- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Том компаниудын өдрийн орлого🆚 Монголын эдийн засаг | Монголын эдийн засаг-БНХАУ-аас хамааралтай
Том компаниудын өдрийн орлого🆚 Монголын эдийн засаг | Монголын эдийн засаг-БНХАУ-аас хамааралтай
🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл эхэллээ | 📢Trump -Хөрөнгийн зах зээл | Rox Motor - Тэлэлт | Monthly Market Update /SEPTEMBER/


Томоохон компаниудын өдрийн орлого 🆚 Монгол Улсын эдийн засаг
Дэлхийд 🥇тэргүүлэгч компаниудын нэг өдрийн орлого нь тухайн компанийн санхүүгийн чадавх болон зах зээлд эзлэх байр суурийг илэрхийлдэг.
Тэгвэл 👆 зарим компанийн нэг өдрийн орлого Монгол Улсын эдийн засгийн хэдэн хувьтай тэнцэж буйг харвал:
Amazon
Нэг өдрийн орлого 💵 1.57 тэрбум ам.доллар🆚 Монгол Улсын эдийн засгийн 7.7%
Apple
Нэг өдрийн орлого 💵 1.05 тэрбум ам.доллар🆚 Монгол Улсын эдийн засгийн 5.1%

Microsoft:
Нэг өдрийн орлого 💵 0.58 тэрбум ам.доллар 🆚 Монгол Улсын эдийн засгийн 2.8%
Aramco (2222.SR):
Нэг өдрийн орлого 💵 1.34 тэрбум ам.доллар 🆚 Монгол Улсын эдийн засгийн 6.6%
Berkshire Hathaway:
Нэг өдрийн орлого 💵 0.99 тэрбум ам.доллар 🆚 Монгол Улсын эдийн засгийн 4.9%
Энэхүү 👉 жишээнээс технологи, санхүүгийн салбарын хөгжил, компанийн өсөлт нь улс орны эдийн засгийн чадавхад хүчтэй нөлөө үзүүлдгийг илтгэж байна.


Монгол Улсын макро эдийн засаг БНХАУ-ын үл хөдлөхийн салбараас хамаарч байна.
Хөрш орнуудын геополитикийн хүндрэлүүд 🏢 БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын тодорхойгүй байдал 🪙 дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаа 🌆 эрчим хүчний хомсдол 🌻уур амьсгалын өөрчлөлт 🌦️ байгаль, цаг уурын үзэгдлүүд нь макро эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

БНХАУ-д 🏢үл хөдлөх салбарын уналт үргэлжилж, дотоодын эрэлт хангалтгүй байгаа нь орон сууцны үнэ, борлуулалт, хөрөнгө оруулалтыг бууруулсаар байна.
Тус салбар нь ⚒️ Хятадын гангийн хэрэглээний 50 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс тус салбарт эрэлт буурч байгаа ган болон уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлж, голлох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлтэй байна.
Гэсэн ч 👉 тус улс 2029 он хүртэл хотжилтыг өргөтгөх, техник тенхологийн үйлдвэрүүдийг нэмж байгуулах зэрэг бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь түүхий эдийн эрэлтийг тогтворжуулах боломжтой юм.
Монгол Улсын макро эдийн засгийн таамаглал
Үзүүлэлт |
| 2024 I-VI | 2024 Хүлээлт* |
---|---|---|---|
ДНБ, оны үнээр | их наяд төгрөг | 37.4 | 79.2 |
Эдийн засгийн өсөлт | % | 5.6 | 5.6 |
Инфляц | % | 5.1 | 6.5 |
Гадаад худалдааны нийт эргэлт | тэрбум ам.доллар | 13.3 | 28.0 |
Нийт экспорт | тэрбум ам.доллар | 7.9 | 16.7 |
Нийт импорт | тэрбум ам.доллар | 5.4 | 11.3 |
Гадаад худалдааны тэнцэл | тэрбум ам.доллар | 2.5 | 5.4 |
Тэгвэл 👨💼шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 оны эцэст 5.6 орчим хувь байхаар төсөөлж байна.
Үүнд томоохон хувь нэмэр оруулах ⚒️ Оюутолгойн гүний уурхайн олборлолтын баяжмал дахь зэс, алтны агууламж нэмэгдэхийн зэрэгцээ нүүрс, төмрийн хүдрийн олборлолт өсөхөөр байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг нэмэхээр байна.


Монгол Улсын уул уурхайн салбарын орлого өсөхөд юу нөлөөлөв?
2024 оны 📆эхний хагас жилд уул уурхайн салбар улсын төсөвт нийт 6,371.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 73 хувиар өсжээ.
Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.
Үүнд:
Хилийн боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг идэвхжүүлж, экспортолж буй бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын жишигт нийцүүлсэн
Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулсан, ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн
Оюу толгой компанийн гүний уурхай ашиглалтад орж, баяжмалын хэмжээ нэмэгдсэн зэрэг болно.
Уул уурхайн ⚒️ бүтээгдэхүүний биржээр ашигт малтмалын бүтээгдэхүүнийг ил тод, нээлттэй, олон улсын зах зээлийн үнээр борлуулснаар бүтээгдэхүүний үнэлгээг нэмэгдүүлсэн зэрэг эерэг нөлөөтэй байна.


Trump сонгогдвол Harrys-аас илүү хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөг авчирна
АНУ-ын 👉400 гаруй хөрөнгө оруулагч, арилжаач, сангийн менежерүүдийн оролцсон судалгаагаар 67% нь Trump ерөнхийлөгчөөр сонгогдвол хувьцааны зах зээлд илүү эерэг нөлөөг үзүүлнэ гэж хариулжээ. Тэд энэхүү хариултаа түүхэн гүйцэтгэлд үндэслэж өгсөн байна.
Тодруулбал, 👨💼Trump-ийг 4 жил засаглах хугацаанд S&P 500 индекс 68%-иар, Nasdaq 137%-иар өссөн бол Biden-ийн үед эдгээр индексийн өсөлт 44% болон 34%-д хүрсэн байна.

Харин 📝 шинжээчид ирэх оны хөрөнгийн зах зээлийг шинжихдээ “тогтвортой, өсөлттэй, уналттай” гэсэн 3 байр сууринд тэнцүүхэн-аас хуваагджээ.
Энэхүү тодорхойгүй хариулт нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэж байна.
Мөн 👉 ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бодлого зах зээлийн сэтгэлзүйд нөлөөлж болох ч бусад хүчин зүйлс илүү чухал үүрэгтэйг харуулж байна.


Rox Motor компани гадаад зах зээлд гарах алхмыг хийж байна
Шанхайд 📝 бүртгэлтэй цахилгаан автомашины стартап компани болох Rox Motor нь Ойрх Дорнод, Африк, Төв Азийн оруудын зах зээлд нэвтрэх алхмаа хийж байна.
Тэд өнгөрсөн 7 хоногт Катар, Кувейт, Азербайжан, Филиппин болон Египетийн дилерүүдтэй 🤝хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

БНХАУ-ын 🚓цахилгаан автомашины зах зээл дээрх гол тоглогчийн нэг 50 гаруй үйлдвэртэй тус компанийг 2021 онд Чанг Жинг үүсгэн байгуулсан юм.
Тус компани одоогоор ганц л загварын автомашин үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоогоор 300 гаруй мянга юаниар борлуулж байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🔔
Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт харилцагчдадаа хүргэе!
Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан.
Тус академи нь 🧑🎓 хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗

Бүртгэл: 2024.09.01-2023.09.12
Сургалт: 2024.09.14/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
Хөрөнгийн зах зээлийн боломжийг нээхээр бүртгүүлсэн танд өндөр амжилтыг хүсье!🤗


АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

Monthly Market Update /SEPTEMBER
Технологийн салбарын уналт ⚙️
/Хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хүлээлтүүд./
Federal Reserve болон 👆 бусад төв банкнуудын мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл.
/9-р сард хүүгийн өөрчлөлтөөс шалтгаалан зах зээлийн чиглэл өөрчлөгдөх үү?
АНУ, БНХАУ-ын 📝 компаниудын 2-р улирлын санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн ирэх сарууын хувьцааны ханшид үзүүлэх боломжит нөлөө
АНУ-ын 220 гаруй сангийн 👨💼 менежерүүд багцаа 8-р сард хэрхэн өөрчилсөн бэ?

Хугацаа: 2024/09/04 20:00 цагт
Платформ: ZOOM
Ахлах шинжээч: Р.Дарханбаяр



МХБ-ийн 2024.09.02-ны өдрийн арилжаа
2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 653,584,611 төгрөгийн үнийн дүн бүхий 1,846,477 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Гурил тэжээл Булган ХК (GTJ +15.00%)
Атар-Өргөө ХК (ATR +11.41%)
Оллоо ХК (OLL +10.59%)

Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -6.39%)
Дархан нэхий ХК (NEH -3.72%)
Монголын цахилгаан холбоо ХК (MCH -3.64%)

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 67,434 ширхэг нэгж эрх 20,845,102 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 38 ширхэг үнэт цаас 1,900,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵 676,329,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 📉 0.5% хувиар буурч, 48,720.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,033,016,958,916 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
