- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🛒GС-BOND СУПЕРМАРКЕТ: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БОНД-”20%”
🛒GС-BOND СУПЕРМАРКЕТ: УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БОНД-”20%”
|💰$16 их наяд! АНУ-ын зах зээл тэлэх үү?|SoftBank & Intel: $2 тэрбумын хэлцэл|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🎓 GCC Academy & 🏃♂️ Go Clients Go Марафон: Бүртгэл эхэллээ|Трамп & Зеленский: Дайнд ахиц гарсан уу?|

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🛡️"Энэхүү бонд нь Монгол Улсын ТЭРГҮҮЛЭГЧ групп компанийн баталгаатай БОНД" юм.
🤔БОНДЫН БАТАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?
Бондын баталгаа гэдэг нь бонд гаргагч бондын үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлнө гэдгийг гуравдагч этгээд баталж буй хэрэг юм.
Тодруулбал: 👇
Бонд гаргагчид эрсдэл үүсвэл баталгаа гаргагч өмнөөс нь өөрийнхөө хөрөнгөнөөс бондын үндсэн төлбөр, хүүг нь төлнө гэсэн үг.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ $16 ИХ НАЯДААР ӨСӨХ ШАЛТГААН📈

🤖Morgan Stanley-ийн стратегичид шинэ тайландаа хиймэл оюун ухааны (AI) нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн зах зээл асар ихээр тэлнэ гэж дүгнэжээ. Тэдний тооцоолсноор, AI-ийн бүтээмжийг нэмэгдүүлэх нөлөө нь S&P 500 индексийн нийт үнэлгээг 13-16 их наяд ам.доллароор нэмэгдүүлж, хамгийн ихдээ 29%-иар өсгөх боломжтой аж.
Таамаглалын гол шалтгаанууд:
AI-ийн чадавхын түргэн ахицтай хөгжил
Аж ахуйн нэгжүүдийн AI-г өргөн хүрээнд нэвтрүүлэх хандлага
🤔Хиймэл оюун ухаан: Боломж ба Эрсдэл
Тэгвэл AI нь хөрөнгийн зах зээлд ямар боломж, эрсдэлийг авчрах вэ?

“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.
Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.
🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН
Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.
Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.
🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃♀️ МАРАФОН: 2025.09.06

SOFTBANK НЬ INTEL-Д $2 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

💰Японы технологийн аварга SoftBank 🇯🇵 нь АНУ-ын чип үйлдвэрлэгч Intel-д 🇺🇸 2 тэрбум долларын хөрөнгө оруулж, нийт хувьцааных нь 2%-ийг эзэмшин, компанийн тав дахь том хувьцаа эзэмшигч боллоо.
📝 Хэлцлийн дэлгэрэнгүй
📈SoftBank нэгж хувьцааг 23 доллароор худалдан авсан нь тухайн өдрийн хаалтын ханш болох 23.66 доллароос бага зэрэг доогуур үнэлгээ юм. Энэхүү мэдээ гарсны дараа Intel-ийн хувьцааны ханш 6%-иар өсөж, 25 долларт хүрсэн байна.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


ТРАМП, ЗЕЛЕНСКИЙН УУЛЗАЛТ ДАЙНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛД АХИЦ АВЧИРСАН УУ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй 🇺🇦 уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгахыг хүсэж байгаа гэж мэдэгдлээ.
🕊️ Энхийн хэлэлцээрийн боломж
Ноён Трамп “АНУ, Орос, Украин оролцсон 3 талын уулзалтыг зохион байгуулах боломжтой. Энэ нь дайныг дуусгах боломжтой ч тэр даруй гал зогсоно гэдэгт найдахгүй байна” гэж нэмж хэлэв.


