🤝 В.Путины айлчлал Монгол Улсад ямар ашигтай байв?

🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл эхэллээ | 📢Гангийн салбар - Найдвар | Голомт Капитал - Хөрөнгө оруулалтын багц |Монгол Улс-30.2 их наядын өртэй

В.Путины айлчлал Монгол Улсад ямар ашигтай байв?  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг олон улсын хэвлэл мэдээллээр “дайны гэмт хэрэгтнийг өөгшүүлж, улаан хивс дэвсэж угтан авсан” гэх мэтээр янз бүрээр мэдээлж байна.

  • Тэгвэл олон зүйлээр тус улсаас хараат байдаг 👆Монгол Улсын хувьд түүний айлчлал ямар үр дүнтэй байв?

Энэхүү айлчлалын үеэр эрчим хүч, худалдаа, байгаль орчны зэрэг салбарт хамтын ажиллагааны чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг онцолбол:

ДЦС-III өргөтгөл

  • Улаанбаатарын🔥 дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төсөл боловсруулж эхлэхээр хоёр тал тохирлоо. ОХУ-ын зүгээс төслийн нийт өртгийг 1.3 тэрбум евро гэж тооцоолсон бөгөөд шинээр 250 МВт-ын блок станц барихаар төлөвлөж байна. 

Эгийн голын Усан цахилгаан станц (УЦС)

  • Олон жил 💧дуншсан Эгийн голын УЦС-ын төсөл урагшилж, байгаль орчны үнэлгээг хамтран хийх ажлын хэсэг байгуулж, төслийн хэрэгжилтийг түргэсгэхээр тохиролцов. 

 “Сибирийн хүч-2” хийн хоолой

  • Монголын ⛽нутгаар дамжих "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл айлчлалын үеэр анхаарал татсан асуудлын нэг байлаа.

    Төслийн загварчлал дууссан бөгөөд Монголын хэрэглэгчдийг хийн бүтээгдэхүүнээр хангах боломжийг судалж буйг ОХУ онцоллоо. 

Худалдаа, эдийн засгийн тэнцвэр

  • Хоёр улсын 🛒худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилгоор Евразийн эдийн засгийн Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцов.

  • Үүний 👆 үр дүнд Монголын мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх юм. 

Эрүүл мэндийн хамтын ажиллагаа

  • Тарваган тахал 💉 болон бусад зооноз өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчилж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд хамтран ажиллах боломжийг бататгалаа. 

Энэхүү айлчлал нь 🤝 Монгол, Оросын харилцаа, эрчим хүч, худалдаа, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой боллоо.

 

Монгол Улс 2024 оны эхний хагас жилийн байдлаар 30.2 их наяд төгрөгийн өртэй.

Засгийн газрын өрийн үлдэгдэл 2023 оны жилийн эцсээр нэрлэсэн дүнгээр 💵30.8 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 38.6 хувьтай, 2024 оны эхний хагас жилийн байдлаар 💵💵30.2 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

  • Энэ нь өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 33.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангаж байгаа юм.

  • Засгийн газраас 👉 олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтмол мэдээлэл солилцож, олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн 2024 онд төлөгдөх нөхцөлтэй “Хуралдай” бондын 600.0 сая ам.долларын төлбөрөөс 2023 онд хийсэн “Сенчири-2” болон “Сенчири-3” өрийн зохицуулалтуудын хүрээнд нийт 💵 547.1 сая ам.долларыг шийдвэрлэсэн.

Ингэснээр 📆 2024 оны 03 сарын 09-ний өдөр үлдэгдэл 52.9 сая ам.долларын төлбөрийг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөс гүйцэтгэж “Хуралдай” бондын төлбөрийг бүрэн шийдээд байгаа юм.  

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.

  • Тодруулбал, 💹Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

/2024.08.30-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

Энэхүү мэдээлэл нь 🔔 ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.

 

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

АНУ-ын 8 сарын үйлдвэрлэлийн PMI индекс 47.2 гарлаа.  

АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын 📝PMI индекс 7 сард 46.8% байсан бол 8 сард 47.2 болж өссөн нь ажил эрхлэлт сайжирсныг илтгэж байна.

PMI 50-аас 💹 бага байгаа нь үйлдвэрлэлийн салбарын агшилтыг илтгэдэг бөгөөд үйлдвэрлэлийн салбар нь эдийн засгийн 10.3%-ийг эзэлдэг. PMI-ийн үзүүлэлт таван сар дараалан 50-аас доош түвшинд байна.  

АНУ-ын эдийн засгийн өсөлт гангийн салбарынханд найдвар төрүүллээ

АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлт, хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгааг илтгэж байна.

Энэ нь 👆томоохон төслүүдийг хөдөлгөж, бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ гэсэн таамаглалыг зах зээлд авчраад байна.

  • Тиймээс ⚒️ гангийн салбарын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Атланта хотод зохион байгуулагдсан “SMU Steel Summit” уулзалтын үеэр 2025 онд төмрийн хүдрийн эрэлт болон үнэ өсөж, зах зээл эргэн сэргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ жил АНУ-ын гангийн салбарт 🔥томоохон үйл явдал тохиосон нь Японы “Nippon Steel” компани “United States Steel Corporation”-ийг 14.1 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан явдал байв.

  • Энэ нь 🏢 “Nippon Steel”-ийн АНУ-ын зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байгаа ч Ерөнхийлөгч Жо Байден болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. 

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-22

Golomt Capital Championship-2 уралдааны 🎖️ ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 22 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 📊 226.34%-тай байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний 10 байрны оролцогчдын 9 нь  өөрсдийн байраа хамгааллаа.

  • Харин нийт харилцагчийн өгөөж (08/26-08/30) -0.92% байсан бол тус хугацаанд NASDAQ индекс 0.92%-иар унасан байна.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

  • • Xanadu Mines (ASX:XAM)
    • Alibaba Holdings Group (NASDAQ:BABA)
    • Rio Tinto (NYSE:RIO)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

  • JD.COM (NASDAQ:JD)
    • Intel Corporation (NASDAQ:INTC)
    • Baidu Inc (NASDAQ:BAIDU)

GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🔔

 

Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт харилцагчдадаа хүргэе!

Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан.  

  • Тус академи нь 🧑‍🎓 хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.

ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗

  • Бүртгэл: 2024.09.01-2023.09.12

  • Сургалт: 2024.09.14/ Бямба гараг

  • Хаана:  ТАНХИМААР/ үнэ төлбөргүй

Хөрөнгийн зах зээлийн боломжийг нээхээр бүртгүүлсэн танд өндөр амжилтыг хүсье!🤗

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.09.03-ны өдрийн арилжаа

2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 387,211,790 төгрөгийн үнийн дүн бүхий 776,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Мик холдинг ХК (MIK +13.33%)

  • Би ди сек ХК (BDS +8.47%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID +7.84%)

  • Булигаар ХК (MBG -5.96%)

  • Бодь Даатгал ХК (BODI -5.01%)

  • Монгол Базальт ХК (MBW -1.90%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 63,608 ширхэг нэгж эрх 28,752,219 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 600 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,430 ширхэг бонд 143,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 45,000 ширхэг үнэт цаас 330,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам.доллар буюу 1,584,167,904 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 8 багц 51,200 тонн чийг багатай хүрэн нүүрс 9,216,000 юань буюу 4,383,313,920 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,200,675,840 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵 11,102,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 💹 0.36% хувиар өсөж, 48,895.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,120,183,613,522 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!