- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 📊ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН АЛБАН ЁСООР ЗАРЛАГДЛАА
📢”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 📊ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН АЛБАН ЁСООР ЗАРЛАГДЛАА
📍Шагнал - 350,000,000.00 төгрөгийн данс ашиглах эрх | 🔎Шагнал - 20,000,000.00 төгрөг | 🪙 Ялагч -3 хүн | Бүртгэл үргэлжилж байна.

”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН АЛБАН ЁСООР ЗАРЛАГДЛАА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, мэдлэг олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд Монголын хамгийн өндөр дүнтэй буюу 100,000,000.00 төгрөгийн шагналын сантай “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж ялагчаар өөрийн хөрөнгө оруулалтаа 182.56% хувиар өсгөж чадсан К.Манчук тодорсон билээ.
Тэгвэл энэ удаад зохион байгуулагдах “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааны ялагчаар 3 хүнийг тодруулахаараа онцлогтой.
ХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?
Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрх болон 20,000,000.00 төгрөгийн эзэн болно.
ХЭН ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Гадаад зах зээлийн арилжаанд оролцогчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй хүн бүр оролцох боломжтой.
Хэрэв та ГК-ийн гадаад арилжааны харилцагч оролцогч бол
Хэрэв таны 2024.04.01-ний өдрөөрх гадаад арилжааны дансан дахь үнэт цаас болон бэлэн мөнгөний үлдэгдэл нь “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдаанд оролцох шалгуур болох 💵1000 ам.доллар болон түүнээс дээш байх нөхцөлийг хангасан бол “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдаанд 2024.04.01-ний өдрөөс эхлэн оролцохыг урьж байна.
ХЭН ЯЛАГЧ БОЛОХОД ТУСЛАХ ВЭ?
Ялагч болоход тань Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Олон Улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) Б.Хулан, Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нарын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслана.
ХЭН ХЯНАЛТ ТАВИХ ВЭ?
Уралдааны үнэн бодит, хараат бус байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажиллах бол Мэдээллийн ивээн тэтгэгчээр Lemon Рress 2 дахь жилдээ хамтран ажиллана.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА– 2024.04.01 – 2024.12.20
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
