ETHEREUM ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРОХ 🪙BITCOIN СЭРГЭХ ДОХИО

|📚“GCC АCADEMY” 2025 СУРГАЛТ 🏃‍♂️‍➡️ “GO CLIENTS GO” МАРАФОН АМЖИЛТТАЙ |Говь ХХК болно |🚀Morgan Stanley: Зах зээл хүчтэй өснө! | Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн-Арилжаа эхэллээ

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШНИЙН АРИЛЖАА НЭЭГДЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025.08.26-ны өдрийн албан шаардлагын дагуу Монголын хөрөнгийн бирж нь 2025.08.27-ны өдрөөс "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоосон юм.

  • "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК нь "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан тул 📆2025.09.09-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны арилжааг нээсэн байна.

ТОМООХОН КРИПТО ВАЛЮТУУД-ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ 

Ethereum зогсонги байдалд орох, 🪙Bitcoin сэргэх дохио ажиглагдаж байна 

Bitcoin Dominance буюу BTC D% гэдэг нь 🪙крипто зах зээлийн нийт үнэлгээнд Bitcoin-ий эзлэх хувийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт өсөх нь хөрөнгө оруулагчид мөнгөө BTC-д хийж байгааг илтгэдэг . Өөрөөр хэлбэл BTC-тэй харьцуулахад altcoin-ууд сул байна гэсэн үг юм.  

Харин буурвал хөрөнгө оруулагчид BTC-ээс гарч altcoin-ууд руу орж буйн дохио  бөгөөд хөрөнгө оруулагчид altcoin season гэж ярьдаг. 

  • Одоогоор 🪙BTC Dominance нь дэмжлэгийн бүсэд байрлаж байгаа бөгөөд 100 өдрийн хөдөлгөөнт дундаж дээр тулж, өсөх хандлагаа хадгалж байна.  

  • Түүнчлэн 👆моментум үзүүлэлтүүдийг (RSI, bb%) харвал BTC нь бусад altcoin-уудтай харьцуулахад хэт их зарагдсан нь хөрөнгө оруулагчид altcoin-уудаа зарж, BTC-д хөрөнгөө шилжүүлэх магадлалтайг илтгэж байна.   

ETH-ийн сүүлийн өдрүүдийн хөдөлгөөн маш сул, лаанууд жижгэрч, өдөр тутмын хэлбэлзэл нь тэгтэй бараг ойртсон байна.  

  • Энэ нь зах зээл дээрх сонирхол буурч, шинэ хөрөнгө оруулалт орж ирэхгүй л бол унах эрсдэл үүссэнийг харуулж буй дохио юм. Одоогоор💲4,150 орчимд тулгуур дэмжлэгтэй байгаа ч доошоо унавал 💲3,700💲3,900 түвшинг шалгаж болзошгүй. 

Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн хэлбэрийг хаалттай болгохоор шийджээ.


Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2025.09.08-ны өдөр 89.36% ирцтэйгээр зохион байгуулагдаж, хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох асуудлыг 99.99%-ийн саналаар баталсан байна.Ингэснээр 2025 онд Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлээс хасагдаж буй 10 дахь компани болж байгаа юм.  

Тус компани сүүлийн дөрвөн жил алдагдалтай ажилласан бөгөөд сүүлийн 6 жил ногдол ашиг хуваарилаагүй юм.

  • Удахгүй 👆компанийг өөрчлөн байгуулж байгаатай холбоотойгоор хувьцаагаа эргүүлэн худалдан авах саналыг хувьцаа эзэмшигчдэдээ хүргүүлэх юм байна.

“GCC АCADEMY”  2025 🔔СУРГАЛТ БОЛОН “GO CLIENTS GO” 🏃‍♂️‍➡️ МАРАФОН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхам хийсний нэг нь 2019 онд “GCC Academy”-ийг үүсгэн байгуулсан юм.

Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсрол олгох, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд нь “луужин” 🧭байх зорилготой тус академид өдгөө 7000 орчим харилцагч хамрагджээ.

  • Тэгвэл 2025 оны 9 сарын 5-ны өдөр “GCC Academy 2025”-ийн🔔хичээлийн шинэ жилийн нээлтэд нийт 300 орчим харилцагч хамрагдаж, 6 сэдэв бүхий хичээлээс хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцлаа.👌

🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН

Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.

  • Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” 🏃‍♂️‍➡️марафоныг Монголын үнэт цаасны компаниудаас анх удаа амжилттай зохион байгуулллаа.

НИЙТ ХАРИЛЦАГЧДАДАА ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Morgan Stanley: АНУ-ын зах зээлд богино хугацааны засварын хөдөлгөөн үүснэ

Morgan Stanley-ийн стратегич Майкл Уилсон, ойрын хугацаанд зах зээлд тогтворгүй, хэлбэлзэл үүсэх ч энэ нь урт хугацаанд эерэгээр нөлөөлж, жилийн эцэст болон 2026 онд хүчтэй өсөх суурь болох боломжтой гэжээ.

🔥Хэдийгээр хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул байгаа ч “муу” түвшинд хүрээгүй тул ХНС хүүгээ хэр хэмжээнд бууруулах нь тодорхойгүй байгаа юм. Мөн инфляцын эрсдэл нь зах зээлийн хүлээлтэд нөлөөлж байна.

  • Түүнчлэн түүхэн хугацаанд 9,10 сард компаниуд сул гүйцэтгэлтэй байдаг тул зах зээлийн үнэ хэлбэлзэх эрсдэл өндөр байна.