Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өглөөний мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог  хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чaнадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • Хүүг нэмэгдүүлэх нь шийдэл үү?

  • Зээлжих зэрэглэлийн компаниуд бий болно

  • "Мон Бийф" IPO хийнэ

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Жером Повел конгрессын сонсголд орлоо

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ШИЙДЭЛ ҮҮ?

Монголбанк лхагва гарагт бодлогын хүүг 1 хувиар нэмэгдүүлж 10 хувь хүргэлээ. Ингэснээр шууд гарах үр дагавар нь ирэх 3 сарын хугацаанд банкнуудын хадгаламж, зээлийн хүү дагаад 1 хувиар нэмэгдэх боломжтой. Бодлогын хүүг нэмэгдүүлснээр эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг бууруулж, инфляцыг хяналтад авна.

Тэгвэл бизнесийн байгууллагуудтай хийсэн уулзалт, судалгааны хүрээнд үр дүнг харвал ард иргэд хэт их мөнгөтэй, мөнгөний хөөсрөлт үүссэн бус эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадвар буурч буйг онцолсон. Харин худалдан авалт буураад байхад бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний үнээ өсгөж буй шалтгааныг тайлбарлахдаа импортоор орж ирж буй түүхий эдийн үнэ өссөн, наад зах нь түгээлтийн машинд ашиглаж буй дизель түлш 3,455₮ хүртэл өссөнийг онцоллоо.

Сонирхолтой нь Монголбанкны мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа болон АНУ-н ерөнхийлөгч Жое Байдены хэлж буй адил зүйл нь энэ бол логистикийн гацаанаас үүссэн инфляц гэхдээ бодлогын хүүг нэмэгдүүлнэ. Ингэснээр эдийн засгийг хямрал болгож магадгүй ч гэсэн үүнээс өөр арга зам байхгүй гэж мэдэгдсэн. Хэрвээ бодлогын хүүг нэмж зохицуулалт хийгээгүй тохиолдолд инфляц өсөхөд бизнесийн байгууллагууд ажилчдын цалинг нэмэгдүүлж инфляц дахин гаарч өсөх гинжин хэлхээнд оруулахыг мөн онцолсон.

АНУ-н түүхэн үр дүнгээс харвал инфляцыг бодлогын хүү өсгөх замаар 1994 онд ганц удаа амжилттай газардуулж байсан бол бусад тохиолдолд эдийн засагт хүндрэл авчирч байв. Монгол улсын хувьд бодлогын хүү инфляцыг намдаах бүлээн жин хэдий ч БНХАУ-тай хийж чадахгүй байгаа экспорт импорт асуудлын гол нь билээ.

Тайлбар - Өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгөөс үнэ цэнтэй учир төслийн үнэлгээнд бизнесээс ирээдүйд орж ирэх орлогын өнөөгийн үнэ цэнийг(Бизнес ашигтай эсэхийг) олохдоо бодлогын хүүг нэг хүчин зүйл болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл хүүг нэмэгдүүлэх нь ашигтай байсан.

"МОН БИЙФ" IPO ХИЙНЭ

Өндөр зэрэглэлийн үхрийн мах дотооддоо үйлдвэрлэдэг "Таванбогд Трейд"-ийн охин компани олон нийтэд нээлттэй компани болж 2.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхлээр болов. 

Нийт компанийн 30 хувь 64.2 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байгаа нь харьцангу төвлөрөл багатай нээлттэй компани болж байгааг харж болно. "Таванбогд Групп"-н ерөнхийлөгч Баатарсайханы хэлж буйгаар группийн 3 компанийг нээлттэй болгож байгаад "Хаан Банк", "Улаанбаатар Гурил" хоёр байна.

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ КОМПАНИ БИЙ БОЛГОНО

Зээлжих зэрэглэлийн компани нь хөрөнгө оруулагчдад оновчтой хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлж AAA, AA, A, B.. гэх мэт үнэлгээний зэрэг гаргадаг. Жишээ нь АНУ-н хамгийн том үнэлгээний байгууллага болох Фитч Рейтинг нь компаниудаас эхлээд бүхий л төрлийн бонд мөн засгийн газруудад зээлжих зэрэглэлийн үнэлгээ гаргадаг. Тэгвэл Монголын хамгийн анхны тусгай зөвшөөрлийг СЗХ-с "Монголын хөрөнгө оруулалтын зэрэглэлийн эжинси” ХХК-д олгосон байна.

Ялангуяа Монгол улсад өнгөрсөн оны 9 сараас хаалттай бондын зах зээл эрчимжсэнээр борооны дараах мөөг адил олон бондууд гарч нийт үнийн дүнгээр 300 тэрбум давсан хөрөнгө оруулалт татаад байна. Тэгвэл эдгээр бондуудын аль нь ямар зэрэглэлтэй төлөгдөх чадвар сайтай эсэхийг дүгнэж хөрөнгө оруулагчдад зөвлөмж гаргана. 

Монгол улсын хувьд зээлжих зэрэглэлгүй гарч буй бондуудын эрсдэлийг бууруулах зорилгоор барьцаа хөрөнгийг хангалттай авч зохицуулалт хийж иржээ. Тухайлбал 1 тэрбум төгрөгийн бондод 1.5 тэрбумын барьцаа авах зэргээр 30%-ийн өндөр дүнтэй барьцаа шаардаж байв. Тэгвэл цаашид AAA зэрэглэлийн бондуудад барьцаа хөрөнгөгүй гарах боломжтой болно.

Зээлжих зэрэглэлийн компанийн том дутагдал нь ашгийн төлөөх байгууллага учир мөнгө төлж үнэлгээ хийлгэж буй компанийг өндрөөр үнэлэн гаргадаг. Тухайлбал 2008 оны моргейжийн хямралын үеэр үнэлгээний агентлагууд өндөр эрсдэлтэй моргейжийн ХБҮЦ-г эрсдэлгүй AAA зэрэг үнэлгээ гаргаж байв. Энэ тал дээр тусгай зөвшөөрөлтэй компанийг цөөн тоотой байлгах замаар өрсөлдөөнийг хязгаарлах зэргээр Санхүүгийн Зохицуулах Хорооны бодлого гаргах нь оновчтой.

POWELL КОНГРЕССЫН ӨМНӨ СОНСОГОЛД ОРЛОО

ХНС-гийн тэргүүн Jerome Powell өчигдөр Конгрессын өмнө сонсголд орлоо. Тэрээр инфляцыг хяналтад оруулалтлаа бодлогын хүүг өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Түүний зорилт нь 2 хувийн инфляцтай, үр ашигтай хөдөлмөрийн зах зээлийг бий болгох юм.

Гэвч сенатор Elizabeth Warren бодлогын хүүгийн цаашдын өсөлт эдийн засгийг хямралд оруулна хэмээн анхааруулсан. Jerome Powell эдийн засгийн хямрал болж болзошгүй ч бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх нь эдүгээ хамгийн зохистой шийдвэр юм гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр эдийн засгийн нөхцөл байдал нь ирэх бодлогын хүүгийн өсөлтийг тэвчин өнгөрөх хэмжээний байр суурьтай байгаа ч энэ нь өсөж буй хүнсний үнэ болон түлшний үнэд төдийлөн нөлөөлж чадахгүй байх болно гэв.