🎓 GCC ACADEMY & 🏃‍♂️ GO CLIENTS GO МАРАФОН: БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

|АНУ TSMC-г эзэмших үү? |Walmart: Тарифыг сөрсөн ашиг 📈|Шинэ Бонд |Хятадын зах зээлийн өсөлт эрсдэлтэй⚠️|

GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.

  • Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.

🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН

Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.

  • Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

ТАРИФЫН ДАРАМТ НЭМЭГДСЭН Ч WALMART-Н АШИГ НЭМЭГДЖЭЭ📈

⚠️Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ Walmart, энэ улиралд онлайн борлуулалт нь эрс өссөний үр дүнд орлого болон борлуулалтын жилийн таамаглалаа дээшлүүлэв. Хэдий тийм ч, гаалийн тарифын зардал нэмэгдсэн нь зарим барааны үнийг өсгөхөд хүргэсэн байна.

📊Улирлын гол үзүүлэлтүүд

  • Орлого: 177.4 тэрбум ам.доллар

  • Цэвэр ашиг: 7.03 тэрбум ам.доллар

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): 68 цент

  • АНУ дахь дэлгүүрийн борлуулалт: 4.6%-иар өссөн

  • Дэлхий даяарх онлайн борлуулалт: 25%-иар өссөн

Хятадын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд засгийн газрын зохицуулалт эрсдэл учруулж болзошгүй

🌍UBS-ийн шинжээчид Хятадын хувьцааны сүүлийн үеийн өсөлт нь ойрын саруудад "засвар хөдөлгөөн" хийх буюу үнэ буурах эрсдэлтэйг анхаарууллаа. Үүнд засгийн газрын хяналт, дэлхийн зах зээлийн уналт, эсвэл дотоодын бодлогын дэмжлэг хойшлогдох зэрэг хүчин зүйлс нөлөөлж болзошгүй юм.

🗓️Засгийн газраас хөндлөнгөөс оролцох магадлал одоогоор бага байгаа ч энэ эрсдэл хэвээр байна . UBS-ийн тооцоолсноор, 10-р сард хэрэгжинэ гэж хүлээгдэж буй шинэ бодлогын дэмжлэг хэрэв удааширвал хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, итгэлийг бууруулж болзошгүй.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ

Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.

Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.

Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

"СҮҮ" ХК 17%-ИЙН ХҮҮТЭЙ БОНД ГАРГАНА 💰

🥛"Сүү" ХК энэ сарын эхээр Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос шинэ бонд гаргах зөвшөөрлөө авч, Улаанбаатарын үнэт цаасны биржээр арилжаалахаар боллоо.

Бондын нөхцөл:

  • Нийт дүн: 5 тэрбум төгрөг

  • Хугацаа: 1 жил

  • Жилийн хүү: 17%

Энэ нь "Сүү" ХК-ийн гаргаж буй хоёр дахь бонд юм. Тус компани анх 2017 онд бонд гаргаж, хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж байв.

Энэхүү бондыг Улаанбаатарын үнэт цаасны биржээр арилжаалах нь дотоодын хөрөнгийн зах зээл дэх бондын арилжааг идэвхжүүлж, жижиг, дунд хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

АНУ-Н ЗГ TSMC-Н ХУВЬЦААГ ЭЗЭМШДЭГ БОЛОХ УУ?

💰Тайванийн хагас дамжуулагчийн аварга компани болох Taiwan Semiconductor Manufacturing Corp (TSMC) нь АНУ-ын Засгийн газраас авсан 6.6 тэрбум ам.долларын татаасыг буцаан олгох талаар урьдчилсан хэлэлцээ хийж эхэлснээ мэдээллээ.

📈Энэхүү асуудал нь Дональд Трампын засаг захиргаа дахин байгуулагдвал үзүүлсэн тусламжийнхаа хариуд компаниудаас хувьцаа эзэмших болзол тавьж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой юм.

АНУ энэ долоо хоногт Intel компанид 10.9 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхдээ, түүнийхээ хариуд 10%-ийн хувьцааг нь эзэмших тохиролцоог баталгаажуулсан нь TSMC-ийн хувьд ийнхүү сэрэмжлэх гол шалтгаан болжээ.