• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 ”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 📅 ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ 🤗БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

📢 ”GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 📅 ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААНЫ 🤗БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

📍Яагаад-Anthropic гэж?| 🔎Hyundai -Шийдвэр | GameStop-Уналт | 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊6.71%-12.34%

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:

  • Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги

  • Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах

  • Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах

  • Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.

Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.

 

The Business Council of Mongolia / Монголын бизнесийн зөвлөл invites you to attend the upcoming April Monthly Meeting, in collaboration with our esteemed member Golomt Capital, on the topic of "Opportunities in Mongolian Capital Markets," on 9 April 2024.

This monthly meeting aims to provide in-depth insights into effective strategies for raising capital and to explore and discuss the diverse opportunities for Mongolian businesses within capital markets. Participants can expect to acquire a comprehensive understanding of Mongolia's capital markets landscape through engaging discussions led by industry leaders.

Representatives from the Financial Regulatory Commission and the Mongolian Association of Securities Dealers will contribute valuable perspectives.

Амазон 2.75 тэрбум ам.долларыг AI старт-ап Anthropic-д зарцуулжээ

 

Технологийн аварга Амазон компани 2.75 тэрбум ам.долларын хөрөнгө орууалтыг Сан-Франциско хотод төвтэй AI старт-ап компани болох Anthropic-д хийжээ.

Тодруулбал, анхны хөрөнгө оруулалт болох 1.25 тэрбум ам.долларыг 2023 оны 9 сард хийсэн бол цаашид 4.0 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэсэн байна.  

Мөн Амазон компани Anthropic-ийн минор хувьцаа эзэмшигч ба ТУЗ-д суудалгүй гэж мэдэгджээ.

Яагаад Anthropic гэж?  ---------------------

Учир нь тус компанийн бүтээгдэхүүн нь OpenAI-ийн ChatGPT-тэй хүчтэй өрсөлдөх боломжтой юм.

Тиймээс Anthropic компани 2023 онд  5 хөрөнгө оруулагчийн 7.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг авсан ба Амазоны санхүүжилт нэмэгдсэнээр 10.0 тэрбум ам.доллар давахаар байна.

Тус AI старт-ап компанийн үнэлгээ одоогоор 18.4 тэрбум ам.долларт хүрээд байна.

GameStop-ын орлого муудсанаар хувьцааны ханш нь уналаа.

GameStop компани маш муу орлогын тайланг танилцуулснаар хувьцааны ханш нь 20 гаруй хувиар уналаа.

Тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 12 сард 42%-иар буурсан тул шинжээчид энэхүү уналтад нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судалж байна.

Тайлангаас онцлох? ---------------------

 

GameStop мягмар гарагт бирж хаагдсаны дараа орлогын тайлангаа танилцуулсан бөгөөд 4-р улиралд нэгж хувьцаанд ногдох ашиг нь 0.22 ам.доллар байсан нь шинжээчдийн хүлээлтээс 25 хувиар бага ашиг олжээ.

Харин улирлын орлого нь 1,79 тэрбум ам.доллар буюу шинжээчдийн хүлээлтээс даруй 12 гаруй хувиар бага байв.

Гэсэн ч улирлын цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөж 63.1 сая доллар болсон байна. Мөн улирлын төгсгөлд бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, зах зээлд борлуулагдах үнэт цаас 1.199 тэрбум доллар байна.

2023 оны санхүүгийн жилийн цэвэр борлуулалт 5.273 тэрбум доллар байгаа нь 2022 оны санхүүгийн жилийн үзүүлэлтээс бага байна.

2022 онд тус компани 313.1 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол 2023 онд 6.7 сая ам.доллар ашигтай ажиллажээ.

Hyundai гибрид цахилгаан автомашин үйлдвэрлэж магадгүй

Hyundai Motor компанийн Ерөнхийлөгч, Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Хосе Муньоз “Жеоржиа муж дахь үйлдвэртээ all-electric цахилгаан автомашинаас гадна гибрид болон plug-in төрлийн цахилгаан автомашин үйлдвэрлэх судалгаа хийж байна” гэж мэдэгджээ.

Энэ нь компани шинээр батлагдсан нүүрс хүчлийн хийн ялгаруулалтын хяналтын хууль болон эрэлт нь буурч буй цахилгаан автомашин үйлдвэрлэх төслүүдийнхээ эдийн засгийн үзүүлэлтүүдийг дахин нягтлах шаардлагатай болсонтой холбоотой юм.

Electric Car Audi GIF by Direct Energie

Одоогоор тус компани Hyuandai Motor Group Metaplant America мега үйлдвэр болон БНСУ-д төвтэй LG Energy Solution болон SK On компаниудын хамтаар баттарей үйлдвэрлэлийн дэд бүтцэд нийтдээ 12.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна

 

Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

 

МХБ-ийн 2024.03.27-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 639,458,546 төгрөгийн үнийн дүн бүхий 1,058,912 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. 

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Багануур ХК (BAN +15.00%)

  • Бэрх Уул ХК (BEU +14.88%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.50%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Гутал ХК (GTL -14.98%)

  • Люкс занаду групп ХК (BAZ -14.94%)

  • Шивээ овоо ХК (SHV -12.07%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 146,793 ширхэг нэгж эрх 86,986,728 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 780 ширхэг үнэт цаас 78,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг бонд 10,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 4,336,224 ширхэг үнэт цаас 2,242,298,163 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 729,804,537  төгрөгөөр арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 44,602.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,727,488,536,781 төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!