- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 БЕРЕНБЕРГ БАНК РИО ТИНТОГИЙН ХУВЬЦААГ 💵АВАХ ЗӨВЛӨМЖӨӨ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
📢 БЕРЕНБЕРГ БАНК РИО ТИНТОГИЙН ХУВЬЦААГ 💵АВАХ ЗӨВЛӨМЖӨӨ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
📍Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Боломжууд-Уулзалт| 🔎Тесла -Авах уу? | Палантир -Эрсдэлтэй | 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊6.71%-12.34%


"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТЫН ҮНДСЭН ИЛТГЭГЧДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавина.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Н.Нарангэрэл
Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:
Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги
Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах
Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах
Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.
Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.
We are pleased to announce our keynote speaker who will be joining us for our upcoming April Monthly Meeting, in collaboration with our esteemed member Golomt Capital, under the theme of "Opportunities in Mongolian Capital Markets". This monthly meeting will be held on 9 April 2024 at the Shangri-La Hotel Ulaanbaatar, Ballroom from 14:00 to 17:00.
Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл’s April Monthly Meeting keynote speaker N. Narangerel, Head of Investment Banking at Golomt Capital LLC, will present on the topic of “Opportunities in Mongolian Capital Markets.”

”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдааныг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болж байсан юм.

Тэгвэл 2024 онд зарлаж буй “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж тусална.


Беренберг банк Рио Тинтогийн хувьцааг авах зөвлөмжөө хэвээр үлдээж, ханшийг 74.5 ам.долларт тооцооллоо
Лхагва гаригт Беренберг банк Рио Тинто компанийн хувьцааны зорилтот ханшийг 78.3 ам.доллараас 74.5 ам.долларт хүргэж буурууллаа.
Шинжээчдийн дундаж-82.75 ам.доллар-----------------------
Рио Тинто компанийн хувьцааны зорилтод ханшийг тодорхойлоход тус банкны 5 шинжээч дүгнэлт өгсний 4 нь хүчтэй авах зөвлөмжийг өгсөн бол 1 нь авах зөвлөмжийг өгчээ.
Эдгээр 5 шинжээчийн өгсөн зорилтот ханшийн дундаж 82.75 ам.доллар байгаа нь одоогийн ханшаас 32%-иар өндөр үзүүлэлт юм.

Сүүлийн байдлаар Рио Тинто компанийн ашгийн өгөөж ам.доллароор 6.98%, үнэ ашгийн харьцаа 8.81 байна.
Харин он гарснаас хойш Рио Тинто компанийн хувьцааны ханш 14.4%-иар унаад байгаа юм.


Deutsche Bank Тесла компанийн хувьцааг авах зөвлөмжөө хэвээр үлдээлээ
Deutsche Bank-ны зүгээс Тесла компанийн хувьцааны зорилтот ханшийг 218 ам.доллар гэж тооцоолж байсан бол 200 ам.долларт хүргэж буурууллаа.
Тесла компанийн хувьцаанд нийт 49 шинжээч дүгнэлтээ өгсний 21 нь “БАРИХ”, 17 нь “АВАХ” зөвлөмжийг өгсөн байна.
Шинжээчдийн зорилтот ханш 207.75 ам.доллар байна.

Цахилгаан автомашины компаниудын хувьд нийт ашгийн маржин хувьцааны ханштай нь хамааралтай байдаг.

Теслагийн санхүүгийн үзүүлэлт хэр байна?-----------------------
Тухайлбал, Тесла компанийн нийт ашгийн маржин 2023 онд 18.25% байгаа нь өнгөрсөн оныхоос 7.35% буурсан үзүүлэлт юм. Гэхдээ энэ нь салбарын дундаж 16.94%-иас өндөр үзүүлэлт юм.
Түүнчлэн компанийн өөрийн хөрөнгийн өгөөж 27.51%-д өндөр хэвээр буй нь өнгөрсөн оныхоос 5.39% буурсан байна.
Харин автомашины салбарын компаниудын дундаж өөрийн хөрөнгийн өгөөж 8.98%-тай байна.


“ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ-2024” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Голомт Банк ХК нь уул уурхай, тэр дундаа алтны салбарт чиглэсэн үйл ажиллагаагаар банк, санхүүгийн салбарт тэргүүлэн ажилладаг бөгөөд жил бүр “Голомт Алтны форум”-ыг зохион байгуулдаг уламжлалтай.
Тус арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчин, шийдлийн талаар хэлэлцдэг билээ.
![]() Алтны форум-2024 | ![]() С.Ган-Эрдэнэ Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал |
![]() Алтны форум-2024 | ![]() Алтны форум-2024 |
📍Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хувьд СЗХ-оос Уул уурхайн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйлчилгээг авсан анхны үнэт цаасны компани болсон юм.
Тиймээс энэ удаагийн форумд оролцогчдод зориулж Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ “Хөрөнгийн зах зээл ба алтны салбар” сэдэвт илтгэлийг тавьж, хөрөнгийн зах зээлийн боломжуудыг танилцууллаа.


Палантир компанийн хувьцаа 20 хувиар унах эрсдэлтэй байна
Уолл Стритийн шинжээчид программ хангамжийн Палантир компанийн зэрэглэлийг бууруулснаар тус компанийн (NYSE:PLTR) хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар 1.6%-иар уналаа.
Гэхдээ хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн нөлөөгөөр Палантир компанийн хувьцаа сүүлийн нэг жилд бараг 200% өссөн юм.

Хэвийн төлөвөөс зарах ангилал руу------------------
Өнгөрсөн пүрэв гарагт Моннесс, Креспи, Хардт нарын шинжээчид Палантирын хувьцааны үнэлгээг хэвийн төлөвөөс зарах ангилал руу зэрэглэл бууруулан оруулжээ.
Тэд PLTR-ийн 12 сарын зорилтот үнийг 20 ам.доллар хэмээн таамагласан нь хувьцааны сүүлийн хаалтын ханшаас 18%-иар доогуур байгаа юм.

Шалтгаан------------------
Шинжээчдийн үзэж байгаагаар Палантир нь хиймэл оюун ухааны салбарын урт хугацааны чиг хандлагаас ашиг хүртэж болох ч эдийн засгийн тогтворгүй нөхцөлд орлого болон гүйцэтгэл жигд бус байх тул унах эрсдэлтэй гэж үзжээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


“БИЧИЛ 3.0” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 2024.04.02-нд эхэлнэ
"Бичил Эй Би Эс Лояалти ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй:
24 сарын хугацаатай
Жилийн 18.5 хувийн хүүтэй
Нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй
Нийт 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024.04.02-2024.04.08-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

МХБ-ийн 2024.03.28-ны өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 746,561,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,338,910 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 99,640 ширхэг нэгж эрх 31,060,936 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бонд 990,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 214,500 ам.доллар буюу 724,214,205 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 13,452,800 ам.доллар буюу 45,420,554,112 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 46,923,381,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.03% хувиар буурч, 44,588.12 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,735,313,027,904 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
