Цахим гарын үсэгтэй тохиролцоо: АНУ, Иран 60 хоног гал зогсоохоор болов

ХНС | АНУ, Иран 60 хоног гал зогсоохоор болов | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

✍️Цахим гарын үсэгтэй тохиролцоо: АНУ, Иран 60 хоног гал зогсоохоор болов

Доналд Трамп болон Масуд Пезешкиан нар АНУ-Ираны дайныг зогсоох 60 хоногийн түр гал зогсоох хэлэлцээрт албан ёсоор электрон хэлбэрээр гарын үсэг зурлаа.

Энэ хэлэлцээр нь Трампын анх дэвшүүлж байсан Ираны пуужингийн хөтөлбөрийг бүрэн устгах, дэглэмийг сулруулах зэрэг зорилтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд Иран хориг сулруулж, эдийн засгийн томоохон хөнгөлөлт авах нөхцөл бүрдүүлсэн нь геополитикийн хувьд Тегераны хувьд ашигтай үр дүн гэж харагдаж байна.

Нөгөө талд Израиль Ливанд Хезболлагийн эсрэг цохилтоо үргэлжлүүлсээр байна. Үүнтэй холбоотойгоор Трамп Нетаньяхуг шууд шүүмжилсэн нь АНУ-Израилийн хооронд Ираны асуудлаарх зөрчил илүү тодорч эхэлснийг харууллаа.

Өөрөөр хэлбэл, АНУ Ирантай дипломат тохиролцоонд хүрсэн бол Израиль цэргийн шахалтаа үргэлжлүүлэх байр суурьтай хэвээр байгаа нь Трамп, Нетаньяху хоёрын стратегийн зөрчлийг ил болгож байна.

ХНС хүүгээ хэвээр үлдээж, 2026 онд 📈өсгөх боломжийг сануулав.

ХНС бодлогын хүүг 3.50%-3.75% түвшинд хэвээр үлдээсэн ч инфляц зорилтот 2%-оос өндөр хэвээр байгаа тул 2026 онд дахин хүү нэмэгдэх боломжтой гэсэн дохио өглөө.

Шинэ дарга Kevin Warsh өмнөх удирдлагуудаас ялгаатайгаар төв банкны “ирээдүйн бодлогын урьдчилсан чиглэл” (forward guidance) буюу цаашид хүүг өсгөх эсвэл бууруулах талаарх урьдчилсан дохиог бараг бүрэн зогсоож, зах зээлд бага мэдээлэл өгдөг, илүү хуучин хэв маягийн бодлогын харилцаа руу шилжих болсноо мэдэгдэв.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид цаашид төв банкны мэдэгдэлд найдахаас илүүтэй инфляц, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөрсдөө үнэлж зах зээлийн хүлээлтээ тодорхойлох шаардлагатай болох юм.

Зах зээл энэ өөрчлөлтийг “hawkish” буюу хатуу мөнгөний бодлого үргэлжилнэ гэж хүлээн авсан нь Donald Trump-ын хүсэж байсан түргэн хугацаанд бодлогын хүү бууруулах боломж ойрын үед бараг байхгүй гэдгийг илэрхийлж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд