📢ГОЛОМТ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

| 🔎ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ | 📌УРЬДЧИЛСАН САНАЛ ХУРААЛТЫН ТУХАЙ

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ УРЬДЧИЛСАН САНАЛ ХУРААЛТЫН ТУХАЙ

Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Голомт Банк ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024.03.05-ны өдрийн №00/05 тоот шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарласан.

Та тус банкны хувьцааг 2024.03.25-ны өдрөөр эзэмшиж байсан бол тус хуралд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд хурлын танхимд шууд хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • Хэзээ: 2024.04.15-нд 09:00 цагт

  • Хаана: Шангри-Ла зочид буудал Их танхим  Шангри-Ла зочид буудал Их танхим 

📌Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдэд зориулсан “Урьдчилсан санал хураалт” 2024.04.10-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдах юм.



Урьдчилсан санал хураалтад оролцох холбоос:

Санал өгөх заавар болон холбоотой материалууд


🏬Байгууллагыг төлөөлж хуралд санал өгөх тохиолдолд итгэмжлэх албан бичгийг бэлтгэн Голомт Капитал ҮЦК-ийн байранд хүргүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 

Голомт Капитал ҮЦК ХХК-7012-1530
Голомт Банк-1800-1646, 7755-0077