НОГДОЛ АШИГ АВАХ 📢 "ДАНС НЭЭХ АЯН" ЗАРЛАЛАА

АНУ - Эдийн засгийн эрсдэл |Элон Маск - Dogecoin | Шэрил Сандберг - Meta | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ДАНС НЭЭХ АЯН

ХҮҮХЭД НЬ 18 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ТА ОНЛАЙНААР БОЛОН ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ.

 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-аас баталснаар Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5%-ийг эзэмшихээр болж байна.

Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгаас нэг иргэнд 116,000 орчим төгрөгийг цагаан сараас өмнө өгөхийг зорино гэж мэдэгдлээ.  

🤗Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлж эхэллээ.

ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД:

 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР:

Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.

Шаардагдах бичиг баримт:

  • Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)

  • Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

📊 ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ

2023 онд Хятадын хүн амын тоо 2.08 саяар буурч 1.41 тэрбумд хүрэв.

БНХАУ-д шинэ төрөлтийн тоо 5.6%-иар буюу 9.02 саяаар буурлаа. Харин нас баралтын тоо 11.1 саяд хүрч Шведын нийт хүн амын тооноос давсан байна.

Тодруулбал, дэлхийн 2 дахь том эдийн засагтай оронд хөгшрилт явагдаж, хүн амын тоо буурав.

Эдгээр хүн ам зүйн хүчин зүйлээс шалтгаалж хөдөлмөрийн зах зээл, урт хугацааны эдийн засагийн өсөлт саарч магадгүй нөхцөл байдал үүслээ. Хятад улсын медиан насжилт нь 2023 онд 39.0 жил байсан нь 1970-аад оноос хойш 21 жилээр өссөн үзүүлэлт юм.

Flowing China GIF

Үр дагавар:

•60-аас дээш насныхан хүн амын 19.8 хувийг бүрдүүлж байна. Иймд ажиллах хүчний асуудалд орох магадлалтай.

•Дэлхийн Банкны төсөөллийн дагуу БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 4.5 хувийн өсөлтийг үзүүлснээр өсөлт өмнөх онуудаасаа саармагжих төлөвтэй байна.

📊 ЭЗЭМШИЛ

Элон Маск одоог хүртэл Dogecoin эзэмшиж байна.

Tesla компаний захирал Илон Маск одоог хүртэл мийм койн хэмээн гарч байсан Dogecoin-ийг эзэмшиж буйгаа илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшлийн компани болох SpaceX нь биткойныг эзэмшиж байна.

Энэ мэдээллийн дараа өнгөрсөн долоо хоногт Dogecoin нийт 18% өссөн байна.

Tesla болон SpaceX компаниуд нь зарим бүтээгдэхүүний төлбөр тооцоог Dogecoin-оор хийхийг зөвшөөрдөг бөгөөд зарим хөрөнгө оруулагчид түүнийг болон түүний компаниудыг санхүүгийн пирамид схем үүсгэсэн гэж шүүхэд өгч байсан юм.

Meme Dogecoin GIF

Үүний хариуд Элон Маск шүүгчээс уг хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж, Dogecoin-ийг дэмжих нь хууль бус зүйл биш хэмээн мэдэгдэжээ.

Тесла компани 3 дугаар улирлын санхүүгийн тайландаа 184 сая ам.долларын цэвэр дижитал хөрөнгөтэй гэдгээ мэдэгдсэн байна. Тесла 2021 оны 1-р улиралд BTC-д 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн боловч 2022 оны 2-р улиралд өөрийн эзэмшлийн 75%-ийг зарсан юм.

📊 ТӨЛӨВ

JPMorgan-ы Гүйцэтгэх захирал Jamie Dimon: Ирэх 2 жилд АНУ-ын эдийн засаг эрсдэлтэй нөхцөлд байна.

 

Өчигдөр Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр JPMorgan Chase компанийн гүйцэтгэх захирал Jamie Dimon ирэх хоёр жилд АНУ-ын эдийн засагт санхүүгийн болон геополитикийн эрсдэлүүд хүчтэй нөлөөлж болзошгүйг хэллээ.

Түүний үзэж буйгаар сүүлийн жилд S&P 500 индекс 19 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдад зах зээл сайн байгаа гэсэн бодлыг төрүүлж байгаа ч энэхүү өсөлтийн цаад шалтгаан нь эдийн засгийг дэмжих хүчтэй хөтөлбөр хэргэжүүлсний үр дүн бөгөөд цаашид энэ тал дээр анхаарах шаардлагатай гэж үзжээ.

Мөн тэрээр Украйны дайн, Израйлын мөргөлдөөн, Улаан тэнгист болж буй халдлагууд нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн хэвээр байгаа бөгөөд эдгээр үйл явдлуудыг хэрхэн бусад зүйлсэд нөлөөлж байгаа талаарх ойлголт бидэнд бага байна хэмээжээ.

Дотоод хүчин зүйлсийн хувьд АНУ-ын өрийн түвшин хурдацтай өсөж байгаагаас гадна уламжлалт бус мөнгөний хатуу бодлогыг зайлшгүй анхаарах шаардлагатай хэмээжээ.

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2"  ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.

Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:

🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум 
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/ 

🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.

📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний  худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна. ​

​Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.

📊 ӨСӨЛТ

Шэрил Сандберг Meta-гийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарна

Өчигдөр Мeta компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Шэрил Сандберг ТУЗ-ийн бүрэлдэхүүнээс гарах болсноо мэдэгджээ.

Тэрбээр 2008 онд 54 насандаа Facebook-д Google-ээс шилжиж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд нь Facebook дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад багтсан юм.

Өмнөх албан тушаалаа хүлээлгэн өгсөний дараа Сандберг өөрийн LeanIn.org хэмээх ашгийн бус байгууллагадаа ихэнх анхаарлаа хандуулсан байна.

Одоогоор Meta-гийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Mарк Цукербергаас гадна PayPal-ын Дэд Ерөнхийлөгч асан Пегги Альфорд, Dropbox болон DoorDash компаниудын Гүйцэтгэх захирлууд болох Дрю Хьюстон болон Тони Шү зэрэг нар ордог байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

MMC /975:SEHK/ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ СУДАЛГААГ ТАНИЛЦУУЛЪЯ

 

MMC компанийн хувьцааны ханш 2023 онд 266.3%-иар өссөн ба 2024 он гарснаас хойш 17.7%-ийн өсөлтийг үзүүлж, олон нийтийн анхаарлын төвд байна.

Иймд дараах асуултуудад хариулахаар MMC компанийн хувьцааны судалгааг 1-р сарын 19-ний өдөр хүргэнэ. 

  • Хувьцааны ханшийн өсөлт ханасан уу? Үргэлжлэх үү?

  • Нүүрсний зах зээлийн 2024 оны хүлээлт

Mongolian Mining Corporation /SEHK:975/’s Stock Analysis

In 2023 the stock price of Mongolian Mining Corporation has increased by 266.3% and since the beginning of 2024 gained 17.7% having stirred the interest of investors.

Golomt Capital invites you to a live session with our analysts to answer the following questions:

  • Should we expect the stock to go higher? Is the growth sustainable?

  • What are the expectations for the global coal market in 2024?

 

МХБ-ийн 2024.01.17-ны өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 369,307,316 төгрөгийн үнийн дүн бүхий 495,633 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15.00%)

  • И Эс Жи Файнанс ХК (GFG +15.00%)

  • Хишиг уул ХК (HSX +14.98%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Мик холдинг ХК (MIK -15.00%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -14.29%)

  • Талх чихэр ХК (TCK -4.97%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,970 ширхэг нэгж эрх 4,923,845 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 28 ширхэг бонд 2,795,100 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу  8,259,399,680 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,636,425,941 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18% хувиар өсч, 41,225.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,987,092,052,968 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!