• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ХАРИЛЦАГЧ ТА 🤗 “GCC” ХӨТӨЛБӨРТ НЭГДЭЖ 📱VIBER-ААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СИГНАЛЫГ АВААРАЙ

ХАРИЛЦАГЧ ТА 🤗 “GCC” ХӨТӨЛБӨРТ НЭГДЭЖ 📱VIBER-ААР ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СИГНАЛЫГ АВААРАЙ

🤗Айтүүлс ХК -Ногдол ашиг | 📊Tui - Цуцлав | 📍Луу жилд- Хөрөнгийн зах зээл | 💵АНУ-Инфляц

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай

Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.  

“Айтүүлс” ХК нэгж хувьцаанд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Айтүүлс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №24/004 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 /дөчин гурав/ хувь буюу103,356,372 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 💵3 /гурван төгрөг/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

📢Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор  "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдлээ.

АНУ-ын 1 сарын инфляцын мэдээлэл зах зээлийг унагав.

Өчигдөр Монголын цагаар 21:30 минутад АНУ-ын 1 сарын инфляцын тоон мэдээллийг олон нийтэд танилцууллаа.

Нэг сард инфляцын түвшин 3.1 хувь буюу өнгөрсөн оны 12 сарын үзүүлэлтээс буурсан үзүүлэлттэй гарсан ч шинжээчдийн хүлээж байсан 2.9 хувийн түвшнээс өндөр байв.

Индексүүд хэрхэн хөдлөв---------------------------------------

Инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарснаас шалтгаалж хувьцааны зах зээл уналаа.

Тодруулбал, өчигдөр Dow Jones индекс 1.35 хувиар унаж 38,272.75, S&P 500 индекс 1.37 хувиар унаж 4,953.17, Nasdaq индекс 1.8 хувиар унаж 15,551.44-д хүрсэн байна.

Бодлогын хүүгийн хүлээлт өөрчлөгдөв---------------------------------------

Дээрх мэдээллүүдээс шалтгаалан CME Group-ийн FedWatch Tool дээрх бодлогын хүүгийн 3 сарын төсөөлөл огцом өөрчлөгдлөө. Тодруулбал, 3 сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр буулгах хүлээлт 16 хувиас 8 хувь болж буурчээ.

Жеф Безос Амазоны 4 тэрбум ам.долларын хувьцаагаа зарлаа

 

Тэрбумтан Жефф Безос Амазон дахь хувьцааныхаа ихэнх хэсгийг худалдсанаар нийт борлуулалтын хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

1994 онд түүний үүсгэн байгуулагдсан технологийн аварга компанийн албан ёсны мэдэгдсэнээр ноён Безос энэ сард Амазон компанийн 24 сая хувьцааг зарсан байна.

amazon design GIF

Ноён Безос хамгийн сүүлд 2021 онд Амазоны хувьцааг зарсан бол энэ сарын эхээр 50 сая ширхэг хувьцаагаа зарахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ нь одоогийн үнээр 8.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.  

Жефф Безос

 

Татвараас зайлсхийж нүүсэн байж болзошгүй -------------------------

Ноён Безос өнгөрсөн жил Вашингтон мужийн Сиэтл хотоос Флоридагийн Майамид нүүж ирсэн учраас орлогоосоо татвар төлөхгүй юм байна.

Учир нь түүнийг хувьцаагаа зарах үед Вашингтон муж томоохон хувьцааны борлуулалтад шинэ татвар ногдуулсан юм.

Тиймээс татварын хуулийн төсөлтэй холбоотойгоор нүүсэн болов уу гэсэн таамаглал байна.

Хэрэв ноён Безос Сиэтлд амьдарч байсан бол зарсан 4 тэрбум ам.долларын хувьцаандаа 280 сая ам.долларын татвар төлөх байсан.

БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн луу жилийн хүлээлт ямар байна вэ?

 

Модон луу жилийн статистик---------------------------------------

Хамгийн сүүлд 1964 онд модон луу жил тохиож байсан бөгөөд тухайн жилд хөрөнгийн зах зээлийн өсөлт эрчимтэй байсан юм.

Тухайн үед Dow Jones Industrial Average болон S&P500 индексүүд тус тус 14 болон 13 хувиар өсөж байжээ. Иймд хөрөнгө оруулагчид луу жилд өсөлттэй зах зээл тохионо гэж хүлээж байна.

 

 

New Year Dragon GIF by INTO ACTION

Хөрөнгө оруулагчдын хүлээлт-----------------------------------

Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээнүүд маш бага түвшинд байна.

Тиймээс эдийн засгийг сэргээх болон үл хөдлөх хөрөнгийн салбарт анхаарал хандуулах асуудлууд байсаар байгаа юм.

Учир нь БНХАУ-ын эдийн засаг болон хэрэглэгчдийн итгэл нь үл хөдлөхийн салбараас ихээхэн хамаардаг. Тиймээс хэрэглэгчдийн итгэлийг өсгөх үүднээс БНХАУ-ын Коммунист нам тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.

Иймд илүү урт хугацааг харсан, эрсдэлээс зайлсхийдэг хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд төвлөрөх хүлээлттэй байна.

МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.

 

2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.

Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.

Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

Аялал жуулчлалын Tui  компани Лондонгийн бирж дээрх бүртгэлээ цуцаллаа

Европын томоохон аялал жуулчлалын Tui групп Лондонгийн хөрөнгийн бирж дээрх арилжаагаа зогсоож зөвхөн Германд л бүртгэлтэй байхаар болжээ.

Тус шийдвэр нь хувьцаа эзэмшигчдийн 98.35 хувийн дэмжлэг авснаар хүчин төгөлдөр болсон байна.

fly flying GIF by NewQuest

Компанийн удирдлагын хэлснээр Tui групп хялбар бүтцээр илүү их хөрвөх чадварыг үүсгэх болно гэсэн байна.

Түүнчлэн зарим хөрөнгө оруулагчид зөвхөн Германд арилжаалагдах нь зардлыг бууруулж Европ дахь хөрөнгө төвлөрүүлэлтэд эерэгээр нөлөөлөх болно гэж итгэж байна.

Үүний адилаар--------------------------------------

Спортын бооцоо, тоглоомын үйлчилгээ эрхэлдэг Flutter Entertainment компани Лондонгийн Хөрөнгийн Биржээс гарахаар байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь 5 сард болох хурлаар гарна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН “BLUEBOOK-6” БЭЛЭН БОЛЛОО

Голомт Капитал компанийн хамт олон харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.

Тиймээс ч бид Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.

Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлын онлайн хувилбарыг авахыг хүсвэл  

 

МХБ-ийн 2024.02.13-ны өдрийн арилжаа

2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 215,688,491 төгрөгийн үнийн дүн бүхий 909,081 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Оллоо ХК (OLL +14.87%)

  • Хөх ган ХК (HGN +11.11%)

  • Адуун чулуун ХК (ADL +9.02%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Дархан хүнс ХК (DHU -11.11%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -5.88%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -4.31%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 57,419 ширхэг нэгж эрх 9,364,275 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг бонд 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  •  “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,264,000 юань буюу 12,868,880,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,094,233,406 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.25% хувиар өсч, 43,042.27 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,472,087,913,820 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!