- Голомт Капитал ҮЦК
- Posts
- CUMN 🏪Хувьцаагаа эргүүлэн зарахад 6 хоног үлдлээ
CUMN 🏪Хувьцаагаа эргүүлэн зарахад 6 хоног үлдлээ
| АНУ 👩🌾 Ажилгүйдэл өсөв | Нефьтийн үнэ🛢️ Доод түвшинд | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

АНУ-ЫН АЖИЛГҮЙДЭЛ 🙅♂️4 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ

🗽АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас 2025 оны 11 сард 64 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн ч ажилгүйдлийн түвшин 4.6% болж өссөнийг мэдээллээ. Энэ нь 2021 оны 9 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Шинээр нэмэгдсэн ажлын байрны ихэнх нь 🧑⚕️эрүүл мэндийн салбарт буюу 46 мянган хүн шинээр ажилд оржээ.
Мөн урт хугацаанд ажилгүй байгаа 🙅♂️иргэдийн эзлэх хувь 24.3% болж жилийн өмнөхөөс өндөр гарав.
👩🌾Хэдийгээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд ажлын байр нэмэгдэж байгаа ч ажилд авах идэвх муу, цалингийн өсөлт буурч байна.
Тиймээс 🗽АНУ-ын эдийн засаг албан ёсоор уналтад ороогүй ч бодит байдал дээр “ажилд авах хямрал” үргэлжилж байна гэж хэлж болох юм.

CUMN: 🛎️ХУВЬЦААГАА БУЦААН ХУДАЛДАН АВЧ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ

🏪Премиум Нэксус ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 75%-ийг нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд эзэмших болсон тул 👆жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор хувьцаагаа зарах хуульд заасан сонголтыг хувьцаа эзэмшигчдэд олгосон юм.
🎯Хувьцаа эзэмшигчид сайн дурын үндсэн дээр хувьцаагаа бүтнээр болон хэсэгчлэн зарах эсвэл хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх сонголтыг өөрсдөө хийх юм.
Энэхүү шийдвэрийн хүрээнд компанийн нэгж хувьцааг 💰350 төгрөгөөр буцаан худалдан авах бөгөөд хүсэлтийг 📅энэ сарын 23-ыг хүртэл хүлээн авна.
👆Иймд харилцагч та өөрийн бүртгэлтэй ҮЦК-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч, хүсэлтээ гаргана уу.

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

АНУ-ЫН 🛢️ТҮҮХИЙ НЕФТИЙН ҮНЭ 2021 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Өчигдөр АНУ-ын түүхий нефтийн үнэ бараг 📉3 хувиар унаж 2021 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд хүрч хаагдлаа.
🛎️Үүнд, зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх, Украинд энхийн хэлэлцээр хийгдэж болзошгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлөв.
Тиймээс West Texas Intermediate (WTI) 🪔нефтийн үнэ 2.73% буюу 1.55 ам.доллароор буурч нэг баррель нь 💰55.27 ам.доллар болсон нь ковидын үе болох 2021 оны 2 сараас хойших хамгийн доод түвшин юм.
Харин олон улсын жишиг болох 🛢️Brent нефть 2.71%-иар унаж 58.92 ам.долларт хүрлээ.
2025 он гарснаас хойш:
АНУ-ын нефтийн үнэ 23%
Brent нефть 21% унасан нь сүүлийн жилүүдийн хамгийн сул гүйцэтгэл болж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


