- Голомт Капитал ҮЦК
- Posts
- CPI ХҮЛЭЭЛТИЙН ДАГУУ ГАРЛАА
CPI ХҮЛЭЭЛТИЙН ДАГУУ ГАРЛАА
|AI 🚀 S&P 500-ийг $13 их наядаар нэмнэ! |Шинэ Бонд|🌍Viber сувагт нэгдээрэй!|Хятад Мексикт:Тарифаа нэмэхгүй байхыг санууллаа|

CPI ХҮЛЭЭЛТИЙН ДАГУУ ГАРЛАА

🏦АНУ-ын хэрэглээний үнийн өсөлт наймдугаар сард нэмэгдсэн ч шинжээчдийн хүлээлттэй нийцсэн нь Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн ирэх долоо хоногийн бодлогын хурлаар хүүг бууруулах магадлалыг улам нэмэгдүүлж байна.
📈Хөдөлмөрийн департаментын Статистикийн товчооны мэдээлснээр, хэрэглээний үнийн индекс (CPI) наймдугаар сарын байдлаар жилийн 2.9% өссөн байна. Энэ нь долдугаар сарын 2.7%-иас өссөн үзүүлэлт бөгөөд эдийн засагчдын хүлээлттэй таарчээ. Харин сарын дүнгээр инфляц 0.4% болж, өмнөх сарын 0.2%-иас түргэсэж, таамагласан 0.3%-аас арай өндөр гарсан байна.

40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 20% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 20% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 20%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.


БНХАУ МЕКСИКИЙГ АВТОМАШИНЫ ТАРИФАА НЭМЭХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЛАА

🗓️АНУ-ын Засгийн газраас Тайванийн TSMC, Өмнөд Солонгосын SK Hynix, Samsung компанид олгосон экспортын онцгой эрхийн зөвшөөрлийг цуцаллаа. Өмнө нь эдгээр компани нь Хятад дахь үйлдвэрүүдээсээ АНУ-д тоног төхөөрөмж, технологийг лицензгүйгээр оруулж ирдэг байсан юм.Харин 2025 оны 12 дугаар сарын 31-нээс заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна.
🏭Энэ нь Трампын явуулж буй Хятадын хагас дамжуулагчийн салбарыг хязгаарлах хатуу бодлогын нэг хэсэг юм. Шинэ журмын дагуу АНУ зөвхөн одоо байгаа үйлдвэрүүдээ хэвийн ажиллуулахад нь лиценз олгох бол хүчин чадлаа нэмэгдүүлэх, илүү дэвшилтэт технологи суурилуулах зэрэг өргөтгөл хийхийг зөвшөөрөхгүй юм байна.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


AI-ИЙН НӨЛӨӨГӨӨР S&P 500 ИНДЕКСИЙН ҮНЭЛГЭЭ $13 ИХ НАЯДААР НЭМЭГДЭНЭ 🚀

💰Morgan Stanley-ийн тооцооллоор хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ S&P 500 индексийн компаниудад урт хугацаанд 13-16 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээ нэмэх боломжтой гэлээ.Энэ нь зөвхөн ажиллах хүчийг орлуулах биш, харин шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бүтээмжийн өсөлт, шинээр бий болох ажлын байрнаас голчлон үүснэ гэж шинжээчид онцолж байна.
✨AI-ийн автоматжуулалт болон нэмэлт хэрэглээнээс урт хугацаанд 920 тэрбум ам.долларын ашиг бий болж, энэ нь 13-16 их наяд ам.долларын үнэлгээний өсөлтөд хүргэнэ.
🤖Ойролцоогоор ажлын байрнуудын 90% нь ямар нэг байдлаар AI-аас нөлөөлнө: зарим нь цөөрөх ч, шинэ мэргэжил, шинэ бүтээгдэхүүн бий болно.


