- Голомт Капитал ҮЦК
- Posts
- УЛААНБААТАР БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
УЛААНБААТАР БОНДЫН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Costco-Алтан гулдмай | БНХАУ-Өсөлт | Газрын тос-Эрэлт

🌐Монголын анхны орон нутгийн “Улаанбаатар бонд”-ын урьдчилсан захиалга эхэллээ.
🌐БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 17.2% өслөө.
🌐Costco компанийн худалдсан алтан гулдмай хэдхэн цагийн дотор борлогдлоо.
🌐Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.
🌐Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг МХБ-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор боллоо.
🌐МХБ-ийн 2023.09.27-ны өдрийн арилжааны тойм

"УЛААНБААТАР БОНД" УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
📢Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэх орон нутгийн анхны бонд "УЛААНБААТАР БОНД" нь ЖИЛИЙН 17.2 хувийн хүүтэй, хөрөнгө оруулагч хүссэн үедээ арилжаалах боломжтой, хүүгийн орлогын албан татвар нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс 50%-иар бага буюу 5% гэдгээрээ онцлогтой юм.

"УЛААНБААТАР БОНД"-ЫН НӨХЦӨЛ🤝🏼
Бондын үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 277.8 тэрбум төгрөг
Хүү: 17.2 хувь
Хүү төлөх давтамж: 6 сар тутам
Хугацаа: 24 сар
Хүүгийн орлогын татвар: 5 хувь

✅ЭРЭЛТ
Газрын тосны ханш энэ жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.
⭕Газрын тосны эрэлт нэмэгдэх дохио зах зээлд ирж байна. АНУ-ын түүхий нефтийн фьючерс сүүлийн нэг жилийн дээд түвшинд хүрсэн бол Хятадын эдийн засгийн эерэг мэдээлэл ч эрэлт өндөр байхыг илтгэж байна.
Тодруулбал, Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг энэ оны 8 сард анх удаа өссөн нь эдийн засаг сэргэж, газрын тосны эрэлт нэмэгдэхээр байгаа юм.

АНУ-ын хувьд газрын тосны нөөц 9 сарын 22-ны байдлаар хүлээгдэж байснаас багассаныг бараа материалын тоо баримтаас харагдаж байна.
🕹Хөрөнгө оруулагчид эдгээр эдийн засгийн идэвхжилийн үзүүлэлтийг баталгаажуулахын тулд энэ 7 хоногийн сүүлд зарлагдах Хятадын худалдан авалтын менежерийн индексийн мэдээллийг хүлээж байна.
❗Мөн баасан гарагт эхлэх Хятадын Еэвэнгийн баярын үеэр шатахууны эрэлт өсөх төлөвтэй байна.

Costco компанийн худалдсан алтан гулдмай хэдхэн цагийн дотор борлогдлоо.
💰АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг болох Costco компанийн худалдаанд гаргасан 1 трой унц алтан гулдмай хэдхэн цагийн дотор дууссан байна.
Тус компанийн санхүү хариуцсан захирал Richard Galanti мягмар гарагт зарласан улирлын тайлангийн үеэр алтан гулдмайг борлуулалтын сайтууд дээр байршуулсны дараа бөгөөд биет алтны эрэлт өндөр байсан талаар мэдэгджээ.

Лхагва гарагт тус компанийн онлайн хуудсан дээр 1 трой унц алтан гулдмайн үнэ 💸1979.99 ам.доллараар борлуулагдаж байжээ.
❗Алт нь инфляцын эсрэг мөнгөний үнэ цэнийг хадгалах хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд биет алтны эрэлт АНУ-д өндөр💹 байгааг илтгэж байна.

БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 17.2% өслөө.
🏗 2023 оны 8 сард БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг 17.2% өслөө. Гэсэн ч 2023 оны эхэн үетэй харьцуулбал буурсан үзүүлэлт юм.
БНХАУ-ын Ардын банк 9 сарын 25-ны өдөр болсон мөнгөний бодлогын хорооны уулзалтын тайлангаа танилцуулсан бөгөөд заавал байлгах нөөцийн хувь, зээлийн жишиг хүүг бууруулах замаар тогтвортой, мөчлөг сөрсөн өсөлтийг бий болгохоор шийдвэрлэсэн байна.
🚩Энэ бүхэн нь БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын компаниудын ашигт ажиллагаа 2023 оны 4 дүгээр улиралд өсөх хүлээлт үүсгээд байна.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅АНХААРАЛД⁉
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг МХБ-ийн арилжааны үнэд үндэслэн тооцохоор боллоо.
🛤Монгол Улсын Засгийн Газрын “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын дагуу 2023 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгохоор боллоо.
❗АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог бөгөөд борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалттай байсан юм.

🛤Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан ил тод, нээлттэйгээр худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
МХБ 2023.01.12-09.27 6.8 сая тонн 6 төрлийн нүүрс, 94.6 мянган тонн 2 төрлийн төмрийн баяжмалыг 2.9 их наяд төгрөгөөр арилжжээ.
Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ 50 хүртэл хувиар өсөж, худалдагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 27-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 220,547,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,019,411 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,871 ширхэг нэгж эрх 4,945,887 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг бонд 44,964,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 3,126,315 ширхэг хувьцаа 296,999,925 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,755,530,240 төгрөгөөр,
“Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,728,000 ам.доллар буюу 234,427,603,680 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 339,000 ам.доллар буюу 1,173,384,090 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 401,200 ам.доллар буюу 1,388,677,572 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 245,312,653,369 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.85% хувиар өсөж, 35,112.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,218,543,747,721 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
