• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ГАНЦ ЖИРГЭЭ GAMESTOP, AMC-ИЙН 📊ХУВЬЦААНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ \📌САНХҮҮГИЙН ЛУЙВАР

ГАНЦ ЖИРГЭЭ GAMESTOP, AMC-ИЙН 📊ХУВЬЦААНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ \📌САНХҮҮГИЙН ЛУЙВАР

🔴Баянхөндий төсөл- 15%-тай | 📊 Бодлогын хүү - 11%| 📌АНУ - Хятадын сөргөлдөөн| 📍Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД

Хувьцааны арилжаачин Roaring Kitty-ийн жиргээ GameStop, AMC-ийн хувьцааны ханшийг өсгөв 

Өчигдрийн арилжаагаар GameStop хувьцааны ханш 📊74% өсөв. Ингэснээр тус өдөр богино арилжаанд оролцсон арилжаачид нийт 1.0 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Мөн AMC Entertainment компанийн хувьцааны ханш 📊78% өссөн байна.

Эдгээр өсөлт нь тухайн компаниудын суурь үзүүлэлтүүд сайжирсантай холбоогүй юм.

Үүний цаана хэн байв?

Харин Roaring Kitty гэж нэрлэгддэг мийм хувьцааны арилжаачны X-д оруулсан жиргээтэй холбоотой аж.

Тэрээр 2021 онд Gamestop-ийн хувьцаа өсөж байхад арилжаачдыг уриалж байсан, хөрөнгийн зах зээлд алдартай нэгэн юм.

Өнгөрсөн ням гарагт Roaring Kitty нь сандал дээр суун, урагш нухацтай харж буй хүний зургийг постолсон нь түүний эргэн ирснийг сануулаад зогсохгүй мийм хувьцаануудад анхаарал хандуулан өсөлтийг барьж авахыг уриалсан жиргээ болжээ. 

Санхүүгийн луйварт хэрхэн өртөхгүй байх вэ?

Сүүлийн жилүүдэд иргэд санхүүгийн луйварт өртөж их хэмжээний мөнгө болон хөрөнгөөрөө хохирсоор байна.

Тэгвэл Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Санхүүгийн зах зээлийн хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн хөрөнгийг зуучлах санхүүгийн зуучлалын үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хороо, эсхүл Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага хэрэгжүүлдэг.

Энэ зохицуулалт нь санхүүгийн зуучлалын үйлчилгээг бүртгэлтэй болгох, аливаа этгээдийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон зорилгыг агуулж байна.

Гэвч тусгай зөвшөөрөлгүй байгууллага санхүүгийн зуучлал, үйлчилгээ эрхлэх, өндөр өгөөж амлах зэргээр иргэдийн мөнгөн хөрөнгийг татсаар байна.

Тэгвэл энэ төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж Зөрчлийн тухай хуулийн 11.6 дугаар зүйлд “Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх” гэсэн хэсэгт Хадгаламж, зээл, төлбөр тооцооны, эсхүл хуульд заасны дагуу зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй явуулах санхүүгийн бусад үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль бусаар явуулсан бол дараах хариуцлагын арга хэмжээг авахаар зохицуулсан байна.

Үүнд:

  1. Хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах

  2. Учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах

  3. Хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр

  4. Хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй этгээдийг тусгай зөвшөөрөл авсан эсэхийг дараах нээлттэй эх сурвалжаас болон СЗХ-ны www.frc.mn-ний Зохицуулалтын “САЛБАР” цэсээс хайж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

 Үүнд:

  • https://www.opendatalab.mn/ -ээр хуулийн этгээдийн нэр эсхүл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын овог нэрээр:

  • https://www.opendatalab.mn/ -ээр хуулийн этгээдийн нэр эсхүл хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын овог нэрээр хайж өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

МЕНТОР: С.ГАН-ЭРДЭНЭ /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал/

  • Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ухааны бакалавр

  • Люксембургийн Их Сургуулийн Хөрөнгийн удирдлагын магистр

  • Мобиком корпорацын Маркетингийн стратеги, төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн

  • Монгол Улсын Хөгжлийн банканд ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал /2011-2015 он/

  • Их Британийн Шройдерс Инвестмент Менежмент компанийн Люксембург дэх салбарын Хөрөнгө оруулалтын санд дадлагажигч ажилтан /2017-2018 он/

  • ДиБиЭм Ассет Менежмент ҮЦК ХХК-д Хөрөнгийн удирдлага хариуцсан захирал /2018-2020 он/

  • 2021 оноос Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Erdene Resource компанийн Баянхөндий төслийн бүтээн байгуулалт 15 хувьтай байна

 

Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй Erdene Resource Development компани 2024 оны 1 улирлын тайлангаа танилцууллаа.

Тус компани  Mongolian Mining Corporation-тай хийсэн түншлэлээ эцэслэж, Баянхөндий төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ.

2024 оны 1-р улирлын байдлаар бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 15 хувьд хүрснийг Erdene Resource Development мэдээллээ.

Тус компанийн хувьцааны ханш Mongolian Mining Corporation-тай стратегийн түншлэлийг эхлүүлснээс хойш 19 гаруй хувиар өсөөд байна.

БОДЛОГЫН ХҮҮГ НЭГ НЭГЖ ХУВИАР БУУРУУЛЖ, 11% БОЛГОЛОО

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үг

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 5 сарын 13-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд саарч, ирэх онд эрчимжих төсөөлөлтэй байна. Өсөлтийн төлөвт нөлөөлж буй суурь хүчин зүйлс хэвээр байна. Тухайлбал:

  • Геополитикийн тогтворгүй байдал

  • Дэлхийн томоохон төв банкнуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлого дэлхийн эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байна.

Манай орны хувьд инфляц энэ оны 4 сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотод 6.1 хувьтай гарлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

  • Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө бидний хүлээж байснаас бага байлаа. Энэ нь инфляцын төсөөлөл өмнөхөөс буурахад нөлөөлөв.

  • 2022 оноос хэрэгжүүлж буй мөнгөний бодлого инфляц буурч, тогтворжиход нөлөөлж байна. Түүнчлэн өнгөрсөн онд өндөр өсөлттэй байсан импортын болон дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжиж байгаа нь инфляц буурахад голлон нөлөөллөө.

  • Инфляц энэ онд төв банкны зорилтын интервалд тогтворжихоор байна.

  • Гэхдээ цалин, тэтгэврийн өсөлт, төсөв, түүнтэй адилтгах санхүүжилтийг дагасан эрэлтийн нөлөө болон төлбөрийн тэнцлийн дарамт нэмэгдэх зэргээс инфляц өсөх эрсдэлтэй байгааг дурьдах нь зүйтэй.

Гадаад эрэлт таатай, экспорт өндөр байгаа нь валютын цэвэр орох урсгалыг дэмжиж байна.

  • Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц өсөж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байна.

  • Гэхдээ хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт өндөр байна.

  • Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал төлбөрийн тэнцэлд голлон нөлөөлнө.

Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнэ, экспортын сэргэлттэй холбоотой гадаад орчны нөхцөл байдал таатай байгаа ч,

  • ҮСХ-ны урьдчилсан мэдээллээр энэ оны 1-р улиралд 6.3 сая мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл агших, эдийн засгийн өсөлт энэ онд саарах хүлээлттэй байна.

  • Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд олгож буй хөнгөлөлттэй санхүүжилтүүдийг эс тооцвол бизнесийн зээлийн өсөлт төдийлөн сэргээгүй нь зээл, санхүүжилтийн нөхцөл чанга хэвээр байгааг илтгэж байна.

     

  • Иймд улирлын шинж чанартай ажилладаг эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагаа идэвхждэг улиралд санхүүгийн нөхцлийг сулруулж, бодит эдийн засгийг дэмжих шаардлага үүсэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь дунд хугацаанд инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй юм.

Зах зээлийн шинжээч таныг урьж байна

 

Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй

  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай

  • Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай

  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой

  • Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)

🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

 

Жое Байден Хятадын автомашины татварыг нэмнэ


Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газраас Хятадын бараа бүтээгдэхүүнд тавих татварын тарифын талаарх хуулийн төслийг танилцуулах гэж байна.

Шинжээчид тус хуулийн хүрээнд стратегийн гол салбарууд болох цахилгаан автомашин, батарей, нарны эрчим хүчний төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулна хэмээн таамаглаж байна.

Энэхүү шийдвэрийг ирэх долоо хоногийн мягмар гарагт эцэслэн танилцуулах магадлалтай байгаа юм.


АНУ болон БНХАУ-ын хооронд эдийн засгийн харилцааны сөргөлдөөн хурцдаж байгаагийн илрэл болж Байдены засгийн газраас өнгөрсөн сард Хятадын ган, хөнгөн цагааны татварыг нэмэгдүүлэх уриалгыг гаргаад байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.05.13-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 406,295,306 төгрөгийн үнийн дүн бүхий 1,875,482 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +14.92%)

  • Гермес центр ХК (HRM +11.21%)

  • Мик холдинг ХК (MIK +10.00%)

  • Махимпекс ХК (MMX -15.00%)

  • Сор ХК (SOR -14.74%)

  • Монгол шилтгээн ХК (MSH -14.72%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 35,038 ширхэг нэгж эрх 13,432,065 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,

    Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,263 ширхэг бонд 226,300,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

  • "Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 12,672,000 юань буюу 5,931,129,600 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 609,525 ам.доллар буюу 2,061,188,026 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,272,115,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,955,460,197 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.25% хувиар буурч, 42,452.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,900,816,694,742 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!