- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📊G7-гийн уулзалт, Доналд Трампын мэдэгдэл зах зээлийн савлагааг намжаав
📊G7-гийн уулзалт, Доналд Трампын мэдэгдэл зах зээлийн савлагааг намжаав
G7 Meeting & D.Trump Statement: Зах зээлийн савлагаа намжив | ОХУ-ын газрын тосны зарим хоригийг суллах боломжийг хэлэлцэнэ | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

G7-гийн уулзалт, Доналд Трампын мэдэгдлүүд зах зээлийн савлагааг намжаав
Зах зээл дээр юу болов?
Ойрх Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатал үүсэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр олон улсын зах зээлүүдэд өндөр хэлбэлзэлтэй арилжаа өрнөв.
Яагаад зах зээл савлав?
Амралтын өдрүүдэд гарсан геополитикийн мэдээллүүдийн нөлөөгөөр зах зээл нээлтийн үед өсөлттэй эхэлсэн ч арилжааны төгсгөлд ихэнх активууд баасан гарагийн түвшнээс доогуур хаагдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны орчим дахь мөргөлдөөн ойрын хугацаанд намжих боломжтой талаар мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлжээ. Мөн Хормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийг саатуулах аливаа оролдлогын эсрэг хатуу хариу арга хэмжээ авах боломжтойг онцолсон байна.
Үүнээс гадна Group of Seven (G7) орнуудын сангийн сайд нар онлайн уулзалт хийж, газрын тосны үнэ огцом өсөж буй нөхцөлд стратегийн газрын тосны нөөцийг ашиглан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ.

Хөрөнгө оруулагчид юуг ажиглаж байна вэ?
Зах зээлийн оролцогчид дараах хүчин зүйлсийг анхааралтай ажиглаж байна.
• Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлын цаашдын өрнөл
• Хормузын хоолойн тээвэрлэлтийн тогтвортой байдал
• Газрын тосны үнийг тогтворжуулах боломжит бодлогын арга хэмжээ

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.
🏭 Барилга - 20%

🛢️Үнэ тогтворжуулах зорилгоор ОХУ-ын газрын тосны зарим хоригийг суллах боломжийг хэлэлцэж байна
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран орчимд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж буйтай холбогдуулан ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан зарим хориг арга хэмжээг түр хугацаанд суллах боломжийг судалж байгаа талаар мэдэгдлээ.

Түүний хэлснээр уг арга хэмжээ нь Ойрх Дорнодын тээвэрлэлтийн чухал зангилаа болох Ормузын хоолойн саатал арилж, нийлүүлэлт хэвийн болох хүртэл хэрэгжих түр хугацааны бодлогын алхам байх аж.
Одоогийн байдлаар АНУ зарим улсуудад тодорхой хэмжээгээр уян хатан хандсан бөгөөд Энэтхэг улсад ОХУ-ын газрын тосыг худалдан авах түр хугацааны зөвшөөрөл олгосон талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү алхам нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлж, үнийн огцом өсөлтийг сааруулах зорилготой юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

