- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК 🏆“ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" БОЛЛОО
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК 🏆“ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" БОЛЛОО
Five9 - “Zoom”-ынх болно. | 2024 онд - ХЗЗ өснө | Hawaiian Holdings - Зарагдана |

💠Голомт Капитал ҮЦК “ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" боллоо.
💠Five9 компани “Zoom”-ынх болно.
💠Хөрөнгийн зах зээл 2023 онд өсөлттэй байлаа. 2024 онд ч өндөр өснө.
💠Hawaiian Holdings Inc 1.9 тэрбум ам.долларын өртэйгээ зарагдана.
💠Голомт Капитал ҮЦК нь 11 сарын хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна.
💠МХБ-ийн 2023.12.04-ний өдрийн арилжаа

🏆 GRAND BULL AWARDS-2023
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК “ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ" БОЛЛОО 🎉
Таван жил тутамд зохион байгуулагддаг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулдаг “Grand Bull Awards-2023”-ын 15 номинацид 70 гаруй байгууллагын 100 орчим нэр дэвшигч өрсөлдсөнөөс Голомт Капитал ҮЦК ХХК нь төрөл бүр дээр манлайлж, салбартаа тэргүүлэгч байр сууриа бататгалаа.

📍ШИЛДЭГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
📍ШИЛДЭГ БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИ
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
📍 ХОЛБООНЫ ОНЦЛОХ ЗАХИРАЛ
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.ГАН-ЭРДЭНЭ
Тус нэр хүндтэй шагналыг олгохдоо Голомт Капитал ҮЦК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд, үйл ажиллагааны өндөр өсөлтөөс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд буюу боловсрол, cпорт, байгаль орчин, эрүүл мэндийн салбар тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг үндэслэсэн байна.
Голомт Капитал ҮЦК ХХК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.
Мөн тус компанийн үндсэн болон дэд андеррайтераар нь ажилласан төслүүд шилдгээр шалгарсан нь бидний үйл ажиллагааны амжилтыг бататгалаа.
📍БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДЭГ ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ
ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК
📍ОНЦЛОХ IPO
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК
📍ОНЦЛОХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
SIMPLE ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОНД

![]() ![]() | ![]() |
Цаашид бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, үйлчилгээний чанараа сайжруулахын зэрэгцээ харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын хөтөч байж, мэдээлэл судалгаагаар тогтмол ханган, эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж байна. 🤗
НИЙТ ХАРИЛЦАГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ХАМТРАГЧ ТҮНШҮҮД БОЛОН ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
ХҮНДЭТГЭСЭН: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

📊 ТААМАГЛАЛ
Хөрөнгийн зах зээл 2023 онд өсөлттэй байлаа. 2024 онд ч өндөр өснө.
Хөрөнгө оруулагчдын хувьд 2024 он 2023 оноос дээр байж чадах болов уу? Хариулт нь “ТИЙМ” гэж шинжээчид хэлж байна.
Блүүмбергийн market live pulse буюу "MLIV”-ийн судалгаанд оролцсон 595 хөрөнгө оруулагчдын 63 хувь нь 2024 онд хувийн хөрөнгө оруулалт илүү өндөр өгөөжтэй байна гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдын 45 хувь нь 2024 онд технологийн томоохон компаниудад хөрөнгө оруулах нь “Зөв шийдвэр” гэсэн бол 39 хувь нь тус салбарын компаниудын хувьцаа “Хэт өндөр”-өөр үнэлэгдсэн тул буруу шийдвэр гэжээ.
Ирэх онд нийт 40 улсад сонгууль болно. Айсуй сонгуулиуд тухайн улс орнуудын санхүү, эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц үйл явдал биш гэж олон хөрөнгө оруулагч үзжээ. Тухайлбал, 11 дүгээр сард болох “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ч дорвитой нөлөө үзүүлэхгүй” гэж оролцогчдын 47 хувь нь таамагласан байна.


📊 ТЭЛЭЛТ
Five9 компани “Zoom”-ынх болно.
Өчигдөр Zoom Video Communications Inc компани бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд үүлэн системд суурилсан дуудлагын төвийн систем хөгжүүлэгч Five9 /FIVN.NASDAQ/ компанийг худалдан авах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Тус мэдээллээс шалтгаалан өчигдөр Five9 компанийн хувьцааны ханш 14 хувиар өссөн байна.

Тус хэлцэл нь анх 2021 оны 9 сард яригдаж эхэлсэн бөгөөд тухайн үед Five9 компанийн зүгээс Zoom компанийн хувьцааны ханш унаж байна гэсэн шалтгаанаар тус саналаас татгалзаж байжээ.
Bloomberg-ийн эх сурвалжаас үзэхэд Five9 компани нь тус худалдан авалтын талаар хэдийн Zoom компанитай ярилцсанаас гадна бусад компаниудтай ч хэлэлцээр явагдаж байгаа аж.
Хэрвээ тус хэлцэл амжилттай болвол Zoom компанийн хувьд үйлчилгээндээ нэмүү өртөг шингээж, шинээр харилцагч байгууллагууд татах боломж үүсэх юм байна.


📊ХУДАЛДАН АВАЛТ
Hawaiian Holdings Inc 1.9 тэрбум ам.долларын өртэйгээ зарагдана.
Alaska Air Group Inc (NYSE:ALK) Hawaiian Holdings Inc компанийн хувьцаа бүрд 18 ам.доллар бэлнээр төлнө гэж мэдэгдсэн нь баасан гарагийн Хавайн биржийн хаалтын ханшаас дөрөв дахин өндөр үнэтэй юм.
Hawaiian Holdings Inc компанийн зарим онгоцнууд Мауид гарсан түймэр, түлшний өртөг өндөр, тийрэлтэт хөдөлгүүрийг эргүүлэн татах зэрэг асуудлаас үүдэн, хувьцааны ханш нь 65%-иар буурахад нөлөөлсөн байна.

АНУ-ын агаарын тээврийн салбарын 80% нь United Airlines, American Airlines (NASDAQ:AAL), Delta Air Lines (NYSE:DAL) болон Southwest Airlines (NYSE:LUV) гэсэн дөрвөн компани эзэлдэг.
Хавайн нислэгийн зах зээл 5.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд Hawaiian Holdings Inc компанийг Alaska Air Group Inc худалдан авснаар дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын зах зээлийн 50 гаруй хувийг хяналтандаа байлгах боломжтой юм.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ
Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна.
/2023.11.30-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.
Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 20 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А" тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 20 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ:
БОНДЫН НӨХЦӨЛ

БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.12.04-ний өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 129,889,952 төгрөгийн үнийн дүн бүхий 420,357 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 35,830 ширхэг нэгж эрх 23,435,168 төгрөгөөр,
Багцын арилжаанд 25,000 ширхэг үнэт цаас 1,243,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,976,780,800 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 295,350 ам.доллар буюу 1,013,676,642 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,222,720,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 20,610,002,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.01% хувиар өсч, 36729.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,085,051,920,239 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
