- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Трамп: Ирантай хийсэн тохиролцоо дууссан
Трамп: Ирантай хийсэн тохиролцоо дууссан
Трамп: Ирантай хийсэн тохиролцоо дууссан | SK Hynix |
🔥Доналд Трамп хоёр улсын хооронд байгуулсан түр тохиролцоо "дууссан" гэж зарласнаар Ойрх Дорнод дахь хурцадмал байдал дахин нэмэгдлээ.
Харин Иран АНУ-ын ажиллагааг олон улсын эрх зүй болон өмнөх түр хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж, бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудад хариу цохилт өгөхөө анхаарууллаа.

Иймээс ойрын хугацаанд иж бүрэн энхийн гэрээ байгуулагдах магадлал бага бөгөөд бүс нутагт тодорхойгүй байдал ба ээлжилсэн цэргийн мөргөлдөөн үргэлжлэх төлөв давамгайлж байна.
📊SK Hynix-ийн АНУ дахь үнэт цаасны санал хөрөнгө оруулагчдын захиалга хүлээлтээс давлаа
Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч SK Hynix АНУ-ын Nasdaq бирж дээр гаргах $28 тэрбумын үнэт цаасны санал (ADR)-ын захиалга төлөвлөснөөс хэд дахин давсан байна. ADR нь гадаадын компанийн хувьцааг АНУ-ын зах зээлд ам.доллараар арилжаалах боломж олгодог бөгөөд 7-р сарын 10-наас арилжаалагдаж эхлэх юм.
АНУ-ын институцийн хөрөнгө оруулагчид үүнд идэвхтэй оролцож, зарим захиалга $200 сая, томоохон захиалгууд $1 тэрбумаас давсан байна.

Энэхүү эрэлт нь Ойрх Дорнодын хурцадмал байдал, технологийн хувьцааны савлагаа үргэлжилж буй үед ч AI чипийн гол нийлүүлэгчдийн нэг болох SK Hynix-д хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байгааг харуулж байна.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
