Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • БНХАУ-н мужийн банкууд мөнгөгүй болжээ

  • САУДЫН АРАБ хэр их газрын тос олборлож чадах вэ?

  • 48 тэрбум ам.долларын хөрөнгө БНХАУ-с явахаар хүлээж байна

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

БНХАУ-Н МУЖИЙН БАНКУУД МӨНГӨГҮЙ БОЛЖЭЭ.

БНХАУ-н 400,000 иргэн хадгаламж, харилцахаас мөнгөө татах боломжгүй нөхцөл бүрджээ. Хенан мужийн дөрвөн банкны толгой компани нь бүгд  "New Fortune Group" бөгөөд иргэдийн хадгаламжийн мөнгийг зориулалтын бус замаар ашигласан байх магадлалтай гэж үзэн шалгалт явагдаж байна.

БНХАУ-н засаг захиргааны хуулийн хараа хяналтаас сул бүс бол муж нутгийн банкууд билээ. Эдгээр банкууд нь зөвхөн нутгийн иргэдээс хадгаламж татах хуулийн зохицуулалттай хэдий ч үүнийг зөрчин "Гуравдагч талын платформ"-р дамжуулан бүх мужаас мөнгө татах болсон хэдий ч залилан үйлдэн иргэдийн хадгаламжийг ологож чадахгүй болоод байна.

Үүнээс үүдэн 7 сарын 10-ны өдөр БНХАУ-н Хенан мужийн "Bank Of China" салбарын урд 1,000 гаруй хадгаламж эзэмшигчид цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн. БНХАУ-н удирдлагуудын хувьд ямар ч үнээр болов хамаагүй нийгмийн тогтвортой байдлыг хангах, скандалд шийдэл олох шаардлага тулгараад буй. 

Эцэст нь Хенан мужийн захиргаанаас хадгаламж эцэмшигчдийн мөнгийг эргүүлж өгөхөөр амлаад буй хэдий ч хэдэн сарын турш мөнгөө авах эрхгүй байх юм. Эхний ээлжинд 50,000 юаниас бага хадгаламжтай харилцагчдийн мөнгийг олгох бол томоохон дүнтэй иргэдийн тодорхой бус байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг БНХАУ-н томоохон банкуудын хувьцаа нь хууль зөрчсөн мужын банкуудаас үүдэн 10-20 хувиар уналаа. 

СNN телевизед өгсөн ярилцлагад Петер 6 сая ам.доллароо 3 банканд байршуулсан бөгөөд 4 сараас хойш 1 ч доллар авч чадахгүй байгаагаа хэлсэн юм.

САУДЫН АРАБ ХЭР ИХ ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОЖ ЧАДАХ ВЭ?

АНУ-ын сүүлийн 40 жилийн хамгийн өндөр инфляцийг өдөөж байгаа шатахууны үнийг бууруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены газрын тос экспортлогч Саудын Арабт хийсэн айлчлал нь үр дүнд хүрсэнгүй.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман утааны ялгаруулалтын бодит бус бодлого нь инфляцийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэх ба эсрэгээрээ чулуужсан түлш болон сэргээгдэх эрчим хүчний технологийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалав.

Төрийн газрын тосны Saudi Aramco компани (TADAWUL:2222) энэ сарын эхээр Ройтерс агентлагт хийсэн мэдэгдэлдээ тус компани хамгийн ихдээ өдөрт 12 сая баррель газрын тос олборлох боломжтой ба олборлолтоо энэ түвшинд хүргэхийн тулд 2 жилийн өмнөөс гарцаа нэмэгдүүлсэн гэж мэдэгджээ.

Саудын Арабын 6-р сард өдөрт 10.65 сая баррель олборлолт хийсэн. Энэ нь өдөрт 1.35 сая баррель илүү үйлдвэрлэх боломжтой хэвээр байна.

Ханхүү Мохаммед бямба гарагт хэлэхдээ, Эр-Рияд 2027 он гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 13 сая баррель болгон нэмэгдүүлэхээ мэдэгдсэн бөгөөд үүний дараа үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй болно хэмээжээ.

48 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БНХАУ-С ЯВАХААР ХҮЛЭЭЖ БАЙНА.

БНХАУ-н хөл хорио үргэлжилж буйгаас үүдэн 10,000 гаруй чинээлэг иргэд 48 тэрбум ам.долларын хөрөнгөө БНХАУ-с шилжүүлэх хүсэлтэй байгааг Хэнли & Партнерс байгууллагаас тогтоожээ.

Тэгвэл гол асуулт нь Ши Жинпин тэднийг явуулах уу гэдэгт байна. Хуульчдийн хэлж буйгаар шилжүүлэг хийхэд нүдэнд харагдах хуулийн өөрчлөлт ороогүй хэдий ч пасспортын процесс, бичиг хэргийн шаардлага зэрэг нь удаашраад буй юм. 

2022 онд шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдээд буй бөгөөд ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улсаас 33,000 гаруй чинээлэг иргэд шилжээд буй юм.