• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Бидний ажиглалтад буй хувьцаанууд | CUMN ашиг -10-11 тэрбум | Monthly Market Update /2024.07/

Бидний ажиглалтад буй хувьцаанууд | CUMN ашиг -10-11 тэрбум | Monthly Market Update /2024.07/

Түүхий эдийн үнэ -Өсөх үү? | Шинжээчид юуг онцлов? | Голомт Капитал - Хөрөнгө оруулалтын багц

 

CUMN компанийн эхний хагас жилийн ашиг 10-11 тэрбум төгрөгт гарах төлөвтэй байна.

Премиум Нэксус ХК-ийн ашигт ажиллагаа 2024 оны эхний улиралд хугарлын цэгт ойртож, 0.8 хувийн нийт цэвэр алдагдалтай ажилласнаар 2024 оны эцэст ашигт ажиллагаанд хүрнэ гэсэн хүлээлттэй байсан.

Тэгвэл 2-р улирлын байдлаар тус компанийн үйл ажиллагаа сайжирч, ашигт ажиллагаанд хүрэх хүлээлтийг биелүүлэхээр байна.

Тодруулбал, эхний хагас жилийн нэгтгэсэн санхүүгийн тайлангаар нийт цэвэр ашиг нь 10-11 тэрбум төгрөгийн хооронд байх төлөвтэй байгаа юм.

CVS Health Corp. АНУ-ын томоохон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч компани юм. Тус компани Health Care Benefits буюу Эрүүл мэндийн даатгал, Health Services буюу Эрүүл мэндийн үйлчилгээ, Pharmacy & Consumer Wealth буюу Эмийн сан ба Хэрэглэгчтэй харилцах болон Corporate/Other буюу Байгууллагын/Бусад гэсэн 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг.

 

eBay  Inc. АНУ-ын томоохон онлайн худалдааны платформ бөгөөд 190 гаруй орны худалдагч, худалдан авагчдыг холбодог. Компани www.ebay.com сайтаас гадна АНУ болон Япон улсад бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. 2023 онд тус платформын хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн дунд эд анги, дагалдах хэрэгсэл, загварын хувцас, электрон бараа, гэр ахуй, цэцэрлэг тариалангийн бараа бүтээгдэхүүн орсон байна.

BorgWarner Inc. АНУ-д төвтэй дэлхийн томоохон автомашины эд анги борлуулагчдын нэг. Тус компани 4 салбарт үйл ажиллагаа явуулдаг. Үүнд: Air Management (эрчим хүчний үр ашиг болон эд ангийн хүчин чадал нэмэгдүүлэх бүтээгдэхүүн), Drivetrain & Battery Systems (батарей болон удирдлагын модуль) ePropulsion (цахилгаан автомашины эд анги) ордог байна. 

Томоохон банк болон сангууд АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хэрхэн харж байна вэ? 

Технологийн компаниудын хувьцаа 2-р хагаст 15%-ийн өсөлттэй байна.  

  • Nasdaq сар бүрийн дундаж өсөлт 6% 

  • S&P 500 сар бүрийн дундаж өсөлт 3.5%  

Bank of America 

S&P 500 индекс 2024 оны эхний хагаст хүчтэй хөдөлгөөнийг үзүүлсэн нь хоёрдугаар хагаст ч үргэлжлэхээр байна. Түүхэн мэдээллээс харахад эхний хагаст 14.48 хувиар өсөх нь сүүлийн хагаст сайн гүйцэтгэлтэй байх боломжтойг илтгэж байгаа юм. 1928 оноос хойш тус индекс эхний хагаст 10-20 хувь хүртэл өссөн 26 тохиолдол байдаг ажээ.

BofA-аас ерөнхийлөгчийн сонгууль тохиож буй жилд эхний хагас жилийн өсөлтийн 80 хувьтай тэнцэх өсөлтийг сүүлийн хагаст үзүүлэх боломжтойг онцолжээ.  

Wedbush  

Хиймэл оюун ухааны хэрэглээ өсөхийн хэрээр технологийн суурь үзүүлэлтүүд өсөх тул NASDAQ индексэд багтаж байгаа технологийн салбарын хувьцаанууд 15%-иар өсөх боломжтой гэж үзэж байгаа юм.

Nvidia болон Microsoft компаниудын өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт ч нэмэгдэх төлөвтэй байна. Мөн энэ оны сүүлийн хагаст AI-д суурилсан шинэ бүтээгдэхүүнүүд танилцуулагдахаар хүлээгдэж байна.

Тухайлбал, Apple компанийн chatgpt технологийг Iphone 16 утсандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь ухаалаг утасны шинэ эриний эхлэл болох юм.  

Goldman Sachs  

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн нь Трампыг ялах магадлалыг өсгөлөө. Тэрээр ялбал АНУ-ын технологийн компаниудын гүйцэтгэл сайжрах ч Хятадаас худалдааны хараат бус байдал улам нэмэгдэх хандлагатай байна.

Трамп өмнө нь бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадын 300 гаруй компанийг хар жагсаалтад оруулснаас технологийн ZTE, SMIC, Huawei зэрэг компаниуд багтаж байсан юм. Хятадын компаниудыг шахалтад оруулснаар АНУ-ын технологийн компаниудын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэжээ.

MONTHLY MARKET UPDATE /2024.07/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна. Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

Сэдэв:

  • БНХАУ-ын зах зээл царцсан уу?

  • АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хөрөнгийн зах зээл дэхь нөлөө

  • Эдийн засгийн мөчлөгийн аль үед аль сектор илүү гүйцэтгэлтэй вэ? (Статистик судалгаа)

Уулзах цаг:

Өдөр: 2024.07.04 Цаг: 20:30

 

Монгол Улсын экспортын гол нэрийн түүхий эдийн үнийн өөрчлөлтийн гол шалтгаан    /2024.06.17/ 

 

Зэс: Зэсийн үнэ өмнөх сард тонн тутамд 11’000 ам.долларыг давж түүхэн дээд утгыг шинэчилсэн ч сүүлийн 8 долоо хоногийн ёроолд хүрч буурлаа. Энэ нь зэсийн нөөц нэмэгдсэнээс гадна зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн зарим үзүүлэлт сайнгүй байгаатай холбоотой.

БНХАУ-ын Засгийн газраас үл хөдлөхийн салбараа дэмжсэн бодлого хэрэгжүүлж буй ч 5 сард хөрөнгө оруулалт, борлуулалтбг хэмжээ үргэлжлэн унасан байна. 

Төмрийн хүдэр: Өмнөх сард төмрийн хүдрийн эрэлт харьцангуй тогтвортой, үнэ өндөр байсан ч 6 сар гарснаас хойш БНХАУ-ын эрэлт суларч, цаашид ч буурахаар байна. БНХАУ-ын зүгээс нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд 2024 онд гангийн үйлдвэрлэлдээ хязгаар тогтоохоо мэдэгдээд байна. 

Алт: Геополитикийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул алтны үнэ сүүлийн саруудад түүхэн өндөр түвшинд тогтвортой хадгалагдсаар байна. 

Газрын тос: OPEC+ газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Мөн дэлхийн газрын тосны эрэлт 2024 оны эхний хагаст харьцангуй бага байгаа бол 2-р хагаст нэмэгдэх хүлээлттэй байна. Улмаар энэ онд газрын тосны дундаж үнэ 84 ам.доллар/баррель байх таамаглалтай байна. 

Коксжих нүүрс 

Гангийн эрэлт сайнгүй байгаа учраас БНХАУ-ын ган болон кокс үйлдвэрлэгчид коксын үнийг 2024.05.21-ээс эхлэн тонн тутамд 100-110 юанаар бууруулахаар тохирсон. Харин энэ сарын дундуур 2 тал дахин хэлэлцэж коксын үнийг дахин 50-55 юань/тн-оор хямдруулах тохиролцоонд хүрчээ. Энэ нь ойрын хугацаанд коксын үнэ үргэлжлэн буурахад нөлөөлөхөөр байна. 

Эх сурвалж: Монгол Банк 

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна

Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.

Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

/2024.06.30-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/

Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.

 

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК

ГОЛОМТ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН 💵 БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС АВАХ БОЛОМЖ

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

ХОНОГООР Ч БОНД АВАХ БОЛОМЖТОЙ  “10-21%”

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондод хөрөнгө оруулж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Redbox дампуурлаа зарлалаа

Өнгөрөсөн баасан гарагт Chicken Soup of the Soul Entertainment компани дампуурлын хэргээр АНУ-ын шүүхэд Дампуурлын хуулийн 11-р бүлгийн дагуу өргөдөл гаргажээ.

Тус компани өөрийн охин компани болох Redbox-ийн үйл ажиллагааны хүрээнд 24 мянга гаруй видео кассет түрээсийн цэгийг Walmart болон Walgreens зэрэг худалдааны төвүүдэд ажиллуулдаг бөгөөд Warner Bros. Home Entertainment болон Sony Pictures Television зэрэг медиа компаниудтай хамтран ажилладаг.  

Тус компани 2022 онд Redbox компанийг 360 сая ам.долларын өрийн хамтаар худалдаж авсан юм. Улмаар 2024 оны 3 сарын байдлаар 414 сая ам.долларын хөрөнгө болон 970 сая ам.долларын өртэй болсон тул  дампуурлаа зарлаж байна.  

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МХБ-ийн 2024.07.01-ний өдрийн арилжаа

 

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 298,893,111 төгрөгийн үнийн дүн бүхий 871,360 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол  11 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Тээвэр дархан ХК (TEE +15.00%)

  • Хай би ойл ХК (HBO +14.99%)

  • Гурил ХК (GUR +14.99%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -5.95%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -4.03%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB -3.92%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,859 ширхэг нэгж эрх 7,361,279  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 87,746 ширхэг үнэт цаас 5,398,998,000  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 5,705,252,390 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.21% хувиар буурч, 44291.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,242,691,200,710 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!