- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Инвескор - Их Нүүдэл
Инвескор - Их Нүүдэл
ИРЭЭДҮЙН ХҮЧИРХЭГ ӨСӨЛТ, ТӨВ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ТҮҮЧЭЭЛЭХ ИХ НҮҮДЭЛД НЭГДЭХЭД ТА БЭЛЭН ҮҮ?
Инвескор ББСБ ХК нь санхүү болон үйл ажиллагааны “ӨСӨЛТ”-ийн үр шимийг хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцах, үйлчилгээгээ дэлхийд “ТЭЛЭХ”, бизнес эрхлэгчдийн “АМЖИЛТ”-ын түүхийг бүтээх зорилгоор нэмэлт хувьцаагаа гаргахад бэлэн боллоо.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НӨХЦӨЛ

ИНВЕСКОР – ИХ НҮҮДЭЛД НЭГДЭХ ШАЛТГААН
🏆 IPO-ийн амлалтаа биелүүлэгч
Инвескор ББСБ ХК нь анх IPO хийхдээ 2021 онд 165.3 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй ажиллахаар хөрөнгө оруулагчдадаа амласан. Тэгвэл энэхүү амлалтаа үнэт цаас гаргагч нь 128 хувиар давуулан биелүүлсэн буюу 2021 оны эцсийн байдлаар 212.2 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байна.

📈 Тогтвортой өсөлтөөр түүчээлэгч
Инвескор ББСБ ХК нь 2019 онд хувьцаагаа анх олон нийтэд дунджаар 1,650 төгрөгөөр санал болгож байсан бол өдгөө 173 хувийн өсөлтийг үзүүлж 4,500 төгрөгт хүрээд байна. Түүнчлэн Инвескор ББСБ ХК-ийн хүүгийн орлого салбарын дунджаас 6.6 дахин, цэвэр хүүгийн орлого 4.7 дахин, цэвэр ашиг 3.9 дахин өндөр өсөлтийг үзүүлжээ.

📱Цахим зээлийн флатпормыг амжилттай нэвтрүүлэгч
Инвескор ББСБ ХК нь Покет аппликейшнийг нэвтрүүлснээр хоёрхон жилийн дотор 200 тэрбум төгрөгийн зээлийг 1 сая гаруй хэрэглэгчдэд олгоод байна. 2022 онд цахим зээлийн флатпормоо Киргизстаны зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

🤝Олон улсын нэр хүндтэй байгууллагуудын итгэлийг хүлээгч
Олон улсын “Enabling Micro Finance Fund” хөрөнгө оруулалтын сан, Нидерланд улсын Краудфандинг платформ болох “Hands-on B.V.” компаниудаас санхүүжилт амжилттай татсанаас гадна "Рио Тинто" компанитай хамтарч жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төслийг хамтран хэрэгжүүлж байна.

🌐Гадаад зах зээл дэх тэлэлт
Инвескор ББСБ ХК нь 2023 онд шинээр Төв Азийн хоёр улсын зах зээлд нэвтэрч бизнесээ нутагшуулах, Зүүн Өмнөд Азийн зах зээлд орох бэлтгэлээ бүрэн хангаж ажиллахаар төлөвлөж байна.

