- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ-ЫН БОНДУУДАД ЮУ ТОХИОЛДОВ?
АНУ-ЫН БОНДУУДАД ЮУ ТОХИОЛДОВ?
Exxon Mobil-Худалдан авалт | Hyundai, Kia- Хэлцэл | Дэлхийн банк-Төсөөлөл

🎯АНУ-ын бондуудад юу тохиолдов?
🎯Hyundai, Kia компаниуд Tesla-ийн цахилгаан автомашины цэнэглэгчийг ашиглана.
🎯Exxon Mobil шатдаг занар олборлогч Pioneer компанийг худалдаж авна
🎯Сар бүр хүүгээ авдаг "SIMPLE-2" бондын хүү нь бодлогын хүүгээс 4.5 нэгжээр өндөр
🎯Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийг 2023 онд 5.1 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна.
🎯МХБ-ийн 2023.10.05-ны өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
АНУ-ын бондуудад юу тохиолдов?
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондуудын өгөөж ХНС-ийн 9 сарын хурлын дараагаар 47bp (0.47%) өссөн нь төв банкны “Урт хугацаанд хүүгээ өндөр хэвээр барих” бодлоготой шууд холбоотой.
🎯Гол анхаарах зүйлс юу вэ?
🕹Өнөөдөр АНУ-ын ажил эрхлэлтийн байдлыг илтгэх тоон мэдээлэл гарна. Хэрэв сайн гарвал бондын өгөөж буурах магадлалыг өсгөнө.
❗Гэвч ерөнхий трендийг харвал ХНС-ийн шийдвэртэй холбоотойгоор 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5% давсан хэвээр байх хүлээлттэй байна. 9 сард ажилгүйдлын тэтгэмж хүссэн иргэдийн тоо 207 мянга буюу 2 мянгаар өссөн.

🕹 Түүхэн хугацааны үзүүлэлтээс харвал бондын өгөөжид тухайн цаг үеийн хүчин зүйлсүүд нөлөөлсөн.
🕹Эдийн засгийн хүлээгдэж буй таагүй нөхцөл байдал, инфляцын тодорхойгүй байдал, ЗГҮЦ-ийн хөрвөх чадвар сул байгаа зэрэг нь өгөөжийн хэлбэлзэлд нөлөөлж болзошгүй.

✅ХЭЛЦЭЛ
Hyundai, Kia компаниуд Tesla-ийн цахилгаан автомашины цэнэглэгчийг ашиглана.
Өчигдөр Hyundai Motor болон Kia компаниуд Теслагийн цахилгаан автомашин цэнэглэгчийг 2024 онын 4-р улирлаас эхлэн ашиглаж эхлэхээ мэдэгдлээ.
Өмнө нь Ford болон General Motors компаниуд Тесла компанийн цахилгаан автомашин цэнэглэгч станцуудыг ашиглах гэрээг байгуулснаар тус брэндийн хэрэглэгчдэд автомашинаа цэнэглэх боломж бүрдсэн юм.
❗Hyundai-ийн мэдэгдсэнээр тус хэлцлийн дагуу 2024 онд шинээр үйлдвэрлэгдэх цахилгаан автомашинууд АНУ, Канад, Мексик улсуудад байрлах Теслагийн нийт 12,000 цэнэглэгч станцуудыг ашиглах боломжтой болж байгаа юм байна.

☝️Харин Hyundai болон Kia-ийн одоогийн автомашин хэрэглэгчид 2025 оны 1-р улиралд тус цэнэглэгч станцуудыг ашиглах боломжтой болно.

✅ХУДАЛДАН АВАЛТ
Exxon Mobil шатдаг занар олборлогч Pioneer компанийг худалдан авна
Exxon Mobil зах зээлд 💰50 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй шатдаг занар олборлогч Pioneer компанийг худалдаж авахаар зэхэж байна.
🚩Tус хэлцэл нь Exxon болон Mobil компаниуд 1999 онд нэгдсэнээс хойшхи хамгийн том худалдан авалт бөгөөд Exxon Mobil-д Баруун Техас болон Нью Мексико мужид шатдаг занар олборлох тэргүүлэгч байр суурийг авчрах юм.

Pioneer компани тус мужийн 3 дахь том олборлогч бөгөөд үйл ажиллагаагаараа Chevron Corp. болон ConocoPhillips нарын дараа ордог.
Худалдан авалтын гэрээ ойрын өдрүүдэд батлагдах төлөвтэй байгаа бөгөөд хэлцэл 💰60 гаруй тэрбум ам.долларын үнэтэй байхаар яригдаж байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅ТӨСӨӨЛӨЛ
Дэлхийн банк: Монгол Улсын эдийн засгийг 2023 онд 5.1 хувь, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй байна.
Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг 2023 онд 5.1 хувиар, 2024 онд 6.1 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө буурууллаа.
🚩Монголын эдийн засгийг ирэх онд ОУВС 4.5 хувиар буюу хамгийн багаар, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк 7.5 хувиар, Хөгжлийн Банк 7.5 хувиар буюу өөдрөг төсөөллийг танилцуулаад байгаа юм. Харин Сангийн яам 7 хувиар өснө гэж тооцоолоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дийлэнх олон улсын банк болон олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаандаа эргэн сэргэнэ гэсэн төсөөлөл гаргаад байгаа юм.

"САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" МОНГОЛЫН АНХНЫ РЕЙТИНГТЭЙ "SIMPLE-2" БОНД
Голомт Капитал ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа зарлагдсан Монголын анхны “РЕЙТИНГТЭЙ БОНД” буюу MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн 📍BBB+ зээлжих зэрэглэлтэй, "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэй, 17.5%--ийн хүүтэй "SIMPLE-2" бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, урьдчилсан захиалга авч байна.

"SIMPLE-2" бондын нөхцөл:
🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔸Хүү: 17.5%
🔸Хугацаа: 12 сар
🔸Зээлжих зэрэглэл: ВВВ+ /Mongolian Investment Raiting Agency/
🔸Хүү төлөх давтамж: Сар тутам
🔸Хүүгийн орлогын татвар: 5.0%
🔸Анхдагч захиалга 2023.10.11-17
🎯"SIMPLE-2" бонд нь хөрөнгө оруулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн "САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ" нөхцөлтэй, 17.5%--ийн хүүтэй бөгөөд хүүгийн түвшин нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс өндөр байна.

"SIMPLE-2" хүүгийн түвшин:
🔸Инфляцын түвшнээс 8.3 хувийн нэмэгдэл өгөөж
🔸Бодлогын хүүтэй харьцуулахад 4.5 нэгжээр өндөр өгөөж
🔸ТОП-5 банкны хадгаламжийн дундаж хүүгээс 1.43 дахин өндөр өгөөжтэй юм.
Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 179,973,484 төгрөгийн үнийн дүн бүхий 1,102,435 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,509 ширхэг нэгж эрх 3,289,348 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 601 ширхэг бонд 59,747,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,664,000 юань буюу 8,361,960,960 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 537,200 ам.доллар буюу 1,856,826,428 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10,461,797,220 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.56% хувиар өсч, 34,751.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,122,650,072,547 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
