- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🛒GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”
🛒GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”
|🚀AMD + Arteris = Илүү хүчирхэг AI чип|Илон Маскт 96 сая хувьцааны урамшуулал!|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🏆Palantir-ийн түүхэн амжилт: 1 тэрбум доллар!|

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

🤝 AMD, AI ЧИПЭНДЭЭ ARTERIS-ИЙН ТЕХНОЛОГИЙГ СОНГОВ

🚀Arteris Inc. (NASDAQ: AIP) нь өндөр гүйцэтгэлт тооцооллын технологийн тэргүүлэгч AMD (NASDAQ: AMD) компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ирээдүйн хиймэл оюуны (AI) чиплет загваруудад зориулсан FlexGen сүлжээний IP (network-on-chip) технологио лицензлэн нийлүүлэх болсноо зарлалаа.
🤖Энэхүү технологи нь дата төв, ухаалаг төхөөрөмж, хэрэглээний бүтээгдэхүүнд ашиглагдах AMD-ийн чиплетүүдийн дотоод өгөгдөл дамжуулалтын хурд, үр ашгийг нэмэгдүүлэх юм.
Хамтын ажиллагааны гол онцлог 👇
✅Arteris-ийн FlexGen технологи нь AMD-ийн өөрийн Infinity Fabric сүлжээтэй уялдан ажиллаж, олон чиплетээс бүрдсэн нэгдсэн архитектурын өгөгдөл дамжуулалтыг зохицуулна. Орчин үеийн нарийн төвөгтэй чиплет загваруудад 5-аас 20 хүртэлх тусдаа сүлжээ шаардагддаг бөгөөд энэхүү хамтрал нь тэдгээрийн уялдааг сайжруулах зорилготой юм.

📣TESLA, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ИЛОН МАСКТ 96 САЯ ХУВЬЦААНЫ УРАМШУУЛАЛ ОЛГОНО

📈Даваа гарагт Tesla (NASDAQ: TSLA) компани Гүйцэтгэх захирал Илон Маскт 96 сая ширхэг хязгаарлагдмал хувьцааны урамшуулал олгох шийдвэрийг баталснаа мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш зах зээл нээгдэхийн өмнөх арилжаагаар 2.4 хувиар өссөн байна.
✅Компанийн зүгээс "Гүйцэтгэх захирлын 2025 оны гүйцэтгэлийн урамшуулал" хэмээн нэрлэсэн уг багцыг хараат бус захирлууд болох Робин Денхолм, Кэтлин Вилсон-Томпсон нараас бүрдсэн тусгай хорооны саналын дагуу боловсруулжээ. Уг саналыг 8-р сарын 1-нд хэлэлцэж, 8-р сарын 4-ний өдөр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ) эцэслэсн баталсан байна.

🚀 PALANTIR-ИЙН ОРЛОГО АНХ УДАА 1 ТЭРБУМ ДОЛЛАР ДАВЖ, ХУВЬЦААНЫ ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ

📈Дата аналитикийн тэргүүлэгч Palantir Technologies (NYSE: PLTR) хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа хувьцааны ханш нь огцом өслөө. Компанийн орлого анх удаа 1 тэрбум ам.доллар-ын босгыг давж, жилийн өмнөх мөн үеэс 48%-иар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эрс нэмэгдүүлэв.
Улирлын тайлангийн гол тоон үзүүлэлтүүд: 👇
Palantir-ийн өсөлтийг АНУ-ын зах зээл дэх гайхалтай гүйцэтгэл нь голлон тодорхойлж байна:
📊 АНУ-ын арилжааны орлого: Жилийн өмнөхөөс 93%-иар өсөж, 306 сая ам.долларт хүрсэн.
🏛️ АНУ-ын төрийн байгууллагын гэрээний орлого: Жилийн өмнөхөөс 53%-иар өсөж, 426 сая ам.долларт хүрсэн.
АНУ дахь нийт орлого: Нийт 733 сая ам.долларт хүрч, 68%-ийн өсөлт үзүүлсэн.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

