- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “GCC АКАДЕМИ”-ИЙН БҮРТГЭЛИЙГ 2023.09.15 ХҮРТЭЛ СУНГАЛАА.
“GCC АКАДЕМИ”-ИЙН БҮРТГЭЛИЙГ 2023.09.15 ХҮРТЭЛ СУНГАЛАА.
Tesle - Өсөлт | Алибаба-Уналт| Spotify - Үнэгүй аудио ном | Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа -2023.09.15

🔵Теслагийн Хятад дахь үнэ бууруулах бодлого үр дүнгээ өгч зах зээлд эзлэх хувь нь 2 дахин нэмэгдэж 13.2% боллоо.
🔵Алибабагийн үйлчилгээ хариуцсан захирал Даниал Зан ажлаа өгснөөр хувьцааны ханш нь 3%-иар уналаа.
🔵Spotify төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ аудио ном үнэгүй сонсох боломжийг олгоно.
🔵Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа 2023.09.15ны өдөр явагдана.
🔵 МХБ-ийн 2023.09.08-ны өдрийн арилжааны тойм

💹 ӨСӨЛТ
Теслагийн Хятад дахь үнэ бууруулах бодлого үр дүнгээ өгч зах зээлд эзлэх хувь нь 2 дахин нэмэгдэж 13.2% боллоо.
Тесла (NASDAQ: TSLA) комдани өнгөрсөн сард Хятадын эрчимтэй хөгжиж буй цахилгаан автомашины зах зээлд гайхалтай амжилт гаргасан билээ.
Тодруулбал, Хятадын өрсөлдөөн ихтэй зах зээлд 64,694 автомашин борлуулсан гайхалтай амжилт үзүүлсэн бөгөөд зах зээлд эзлэх хувь нь бараг хоёр дахин өсөж 13.2% болсон.
Теслагаас үнийн уян хатан бодлого баримталж, жилийн хугацаанд олон удаа авиомашины үнээ буулгасан нь үүнд нөлөөлжээ.
Хэдийгээр Teslaгийн дахин загварчилсан Model 3 загвар нь өмнөхөөс 12%-иар өндөр үнэтэй байсан ч маш боломжийн үнэ гэж Хятадын хэрэглэгчид онцолж байна.
Мягмар гарагт TSLA-ийн хувьцаа долоо хоногийн дээд цэгтээ буюу 257.90 ам.долларт хүрсэн ч долоо хоногийн сүүлээр 3.6%-иар буурч 248.50 ам.доллар болжээ.

Giphy

💹 УНАЛТ
Алибабагийн үйлчилгээ хариуцсан захирал Даниал Зан ажлаа өгснөөр хувьцааны ханш нь 3%-иар уналаа.
Алибаба компанийн хувьцааны ханш Хонг-Конгийн зах зээлд 3%-иар уналаа. Энэхүү уналт нь Cloud үйлчилгээний Гүйцэтгэх захирал Даниал Зан ажлаа өгсөнтэй холбоотой.
Алибабагийн хувьцааны ханш унаснаар Хонг-Конгийн Hang Seng индекс 2%-ийн уналтыг үзүүлэв.
Зан нь Алибаба компанид 2007 онд ажилд орсон бөгөөд компанийг өндөр амжилтад хүргэсэн “Синглэчүүдийн өдөр” гэх эвентийн гол зохион байгуулагч байжээ.
2015 онд тэрбээр CEO-р томилогдож 2019 онд ТУЗ-ийн даргын албан тушаалыг түр гүйцэтгэж байсан бөгөөд одоогийн Алибаба группыг босгоход чухал нөлөөг үзүүлсэн эрхэм юм.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

💹 GCC ACADEMY
“GCC АКАДЕМИ”-ИЙН 2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛИЙГ 2023.09.15 ХҮРТЭЛ СУНГАЛАА.
Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2019 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, давхардсан тоогоор 4000 гаруй иргэн, ААН-д сургалт ороод байна.
Тус академийн багш нар нь Голомт Капитал ҮЦК ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох брокер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг дотоод гадаадын харилцагч түншүүддээ үзүүлж ирсэн, олон жилийн дадлага туршлагатай, салбартаа үнэлэгдсэн мэргэшсэн баг хамт олон юм.
Мөн монголын төдийгүй дэлхийн эдийн засаг, салбарын зах зээлийн судалгааг тогтмол амжилттай гүйцэтгэж ирснээрээ давуу талтай билээ.

Тус академи нь хүссэн хүн бүрт хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилтынхоо хүрээнд 2023 оны "ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ"-ийн бүртгэлээ эхлүүлээд байна.
Энэхүү сургалт нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн үнэ төлбөргүй явагдах бөгөөд бид цаашид ч суралцагчдыгаа тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажиллах юм.

💹 ӨРСӨЛДӨӨН
Spotify төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ аудио ном үнэгүй сонсох боломжийг олгоно.
Ирэх саруудад Spotify платформ нь төлбөр төлдөг хэрэглэгчдэдээ зориулан өөрийн аппликэйшнээр дамжуулан аудио ном туршиж үзэх боломжийг олгоно.
Тус хөтөлбөрийн хүрээнд компаниас томоохон нийтлэлчидтэй хамтран ажиллах бөгөөд хэрэглэгчдэдээ сард 20 хүртэлх цагийн нэмэлт төлбөргүйгээр аудио ном сонсох эрхийг олгох юм байна.
Энэ нь Spotify компанийн гол өрсөлдөгч болох Amazon компанийн Audible платформтой хөл нийлүүлэн алхах оролдлого юм.
Spotify 2021 оны сүүлээр Findaway платформыг худалдан авахаа мэдэгдээд байсан бөгөөд тус ондоо аудио номын платформ болох Storytel-тэй хамтран ажиллаж эхэлсэн.
Өнгөрсөн 7 сард тус компани анх удаагаа премиум сарын үйлчилгээний хураамжаа 1 ам.доллараар өсгөж 10.99 ам.доллар болгосон байна.

💹 УУЛ УУРХАЙН БИРЖ
Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа 2023.09.15ны өдөр явагдана.
Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталж 2023.06.30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь СЗХ-оос олгосон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Компанийн ТУЗ-ийн 2023.09.04-ний өдрийн тогтоолоор “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан бөгөөд "Монголросцветмет" ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулаад байна.

Үүний дагуу тус компаниудын захиалгыг хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төмрийн хүдэр, баяжмалын арилжааг зохион байгуулахаар боллоо.

“МОНГОЛ ТВ” бонд транч- 2 хүүгийн 2 дахь төлөлт 2023.09.05-нд амжилттай хийгдлээ
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 1 жил
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
-------------------------------------------------
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.



МХБ-ийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 355,406,060 төгрөгийн үнийн дүн бүхий 875,388 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,183 ширхэг нэгж эрх 10,192,733 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,963 ширхэг үнэт цаас 196,221,480 төгрөгөөр,
Багцын арилжаанд 178,732 ширхэг үнэт цаас 1,000,005,540 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 15,488,000 юань буюу 7,334,497,280 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 8,896,323,093 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.04% хувиар буурч, 34,811.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,256,942,004,694 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
