“GCC АКАДЕМИ”-ИЙН 2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Abercrombie & Fitch-ӨСӨЛТ |Nvidia-Ашиг | Ам.долларын бонд-Захиалга авч байна

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ

💹Өсөлт:  Abercrombie & Fitch компанийн хувьцааны ханш 23% өслөө.

🔝Технологи: Чип үйлдвэрлэгч Nvidia компанийн борлуулалт 2-р улиралд 171% өсжээ.  

Сургалт: “GCC академи”-ийн 2023 оны хичээлийн шинэ жилийн бүртгэл эхэллээ.

👨‍🏫Зөвлөмж: Бондын зөвлөхүүд зөвлөж байна. | Ам.долларын “Бонд”-ыг яагаад сонгох ёстой вэ?  

💹Ашиг: Голомт банкны цэвэр ашиг 2023 оны 2-р улиралд 36.5%-иар өслөө.

🔵Тойм: МХБ-ийн 2023 оны 08 сарын 23-ны өдрийн арилжаа

💹ӨСӨЛТ

Abercrombie & Fitch компанийн хувьцааны ханш 23% өслөө.

Өчигдөр хувцас загварын Abercrombie & Fitch компанийн борлуулалт, ашгийн мэдээ таамаглалыг давснаар компанийн хувьцааны ханш өслөө.

Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.10 ам.долларт хүрч таамаглалыг 6.5 дахин давсан бол борлуулалтын орлого хүлээгдэж байсан 824.4 сая ам.доллараас 92.9 сая ам.доллараар даваад байна.

Тиймээс шинжээчид Abercrombie & Fitch компанийн жилийн борлуулалтыг 2-4  хувь өснө гэсэн таамаглалаа 10 хувь болгож шинэчиллээ.

Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр компанийн Гүйцэтгэх захирал Фрэн Хоровитц “Бид зөвхөн хувцас үйлдвэрлэгч бус хүмүүсийн амьдралын хэв маягийг тодорхойлогч брэнд болсон” гэж онцолжээ.  

Тус компанийн тайлан салбарын бусад томоохон компаниуд болох Home Depot, Target, Walmart-ын тайлангаас эерэг гарсан цөөн компаниудын нэг болж байна.    

🔝ТЕХНОЛОГИ

Чип үйлдвэрлэгч Nvidia компанийн борлуулалт 2-р улиралд 171% өсжээ.

Хиймэл оюуны ухааны салбар 2023 оны эхнээс шуугиан тарьж, ололт амжилтаар дүүрэн байна.

Үүнийг нэг нотолгоо нь хиймэл оюуны ухааны тооцоолол хийх чип үйлдвэрлэгч Nvidia компанийн 2-р улирлын тайлан хүлээлтийг давснаар өчигдрийн (NASDAQ:NVDA) арилжаагаар 9 гаруй хувиар өссөн байна. 

💹 Орлого: 13.51 тэрбум ам.доллар 💹Нэгж хувьцаанд ногдох ашиг 2.7 ам.доллар

ӨСӨЛТИЙН ШАЛТГААН:

1️⃣Сүүлийн үед бизнесийн салбарынхан ерөнхий тооцооллоос хиймэл оюун ухаанд суурилсан түргэвчилсэн тооцоололд шилжсэнтэй холбоотой.

2️⃣Тус компанийн тоглоомын бизнесийн орлого 22%-иар өсөж 2,49 тэрбум долларт хүрсэн байна. 

3️⃣Тус компани 25 тэрбум долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авах төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй байна.

Бизнесүүдийн сонголт: Nvidia-ийн хиймэл оюун ухаантай холбоотой иж бүрдэл чипүүд болон хиймэл хиймэл оюун ухааны загваруудыг ашиглаж сурах үүлэн үйлчилгээ нь стартапууд болон тус салбарт үйлчилгээгээ тэлэхийг хүсч буй бизнесүүдийн сонголт болж байна.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

 АМ.ДОЛЛАРЫН “БОНД”-ЫГ ЯАГААД СОНГОХ ЁСТОЙ ВЭ?  

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг. Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 7.2%-7.9% байна.

Энэ нь ам.долларын хадгаламжийн хүүнээс даруй 2-3 дахин өндөр💹 өгөөж юм.

БОНДЫН НӨХЦӨЛ🖐️

Иймд ам.долларын, найдвартай хөрөнгө оруулахад бид Танд зөвлөн ажиллана.  

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

“GCC АКАДЕМИ”-ИЙН 2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2019 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, давхардсан тоогоор 4000 гаруй иргэн, ААН-д сургалт ороод байна.

Тус академи нь хүссэн хүн бүрт хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилтынхоо хүрээнд 2023 оны "ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ"-ийн бүртгэлээ эхлүүллээ.

Энэхүү сургалт нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн үнэ төлбөргүй явагдах бөгөөд бид цаашид ч суралцагчдыгаа тогтмол мэдээлэл судалгаагаар хангаж ажиллах юм.

💹АШИГ

Голомт банкны цэвэр ашиг 2023 оны 2-р улиралд 36.5%-иар өслөө.

Өчигдөр Голомт Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал Норихико Като 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Голомт банк эхний хагас жилийн байдлаар 78 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж өнгөрсөн оны мөн үеэс 36.5%-иар өссөн байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөж 18.5% болж өсжээ.

Голомт банк дараах шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ:

 Голомт банк гадаад шилжүүлгийн цоо шинэ суваг болох “Visa B2B Connect” үйлчилгээг VISA компанитай хамтран үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.

 Нийт орон сууцны зээлийн 24%, Кастодиан банкны зах зээлд 44%, Кредит картын зах зээлд 43%-ийг тус тус эзэлж байна.  

ДОТООДЫН АРИЛЖАА

 

МХБ-ийн 2023 оны 08 сарын 23-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 271,784,240 төгрөгийн үнийн дүн бүхий 486,577 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хасу-Мандал ХК (HSR +14.99%)

  • Дорнод худалдаа ХК (DES +14.97%)

  • Цагаантолгой ХК (TSA +14.88%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монгол савхи ХК (UYN -11.11%)

  • Айтүүлс ХК (ITLS -4.95%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -4.76%

ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,514 ширхэг нэгж эрх 1,793,308 төгрөгөөр,

Багцын арилжаанд 88,401 ширхэг үнэт цаас 535,710,060 төгрөгөөр,

Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,711,091,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,520,378,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 35,575.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,377,834,691,517 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!