Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өглөөний мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог  хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чинадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!А

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • ГОЛОМТ КАПИТАЛ - LEMON PRESS хамтарч хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэхээр боллоо. 

  • Хадгаламжийн хүү нэмэгдэх үү?

  • Нүүрсний экспорт сэргэлээ

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Proshares биткойнийн өсөлтөөс урвуу хамааралтай ETF хэрэглээнд гаргах төлөвлөгөөтэй байна

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

ГОЛОМТ КАПИТАЛ - LEMON PRESS ХАМТАРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХЭЭР БОЛЛОО. 

Lemon Press болон Голомт Капитал компани хамтран анх удаа хөрөнгө оруулагч та бүхэндээ зах зээлийг шинжээчид хэрхэн харж байгааг илүү дэлгэрэнгүй хүргэхээр боллоо

  • Олон улсын хөрөнгийн зах зээлийн анализ, уналт үргэлжлэх үү? 

  • Хэрхэн гадаад, дотоод арилжаанд оролцох вэ?

  • Асуулт, хариултын булан. Инвескор ББСБ ХК хувьцааны талаарх мэдээлэл, яагаад авах вэ?

  • Бондын зах зээлийн тойм, хөрөнгө оруулагчид юуг анхаарах вэ?

ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ ДАХИН НЭМЭГДЭХҮҮ?

Мөнгөний бодлогыг тодорхойлогч Монголбанк энэ долоо хоногт бодлогыг хүүг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Он гарснаас хойш Монгол банк бодлогын хүүг 6.0 хувиас 9 хувь хүртэл нэмэгдүүлсэн бол үүнийг дагаж банкуудын хадгаламжийн хүү 1-1.8 хувиар нэмэгдсэн байна. 

Бодлогын хүүг нэмэгдүүлсэн үндсэн зорилго нь хэт халаад буй инфляцын түвшнийг тогтворжуулах байсан хэдий ч 5-р сарын байдлаар инфляц өссөөр 15.1 хувь хүрлээ. Иймээс Монгол банкны бодлогын хороо дахин 1.0 хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10 хувь хүргэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Ингэснээр банкуудын хадгаламж болон зээлийн хүү 1-1.8 хувиар ирэх 1 сарын хугацаанд нэмэгдэх боломжтой.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ СЭРГЭЛЭЭ

Монгол улсын валютын орох урсгалын дийлэнх хувийг бүрдүүлэгч коксжих нүүрсний экспорт сэргэлээ.  2022 оны 5 сард Монгол 1.8 сая тонн коксжих нүүрс экпортолсон нь оны эхний 3 сарын 2 сая тонтой дүйцэхүйц үр дүн гаргажээ.  Ингэснээр нийтдээ 5 сая тонн болсон нь нийт засгийн газрын зорилт болох 36 сая тонны 13 хувь болж байна.

АМГТГ-н нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаярын хэлж буйгаар 2022 онд энэ эрчээрээ 23.5 сая тонн коксжих нүүрс экспортлох боломжтой гэжээ. Экспорт унаснаас үүдэн 57,000 хүртэл буурч дампуурсан аж ахуйн нэгж, цалин, борлуулалт зэрэгт экспортын өсөлт нь эргээд эергээр нөлөөлж орлого нэмэгдэх амин чухал хүчин зйүл болж байна.

Proshares биткойнийн өсөлтөөс урвуу хамааралтай ETF хэрэглээнд гаргах төлөвлөгөөтэй байна

ProShares найман сарын өмнө анхны биткойн фьючерсийн ETF-ийг хэрэглээнд оруулсан. Тэгвэл өнөөдөр анхны биткойнын өсөлтөөс урвуу хамааралтай ETF-ийг АНУ-д хэрэглээнд оруулахаар зорьж байна. ProShares-ийн биткойнийн өсөлтөөс урвуу хамааралтай ETF нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр BITI гэх тикер дээр арилжаалагдах болно.

Биткойнийн өсөлтөөс урвуу хамааралтай гэдэг нь тус крипто валютын ханш унаснаар ашиг олох боломжтой гэсэн үг юм. Тэгэхдээ 0.95 хувийн шимтгэлтэй.

Биткойнийн ханш өнгөрсөн долоо хоногт 17,601.58 ам. доллар хүрсэн буюу оройн цэгээсээ 70 хувиар унасан. BITI нь энэхүү тогтворгүй крипто валютын зах зээлд биткойноос ашиг олох боломжийг нээж өгч байна.