- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📚GCC АКАДЕМИ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
📚GCC АКАДЕМИ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
|📚GCC Академи сургалтын хөтөлбөр|iPhone-ийн үнэ нэмэгдэнэ|🚀BROADCOM-ийн тайлан Уолл стритийн таамгийг давлаа!|

ЗАХ ЗЭЭЛ БА АНУ-ЫН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ШИЙДВЭР, АЖИЛГҮЙДЛИЙН ТООН МЭДЭЭ

💰Алтны үнэ энэ долоо хоногт түүхэн дээд хэмжээнд хүрсний дараа лхагва гарагт бага зэрэг буурлаа.Үүний зэрэгцээ долларын ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчид АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) хүүгийн шийдвэрийг анхааралтай ажиглаж байна.
✨Энэ долоо хоногт алтны үнэ олон удаа дээд ханшаа тогтоосон нь ХНС есдүгээр сарын 17-нд болох хурлаараа бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулна гэсэн итгэл улам баталгаатай болсонтой холбоотой. Зах зээл үүнийг бараг 100% магадлалтай гэж тооцож байгаа бөгөөд хүү буурах нь өгөөжгүй хөрөнгө болох алтны эрэлтийг нэмэгдүүлдэг.

IPHONE-ИЙН ҮНЭ НЭМЭГДЭНЭ

🍎Apple компани есдүгээр сарын 9-нд болох томоохон нээлтийн үеэр iPhone 17 цувралаа танилцуулах гэж буйтай холбогдуулан, сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаагаа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр төлөвлөж байна гэж Morgan Stanley мэдээллээ.
Үнийн өөрчлөлт ба хүлээгдэж буй нөлөөлөл
Шинжээчдийн үзэж буйгаар, Apple хэд хэдэн загварынхаа үнийг “бага зэрэг” өсгөх бөгөөд энэ нь компанийн ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
iPhone 17 Air: Энэхүү шинэ загвар нь iPhone 16 Plus-аас 100 доллараар илүү үнэтэй буюу өндөр үнэтэйгээр худалдаанд гарна.
iPhone 17 Pro: Бага багтаамжтай хувилбаруудыг хассан тул 256GB багтаамжтай загварын эхлэх үнэ 1,099 ам.доллар болж өсөх юм.
iPhone 17 Air 1TB хувилбар: Шинэ нэмэлт сонголт болох 1TB багтаамжтай хувилбар нь 1,399 ам.доллараар зарагдана.

“GCC АКАДЕМИ” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.
🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН
Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.
Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.

BROADCOM-ИЙН ТАЙЛАН УОЛЛ СТРИТИЙН ТААМГИЙГ ДАВЛАА

✨Broadcom компани пүрэв гарагт хиймэл оюун ухаантай (AI) холбоотой чипийн орлого болон хоёрдугаар улирлын тайлангаа зарлаж, Уолл Стритийн таамгийг давж гарлаа. Тус компанийн захиалгат AI чип болон сүлжээний шийдлүүдэд эрэлт өндөр хэвээр байна.
🔥Broadcom-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь 1.69 ам.доллар болж, орлого нь 15.95 тэрбум ам.долларт хүрэв. Харин судалгаанд оролцсон шинжээчид EPS-ийг 1.66 ам.доллар, орлогыг 15.82 тэрбум ам.доллар гэж таамагласан байжээ.
