- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🔔Хувьцаа худалдан авахад хамгийн тохиромжтой сарууд эхэллээ
🔔Хувьцаа худалдан авахад хамгийн тохиромжтой сарууд эхэллээ
🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл | АНУ-ын банкны салбар -Ашигтай | NIO - 📈орлого 98.9% | В.Путин - Harris-г дэмжинэ
Хувьцаа худалдан авахад хамгийн тохиромжтой сарууд эхэллээ
Түүхэн өгөгдлөөс харахад, 💰хувьцаа худалдан авахад хамгийн таатай үе бол 📆 8 болон 9 сар юм. Учир нь энэ үед зах зээл уналттай байдаг тул хувьцааны үнэ хямд, худалдан авахад тохиромжтой байдаг.
Хэрэв 👆 та энэ боломжийг ашиглаж чадвал 10 сараас эхлэх өсөлтийн давуу талыг хүртэх боломжтой. 📊1970-2023 оны S&P 500 индексийн өгөгдлийг харвал, жилийн сүүлийн саруудад зах зээл тогтмол өсөлт үзүүлдгийг анхаараарай.
Мөн 💡сүүлийн 10 жилд S&P 500 индекс 9 сард дунджаар 2.3%-ийн алдагдал хүлээж байжээ.
Хэрэв та зах зээлийг зөв цагт ашиглавал өсөлтийн давалгаанаас өгөөж хүртэх боломжтой.
"Хөрөнгө оруулалт бол боломжийг тэвчээртэй хүлээх урлаг юм.” 🧠Уоррен Баффет
Та ⏳ хэзээ хувьцаагаа нэмэх гэж байна?
АНУ-ын банкны салбар 71.5 тэрбум ам.долларын ашигтай байна.
АНУ-ын 🏦 банкны салбарын ашиг 2024 оны 2-р улиралд 71.5 тэрбум ам.долларт хүрч эхний улирлаас 11.4%-иар өссөн ч өмнөх жилийн мөн үеэс бага зэрэг буурчээ.
Тайланд 📝 дурдсанаар зээлийн чанар бага зэрэг муудаж, муу зээл 3 суурь нэгжээр өссөн байна.
Энэ нь сүүлийн ⏳10 жилийн хамгийн өндөр түвшин бөгөөд дийлэнх хувийг зээлийн карт, 🏢үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээл эзэлжээ.
Түүнчлэн ⏳90 хоногоос хэтэрсэн буюу өндөр эрсдэлтэй зээлүүдийн хэмжээ өөрчлөгдөөгүй, цар тахлын өмнөх дунджаас бага түвшинд хадгалагдсан байна.
Гэхдээ 🗽ХНС ойрын хугацаанд бодлогын хүүгээ бууруулах дохио өгч байгаа нь банкны салбар ашигтай ажиллах сайн суурь болж байгаа юм.
Алтны үнэ 9 сард оройн түвшнээ дахин эвдэж магадгүй
Алтны үнэ 🪙 2500 ам.доллар орчимд тогтвортой байгаа ч сүүлийн 10 жилийн түүхэнд 9 сард дийлэнхдээ унаж байсан. Гэтэл энэ 9 сард алтны ханш шинэ оройн түвшнээ эвдэхээр тэмүүлж байна.
Дэлхийн 🌐эдийн засгийн удаашрал, АНУ-ын Төв банкнаас (Фед) зээлийн хүүг бууруулж болзошгүй байгаа нь алтны ханшийг дэмжиж 💵2470 ам.доллараас доош уналгүй эргэж өссөн юм.
АНУ-ын 🗽мөнгөний бодлогыг тодорхойлдог төв банкны хурал энэ сарын 18-нд болох бөгөөд инфляцийн тогтворжилт, хөдөлмөрийн зах зээлийн удаашрал зэргийг харгалзан, бодлогын хүүг 2025 оны 12 сар гэхэд 3%-д хүргэнэ гэсэн таамаглал байгаа юм.
Алтны урт хугацааны өсөлтийн хандлагыг дараах шалтгаанууд дэмжиж байна. Үүнд:
🪙
Орос Украин, Ойрх Дорнодын геополитикийн эрсдэлүүд
🪙
Хятадад алтны эрэлт өндөр байгаа
🪙
Долларжилт багасаж буйтай холбоотой Төв банкууд алт худалдан авч байна
🪙
АНУ болон бусад том эдийн засгуудын өрийн түвшин нэмэгдэж байгаагаас зарим хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна
🪙
АНУ-ын бодлогын хүүг бууруулах цикл алтны үнэ өсөхөд эерэг нөлөө үзүүлж байгаа юм.
Техник шинжилгээ: Nasdaq 100 ба технологийн аваргуудын хувьцааны уналт хэр доошлох вэ?
Уналт
2024 оны 📆 9 сарын эхний өдрүүдийн арилжаагаар АНУ-ын томоохон индексүүд болон Nvidia-ийн хувьцаа 9.5%-иар буурч Nasdaq 100 индексийг унахад хүргэв.
Тэр дундаа технологийн болон хагас дамжуулагчийн хувьцаанууд хамгийн ихээр унаад байна.
Үүн дээр 🚩АНУ-ын үйлдвэрлэлийн PMI индекс сул гарч (ISM Manufacturing PMI 47.2) нэрмээс болсноор зах зээлд оролцогчид 🏦Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ бууруулахаа хойшлуулж магадгүй гэсэн болгоомжлолтой байна.
Том зургаар нь харвал давах ёстой эсэргүүцлийн бүс 20,000-д байна
2016 оны 🪫ёроол болон 2020 оны оройд суурилсан Фибоначчигийн түвшнийг ашиглавал NASDAQ нь 7 сард 2.618 Фибоначчи түвшинд ойртсон байна.
Сүүлийн хоёр сар дараалан ханш тогтворгүй байгаа нь 2.618 бүс хүчтэй эсэргүүцэл болох магадлалыг улам өсгөж байна.
Үүнтэй төстэй 💹эсэргүүцлийн загвар 2021 оны 11 ба 12 сард ажиглагдсан бөгөөд тухайн үед зах зээл оройн цэгээ авсны дараа 30%-иар унасан юм.
Иймд 👆 энэ 9 сард коррекц хөдөлгөөн гарах магадлал өндөр байна.
Ирэх 1 сарын дотор
Nasdaq 100 индекс 🔔сүүлийн хоёр долоо хоногт хэд хэдэн уналтын дохиотой лаан хэлбэрүүд үүсгэсэн бөгөөд 19,670 түвшинд ойртсоны дараа өсөлтийн хандлага суларч байна.
Nasdaq 100 📈индексийг өсөлтийн хандлага руу эргүүлэхийн тулд ханш 19,670 түвшинг давж гарах шаардлагатай байгаа бөгөөд хүрэх зорилт нь 21,680 түвшинд байна.
Богино хугацаанд
Индексийн 👆ханшийн төлөвийг ажиглахад 18,654 орчмын гол дэмжлэгийн түвшинг удахгүй шалгах төлөвтэй байна.
Хэрэв энэ түвшнээс доош хаагдвал, уналт улам хурдсаж, 18,000 болон 200 хоногийн хөдөлгөөнт дундаж (SMA) түвшинд хүртэл унах магадлалтай.
“Анхаарах:🚩 RSI эерэг хэвээр байгаа ч 40-өөс доош хаагдвал Nasdaq индексийн уналтыг дэмжих болно.”
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Уналтын эрсдэлийг ашиглах:
Nasdaq 🔔100 индекс 18,650 дэмжлэгийн түвшнийг ойрын хугацаанд шалгаж магадгүй тул уналтын трендэд суурилсан (short position) арилжааг нээх боломжтой. Гэхдээ богино хугацаанд гэдгийг анхаараарай.
Сэргэлтэд бэлдэх:
Хэрэв 👆Nasdaq 100 индекс 19,900-ээс дээш хаагдвал өсөлтийн трендэд шилжиж, энэ үед (long position) арилжааг нээх боломжтой. Энэ нь дунд хугацааны өсөлтийг дагахад л тусална.
Нэр хүндтэй хувьцаанууд дээр анхаарах:
Nvidia-ийн 🔥хувьцаа сүүлийн саруудад ихээхэн хэлбэлзэлтэй байгаа тул, арилжааны богино хугацааны стратеги ашиглах буюу богино хугацааны арилжаа (scalping) хийх боломжтой. Тайлан гарсны дараах уналттай үед худалдан авч, зах зээлийн бага зэргийн өсөлтийг ашиглах стратегийг ашиглаж болно.
В.Путин: “Harris хөгжилтэй зантай тул ОХУ-д хориг тавихгүй байх”
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 11 сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгч Kamala Harris-ийг ялахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр 🔔ОХУ-ын Владивосток хотноо болсон Зүүн өмнөд азийн эдийн засгийн чуулганы үеэр, ОХУ-ын сонголт бол АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden байсан.
Тиймээс Biden сонгуулиас нэрээ татахдаа өөрийн дэмжигчдэд Harris-г сонгохыг уриалсан тул ОХУ Harris-ийг дэмжинэ гэжээ.
Владимир Путин👌 "Harris үргэлж хөгжилтэй инээдэг. Магадгүй түүний хөгжилтэй зан чанар нь ОХУ-д хориг тавихгүй гэсэн үг байж магадгүй" хэмээн хошигносон байна.
Харин 🙅♂️Trump-ийн хувьд ОХУ-д хамгийн их хориг тавьсан ерөнхийлөгч бөгөөд хэрвээ дахин сонгогдвол ОХУ олон янзын хоригт орох өндөр магадлалтай юм.
NIO компанийн орлого 98.9% өслөө
NIO компани 2024 оны 2-р улиралд 17.45 тэрбум юань буюу $2.40 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс 98.9%-иар өссөн байна.
Гол шалтгаан 🚗 нь тус компанийн машины нийлүүлэлт 57,373-д хүрч 143.9%-иар өсжээ. Мөн үйлдвэрлэлийн ашиг 9.7%, машин борлуулалтын ашиг 12.2%-д хүрсэн байна.
Харин 👆 нэгж хувьцааны алдагдал (2.21) юань болж өмнөх жилээс багассан байна.
Тус компанийн 💹 хувьцааны үнэ сүүлийн 12 сард 61%-иар буурсан ч Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй татварын бодлого тус салбарт эерэг нөлөө үзүүлэхээр байна.
NIO компани гуравдугаар улиралд 🚗61,000–63,000 машин нийлүүлэхээр төлөвлөжээ.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ🔔
2024.09.21-ны бямба гарагт танхимаар хичээллэх тул бүтэн өдрийг өөртөө зориулж, хөрөнгийн зах зээлд хөл тавихыг чин сэтгэлээсээ хүсэж буй 50 хүн хамрагдах боломжтой.
Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан.
Тус академи нь 🧑🎓 хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗
Бүртгэл: 2024.09.01-2023.09.19
Сургалт: 2024.09.21/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.
8688-9922 | 8888-0272 |
МХБ-ийн 2024.09.05-ны өдрийн арилжаа
2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 175,371,696 төгрөгийн үнийн дүн бүхий 2,644,026 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Женко тур бюро ХК (JTB +13.23%)
Монложистикс Холдинг ХК (MLG +7.79%)
Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.00%)
Улсын их дэлгүүр ХК (UID -4.27%)
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -3.78%)
Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.98%)
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,984 ширхэг нэгж эрх 6,826,103 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,573,067,628 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵 1,756,865,427 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 🪫 0.14% хувиар буурч, 48,871.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,066,541,133,744 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!