БНХАУ-ЫН АРДЫН БАНК 🪙 ЗЭЭЛИЙН ЖИШИГ ХҮҮГЭЭ ӨӨРЧИЛСӨНГҮЙ.

FedEx- Уналт | Enphase Energy - 85% өсөлт | Тун удахгүй - Шинэ ХБҮЦ| Бондын захиалга тогтмол авч байна

💠БНХАУ-ын ардын банк зээлийн жишиг хүүгээ өөрчилсөнгүй

💠FedEx хувьцааны ханш 7 хувиар уналаа.

💠Enphase Energy компанийн хувьцаа 1 сарын хугацаанд 85% өслөө.

💠Golomt Capital Championship-Хамгийн ашигтай хувьцаанууд

💠Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасыг сонгох шалтгаан

💠МХБ-ийн 2023.12.19-ний өдрийн арилжаа

🏆“LEMON PRESS AWARDS 2023”-ЫН ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИАР ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ШАЛГАРЛАА

Тухайн жилийн бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards"-аас 3 дахь жилдээ шалгарууллаа.

Lemon Press-ийн зүгээс тодорхой шаардлага тавин 5 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулж, шилдгүүдийг шалгаруулах эрхийг уншигчдадаа үлдээсэн юм.

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК НИЙТ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОГЧДООС 31%-ИЙН САНАЛ АВЧ ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ-ИАР ШАЛГАРЛАА. 

БИДЭНД ӨНДӨР ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН НИЙТ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА.😀

 

🔎БОДЛОГО

БНХАУ-ын ардын банк зээлийн жишиг хүүгээ өөрчилсөнгүй.

Өнөөдөр Монголын цагаар өглөөний 09:15 минутад БНХАУ-ын Ардын банкнаас зээлийн жишиг хүүг өөрчлөөгүй буюу өмнөх сарын түвшин болох 3.45 хувь дээр хэвээр хадгалснаа танилцуулллаа.

БНХАУ-ын 11-р сарын инфляцын түвшин -0.5 хувьтай гарсан бөгөөд төв банкны зүгээс инфляцын түвшинг 3 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгаа юм.

Энэ ч утгаараа БНХАУ-ын төв банк мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээ мэдэгдээд байсан юм. Он гарснаас хойш БНХАУ-ын төв банк бодлогын хүүгээ 2 удаа бууруулаад байгаа юм.

China Loop GIF by xponentialdesign

📉ХАНШИЙН УНАЛТ

FedEx хувьцааны ханш 7 хувиар уналаа.

FedEx (NYSE:FDX) компанийн улирлын тайлан муу гарснаар хувьцааны ханш нь мягмар гарагийн зах зээлийн дараах арилжаагаар 7 гаруй хувиар буурлаа.

Шинжээчид өнгөрсөн улирлын нэгж хувьцаанд ногдох ашгийг 4.19 доллар хэмээн таамаглаж байсан ч 3.99 доллар гарсан нь ашиг бараг 5 хувиар буурчээ.  

Орлого нь 22.37 тэрбум ам.доллар гэж хүлээж байсан ч бодит байдал дээр 22.2 тэрбум ам.доллар байна.

Мөн тус компани 2024 оны орлогоо буурна гэж таамагласан нь хувьцааны ханш унах гол шалтгаан болсон байна.

Харин 2024 оны нэгж хувьцаанд ногдох ашгийг 17.00-18.50 ам.доллар байна хэмээн таамаглаж байна. 

Happy Christmas GIF

Тус компанийн Гүйцэтгэх захирал Раж Субраманиам хэлэхдээ “FedEx нь урьд өмнө байгаагүй хоёр улирал дараалан үйл ажиллагааны орлого болон ашгийн өсөлтийг буурсан” гэжээ.

📊 ЭРЭЛТ-ӨСӨЛТ

Enphase Energy компанийн хувьцаа 1 сарын хугацаанд 85% өслөө

 

Enphase Energy компанийн эрчим хүчний технологийг 130 гаруй орны 1.5 сая хэрэглэгч ашиглаж байна.

Шинжээчдийн дүгнэлтээр тус компанийн орлого 2024 оны 2-р улирлаас сэргэх хүлээлттэй байгаа ба тус хугацаанд компанийн баттарейны борлуулалт тогтвортой орлоготой болох хүлээлттэй байна.

Учир нь компанийн систем, хэрэглэгчид ногдох зардал бага, суурилуулахад хялбар байгаа нь хувийн сууц эзэмшигчдийн дунд эрэлт өсөх давуу талтай байгаа юм.

 

Компанийн P/E харьцаа 32.15 байгаа нь харьцангуй өндөр ч компанийн өсөлтийн боломжууд шингэсэн байгааг мартаж болохгүй.

Өсөлтийн боломжийг шингээсэн үнэ ашгийн харьцаа буюу PEG харьцаа 0.32 байгаа нь харьцангуй бага үзүүлэлт буюу өсөлттэйгөө харьцуулахад үнэлгээ бага байгааг илтгэнэ.

 

Хөрөнгө оруулалтын банкнуудын таамаглал:

Goldman Sachs – Buy Rating (2023.12.18)

Mizuho Securities – Buy Rating (2023.11.20)

Deutsche Bank – Hold Rating (2023.10.19)

 

🔅 GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

Хамгийн ашигтай хувьцаанууд

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан зарлагдсанаас хойш 40 долоо хоногийн туршид өндөр өрсөлдөөн дор амжилттай явагдаж тун удахгүй ялагчаа албан ёсоор зарлах гэж байна.

"GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP" гадаад арилжааны уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болох юм.

Уралдааны сонирхолтой статистикаас хуваалцъя.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 COMING SOON

Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай

Тун удахгүй - Шинэ ХБҮЦ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай.

Хамгийн гол нь ХБҮЦ нь инфляцийн түвшин, бодлогын хүү, Топ-5 банкны хадгаламжийн дундаж хүүнээс өндөр өгөөжтэй юм.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

 

МХБ-ийн 2023.12.19-ний өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 189,779,939 төгрөгийн үнийн дүн бүхий 897,592 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан байна.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хөх ган ХК (HGN +14.23%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.86%)

  • Мик холдинг ХК (MIK +7.14%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -11.49%),

  • УБ-БҮК ХК (BUK -10.00%)

  • Бодь Даатгал ХК (BODI -4.90%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,800 ширхэг нэгж эрх 2,080,595 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44 ширхэг бонд 4,399,120 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,345,569,280 төгрөгөөр,

  • “Андын илч” ХХК-ийн 2 багц 12,800 тонн чийг багатай хүрэн нүүрс 2,816,000 юань буюу 1,350,018,560 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,892,847,494 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.27% хувиар буурч, 38,919.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,515,203,361,310 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!