- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🛒GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”
🛒GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”
|АНУ 🤝 Япон: Худалдааны гэрээ|Израиль Иран: 1062 хүн амь эрсдэв|🤩GC Супермаркет: Шинэ Бонд | JPMorgan: Крипто зээл|

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

АНУ ЯПОНТОЙ ХУДАЛДААНЫ ТОХИРООГОО ЭЦЭСЛЭВ!

2025.07.23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японтой “томоохон” худалдааны гэрээ байгуулснаа зарлав.
📜 Гэрээний гол нөхцөлүүд:
АНУ-ын талаас: Гэрээний хүрээнд АНУ Японы экспортод 15%-ийн тариф ногдуулна.
Японы талаас: Япон улс АНУ-д💰550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирчээ.
Ашгийн хуваарилалт: Трампын хэлснээр АНУ энэ хөрөнгө оруулалтын ашгаас 90%-ийг хүртэнэ.
Японы буулт: Японы хувьд АНУ-ын автомашин, будаа, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнийг зах зээлдээ илүү нээлттэй болгож, Аляскад шингэрүүлсэн байгалийн хий олборлох хамтарсан төсөл хэрэгжүүлнэ.
📈 Зах зээлийн хариу үйлдэл:
Гэрээний дараа Японы авто үйлдвэрлэгчдийн хувьцаа огцом өссөнөөр Никкэй индекс 2.5%-иар өсжээ.

ИЗРАЙЛЫН 12 ӨДРИЙН ДОТВОЛГООНЫ УЛМААС ИРАНЫ 1062 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

🗣️Өчигдөр Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэл хийхдээ “Бид Ираны ард түмэнтэй биш дэглэмтэй нь тэмцэж байна” гэв.
Гэвч Иранчууд энэ үгэнд огт үнэмшсэнгүй. Учир нь Израилийн 12 өдрийн довтолгооны улмаас нийт 1,062 хүн амь үрэгдсэнээс:
276 нь энгийн иргэн,
38 нь хүүхэд,
102 нь эмэгтэйчүүд байв.
Энэ нь Нетаньяхугийн "Иргэдийг онилоогүй" гэх үг бодит байдалтай нийцэхгүй байгааг харуулж байна.

JPMORGAN CHASE БАНК: КРИПТОВАЛЮТ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ ОЛГОХООР СУДАЛЖ БАЙНА

🤔JPMorgan Chase банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон өмнө нь биткойныг “залилан” гэж нэрлэж байсан бол одоо байр сууриа өөрчилжээ.
Тодруулбал: Тус банк криптовалютын хөрөнгө (жишээ нь Биткойн ₿, Этер) барьцаалсан зээл олгох талаар хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарлаа.
🗓️Financial Times сонинд JPMorgan энэ төрлийн зээлийг 2026 оноос эхлүүлэх боломжтой гэж нийтлэсэн байна.
🚀Хэрвээ ийм үйлчилгээ нэвтэрвэл, криптовалют уламжлалт банкны системд албан ёсоор орж ирж буй томоохон алхам болох юм. Мөн олон тэрбум ам.долларын зээл авах боломж крипто зах зээлд оролцогчдод нээгдэхээс гадна бусад банкнууд ч адилхан үйлчилгээ нэвтрүүлж болзошгүй юм.


