• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ: Теслагийн хувьцааг авах уу? | Xanadu Mines - Зэс, алтны нөөц нэмэгджээ

📢ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ: Теслагийн хувьцааг авах уу? | Xanadu Mines - Зэс, алтны нөөц нэмэгджээ

Zoom- Таамаглал | Target хувьцаа - Өсөлт 13.9 | Нокиа - Шинэ гар утас

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Тесла компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээ юуг өгүүлнэ вэ?

Tesla 👉 компанийн хувьцааны үнэ 7 сарын дээд цэгээс унасан ч эргэн хүчтэй сэргэлээ.

Техник шинжилгээний хувьд GAP бүсэд ханш хүрэхэд өмнө нь худалдан авч амжаагүй эсвэл алдагдалтай гарсан худалдаачид ханш өсөхөд зарж, ханшийн уналтаас сэргийлэхийг оролддог. Энэ үйл явц нийлүүлэлтийг ихэсгэж, ⚔️ эсэргүүцэл (Resistance) үүсгэдэг.

Tesla-ийн хувьцааны ханш 8 сарын 2-ны өдрийн GAP болох 💵$207.67 эсэргүүцлийн түвшнээс дээш хаагдсан нь ханш цаашид өсөх боломжтойг илтгэсэн бөгөөд дараагийн GAP болох 💵 $231.30–234.25 хоорондох ханш хүртэл эсэргүүцэл байхгүй байна.

$231-ын түвшинд маш хүчтэй эсэргүүцэл бий болох бөгөөд Tesla-ийн хувьцааны үнэ 🔦 $234.25 түвшнээс дээш гарч чадвал өсөлт цаашид үргэлжилнэ гэж үзэж болох юм.

  • RSI (харьцангуй хүчний индекс) одоогоор 📉 уналтын хүч давамгайлж буйг илтгэж байгаа бөгөөд өсөлтийн чиглэлд шилжихийн тулд одоо 53.41 байгаа индекс 👉 60-аас дээш түвшинд гарах шаардлагатай.

Хэрэв👉RSI 60-аас дээш гарвал $234.25 түвшний хүчтэй эсэргүүцлийг давж, $271 орчим дахь 7 сарын дээд ханшаа дахин шалгах магадлал өндөр байна.

  • Харин 🚨 Tesla-ийн хувьцааны ханш $231-234 түвшнээс эсэргүүцэл хүчтэй авч, RSI 60-аас дээш түвшинд хүрч чадахгүй бол $207.67 болон $198.87 түвшний дэмжлэгийн бүсийг дахин шалгах магадлалтай.

Гэхдээ 👆 одоогоор Tesla-ийн хувьцааны үнэ 55, 100, 200 өдрийн хөдөлгөөнт дунджаас (MA) дээш байгаа тул дунд хугацаандаа өсөлтийн чиглэл давамгайлах магадлалтай.

Зөвлөмж:👆Техник шинжилгээнд үндэслэн Tesla-ийн хувьцаатай болон хувьцаа авах сонирхолтой бол дараах арилжааны стратегийг зөвлөж байна:

Хувьцаа эзэмшиж буй арилжаачны баримтлах дүрэм:

  • Одоогийн байдал: Хувьцааны үнэ $208 орчим эсэргүүцлийг давж, дээд талын 💵$231 эсэргүүцлийн бүс рүү чиглэж байна.

  • Гол анхаарах түвшин: $231 түвшний эсэргүүцэл нь хүчтэй тул энэ түвшинд хүрвэл болгоомжлох хэрэгтэй.

    Хэрэв RSI 60-аас дээш гарч чадахгүй бол хувьцааны ханшийн уналт дахин эхэлж магадгүй.

  • Үйлдэл: Хэрэв хувьцааны үнэ $231 түвшинд хүрч эсэргүүцэл аваад буцвал тодорхой хэмжээгээр ашиг хэрэгжүүлээд зарж болно. Гэхдээ 👉RSI 60-аас дээш гарч, үүнтэй зэрэгцэн $231 түвшнээс давбал дараагийн зорилтот ханш 💵 $271 болно.

tesla GIF

Шинээр Теслагийн хувьцаанд хөрөнгө оруулах гэж буй бол:

  • Одоогийн байдал: Зах зээл $208 дэмжлэгийг давснаар илүү хүчтэй өсөлтийн трендийг үүсгэх магадлалтай. Гэсэн ч 💵 $231 түвшний эсэргүүцэлд хүрч ханш унах эрсдэл бий.

  • Гол анхаарах түвшин: $198-$208 бүс дэмжлэг болж байгаа тул энэ бүсэд орж ирэх үед худалдан авах нь эрсдэл багатай.

  • Үйлдэл: Хэрэв $231 эсэргүүцэл дээр хүчтэй эсэргүүцэл авбал 💵$208 орчимд буцан ирж дэмжлэг авах үед хөрөнгө оруулж болно.

Дүгнэлт: Ханш эсэргүүцэл болох 💵$231 түвшинд хүрэх үед хувьцаагаа зарж болох бөгөөд RSI 60-аас давсан тохиолдолд урт хугацааны өсөлтийг хүлээж болно.

Харин 👉хувьцааг шинээр авах хүсэлтэй хүмүүс дэмжлэгийн бүсийг хүлээж, аюулгүй түвшинд худалдан авах нь зүйтэй.

Nokia хамгийн анхны камергүй ухаалаг утсыг худалдаанд гаргалаа.

Сүүлийн үед📲хэрэглэгчдийн дунд хуучны загвартай, товчлууртай утас тренд болж байна. Энэ үеийг Nokia компани ашиглаж хуучны загварын утаснуудаа орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрлэж байна.

  • Nokia 215 4G загварын 🤳гар утас нь Bluetooth-ээр холбогдох боломжтой, классик товчлуурыг мэдрэгчтэй дэлгэцтэй хослуулсан, орчин үеийн бүхий л ухаалаг шийдлийг шингээсэн байна.

  • Уг утасны 📲гол давуу тал нь цэнэгээ маш удаан барьдаг бөгөөд бүтэн цэнэгээр 📆7-10 хонох боломжтой бөгөөд 64 еврогоор зарагдаж байна.

Zoom 2024 оны орлогын таамаглалаа нэмлээ.

Хоёрдугаар улиралд 💵1.16 тэрбум долларын орлоготой ажиллаж шинжээчдийн таамгийг эвдсэн Zoom компани нь 2025 оны орлогоо 4.63-4.64 тэрбум долларт хүрнэ гэж таамаглалаа өсгөлөө.

Учир нь Zoom компани хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр түүнд тулгуурласан үйлчилгээ нь эрэлттэй байна.  

  • Хэрэглэгчдэд тохирох хариултыг өгөх зорилготой AI-д суурилсан 🔊Zoom Contact Center нь олон үйлчлүүлэгчдийг татсанаар орлого нь 7.1%-иар өсжээ.

Мөн компанийн санхүүгийн захирал Келли Стекелберг ажлаа орхихоо зарласан хувьцааны үнийг нь 🎢3%-иар өсгөсөн байна.

Түүнчлэн сар бүрийн хэрэглэгчийн бууралт хамгийн бага түвшинд очсон нь компани амжилттай ажиллаж буйг илтгэж байна.  

Target-ийн хувьцаа 13.9 хувиар өслөө 

Өнгөрсөн шөнө зарлагдсан тус компанийн 2-р улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс сайн гарчээ. Ингэснээр нэгж хувьцааны ханш нь 167.35 ам.доллар буюу анхаарал хандуулахуйц түвшинд хүрлээ.  

  • Борлуулалтын орлогын 🔊хүлээлт 25.48 тэрбум ам.доллар байсан бол 25.5 тэрбум ам.долларыг олжээ.

  • Нэгж хувьцааны 🔊 ногдол ашгийн өгөөжийн хүлээлт 2.18 ам.доллар байсан бол 2.57 ам.доллар болж давсан байна.

  • Тус компани энэ зун өдөр тутам ашиглагддаг 5,000 гаруй хэрэгцээт барааныхаа үнийг бууруулсан нь ашиг өсөх гол шалтгаан болжээ.

Компаниас 👉 “Хэрэглэгчдийн хандлага мэдэгдэхүйц сайжирч, үйлчлүүлэгчдийн урсгал жилийн хугацаанд анх удаа нэмэгдсэн” гэж мэдэгдсэн байна.  

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

Xanadu Mines компанийн зэс болон алтны нөөц нэмэгджээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани зэс-алтны “Хармагтай” төслийн нөөцийн шинэчилсэн тайланг танилцууллаа.

  • Шинэ тооцооллоор тус төслийн 👆 зэсийн нөөц 14%-иар буюу 463 мянган тонноор нэмэгдэж, 🪙алтны нөөц 9%-иар буюу 764 мянган унцаар өссөн байна.

    Ингэснээр "Хармагтай" төслийн нийт 🚩нөөц 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алттай гэж тогтоогджээ.

Xanadu Mines компани өрөмдлөгийн ажлаа эрчимжүүлж, нөөцийн тайлангийн шалгуурыг сайжруулсан нь энэхүү өсөлтөд голлох нөлөөг үзүүлжээ.

Мөн тус компани 6 сард хийсэн мэдээлэлдээ Улаан уул төслийн хайгуулын өрөмдлөгөөр бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрсэн тухай мэдээлж байсан юм.

Xanadu Mines компанийн хийсэн 4880 метрийн алмаазан өрөмдлөгийн бүх цооногийн ойролцоох бүсэд өндөр эрдэсжилт илэрсэн байна. 

  • Тус компани 📝 "Хармагтай" төслийнхөө хүрээнд 2023 онд 71.9 мянган метрийн өрөмдлөг хийснээс металлургийн судалгаагаар ⚒️ зэсийн хүдрийн металл авалт 94%, 🪙алтны металл авалт 92% буюу өндөр түвшинд байгаа юм. 

МХБ-ийн 2024.08.21-ний өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 459,011,479 төгрөгийн үнийн дүн бүхий 1,426,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

  • Улаансан ХК (UNS +14.98%)

  • Хүннү менежмент ХК (HBZ +14.97%)

  • Шарын гол ХК (SHG +14.85%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -8.34%)

  • Таван толгой ХК (TTL -2.53%)

  • Монгол Базальт ХК (MBW -2.36%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,513 ширхэг нэгж эрх 3,585,816 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,377 ширхэг үнэт цаас 68,850,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг бонд 7,000,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 2,403,270 ширхэг үнэт цаас 499,880,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵1,038,327,455 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс📉 -0.83% хувиар буурч, 48,128.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,952,449,603,327 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!