- Голомт Капитал ҮЦК
- Posts
- УОРРЕН БАФФЕТ 🚗"BYD" КОМПАНИАС ТАТГАЛЗЖЭЭ
УОРРЕН БАФФЕТ 🚗"BYD" КОМПАНИАС ТАТГАЛЗЖЭЭ
Blackrock-Таамаглал| Хэрэглэгчийн итгэл-Уналт | TOP-10-Тэргүүлэгч “Goldie” | Ам.долларын бонд-6.43%-19.30% өгөөж

🔎Уоррен Баффет BYD компаниас татгалзжээ.
🔎Blackrock хөрөнгө оруулалтын сан Хамас-Израйлын мөргөлдөөн, геополитикийн эрсдэлийг юу гэж дүгнэв?
🔎Ирэх сард АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзана.
🔎3 сар дараалж хэрэглэгчид эдийн засгийн өсөлтөд итгэсэнгүй
📢“Week 33”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” тэргүүлсээр байна.
🔎МХБ-ийн 2023.10.31-ний өдрийн арилжаа

📊ШИЙДВЭР
Уоррен Баффет BYD компаниас татгалзжээ
📋Арван сарын 25-нд алдарт алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компани Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD COMPANY (01211.HK) 820,500 ширхэг хувьцааг 245.86 доллараар зарж 202 сая орчим ам.долларыг татжээ.
Ингэснээр Баффеттын эзэмшиж байсан BYD компанийн хувьцааны эзэмшил 8.05%-7.98% болж буурсан байна.

🚗Тус компанийн 10 сарын 30-нд танилцуулсан тайлангийн ашиг нь шинжээчдийн хүлээлтийг давсан ч орлого нь таамаглалаас 2.61 хувиар бага гарчээ.

📢Өчигдөр Хонконгийн биржийн арилжааны цагаар BYD компанийн хувьцааны ханш 3.57 хувиар унасан байна.

📊АНХААРАЛД
Blackrock хөрөнгө оруулалтын сан Хамас-Израйлын мөргөлдөөн, геополитикийн эрсдэлийг юу гэж дүгнэв?
Хамас бүлэглэлийн Израйл руу хийсэн довтолгоо нь 1973 оны Yom Kippur-ын дайнаас хойших хамгийн том дайралт болоод байна.
Мөргөлдөөн үргэлжилсээр байгаа нь Ойрхи Дорнодын зах зээлд маш өндөр хэлбэлзлийг үүсгээд байна.
Хэрэв Хезболла бүлэглэл АНУ болон Израйлын газар нутагт халдсан тохиолдолд мөргөлдөөн тус бүсээс тэлж, АНУ болон Арабын орнуудыг хамрана гэж шинжээчид үзэж байгаа юм.

АНУ нь Израйлд дэмжлэг үзүүлэхээр Газын бүс нутагт цэргийн анги нэгтгэлүүдээ хэдийн байршуулсан нь бусад улс орныг дайнд орохоос сэргийлж байна.
Хэрэв мөргөлдөөнд Иран оролцсон тохиолдолд Израйлын хариу арга хэмжээ нь эрчим хүч, газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлөх хүлээлттэй байна.

Зэвсэгт мөргөлдөөний улмаас ямар бүтээгдэхүүний ханш аль чиглэлд хөдлөх вэ?
Газрын тосны ханш – Өсөх чиглэлд
VIX индекс – Өсөх чиглэлд
·АНУ-ын өндөр өгөөж бүхий бондууд – Унах чиглэлд
Эрсдэлийн дүгнэлт:
Энэхүү дайн дахин тохиолдох магадлал маш өндөр
Гэсэн ч ханшид нөлөөлөх магадлал дунджаас бага

📊ХҮЛЭЭЛТ
3 сар дараалж хэрэглэгчид эдийн засгийн өсөлтөд итгэсэнгүй
АНУ-ын Conference Board байгууллагаас эрхлэн гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индекс буюу Consumer Confidence Index 2023 оны 10 сард 102.6 хүртэл унаж 9 сарын үзүүлэлтээс 104.3 доогуур гарлаа.
Энэ нь 2023 оны хамгийн доод түвшнийг заасан 2 дахь үзүүлэлт болж байгаа бөгөөд 5 сард 102.5 хүрч байжээ.
Тус индексийг гаргахдаа нийгмийн бүх давхарга болон бүх насны төлөөллийг хамруулсан бөгөөд 25-35 мянган ам.долларын өрхийн орлоготой хэсэг түлхүү оржээ.

Conference Board-ын ахлах эдийн засагч Дана Питерсон “Хэрэглэгчид эдийн засаг дахь үнийн өсөлт ялангуяа хоол хүнс болон шатахууны үнийн хөөрөлтөд анхаарлаа хандуулсаар байна” гэлээ.

Dana M. Peterson
Түүнчлэн улс төрийн нөхцөл байдал болон бодлогын хүү нь сэтгэл зовоосоор байна гэж тэмдэглэсэн байна.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 33🙆🏼♂️
📢“Week 33”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” тэргүүлсээр байна. гаа бол оролцогч 🥈“TJ” болон “OG” нар хүчтэй өрсөлдсөн хэвээр байна.
💰“Week 33”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн 65 орчим хувь нь АНУ, 24 гаруй хувь нь Ази, 8 орчим хувь нь Австрали, Номхон далайн орнууд, үлдсэн хувь нь Европын орнуудад арилжаа хийжээ.

💵 TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 30.92 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 9.52 хувь нь үндсэн бараа материал, 15.44 хувь нь технологи, 9.23 хувь нь харилцаа холбоо, 6.79 хувь нь эрчим хүчний салбарт, 2.02 хувь нь харилцаа холбооны салбарт, үлдсэн нь аж үйлдвэр, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулжээ.
💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд XPeng Inc [NYSE: XPEV, HKEX: 9868], Alibaba Group Holding Ltd [NYSE: BABA], Rio Tinto plc [NYSE: RIO] компанийн хувьцаанууд болон MicroSectors US Big Oil Index 3X Inverse Leveraged ETN [NYSEArca: NRGD] зэрэг бүтээгдэхүүнүүд оржээ.

📊 УУЛЗАЛТ
Ирэх сард АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзана.
Өчигдөр АНУ-ын Цагаан ордноос ерөнхийлөгч Жое Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх сард San Francisco-д болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /APEC/-ны чуулга уулзалтаар уулзахаар болсныг мэдэгдлээ.
📌АНУ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Karine Jean Pierre “Бидний БНХАУ-ын эсрэг хэргэжүүлж буй бодлого энэ уулзалтаар өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдсэн байна. Тиймээс 2 улсын удирдагчид Израил Палестин болон ОХУ Украйны дайны талаарх асуудлуудыг хөндөх төлөвтэй байгаа юм.

Тус уулзалтад АНУ-ын талаас Сангийн яамны тэргүүн Janet Yellen, Гадаад харилцааны сайд Antony Blinken, Худалдааны сайд Gina Raimondo, Тагнуулын ерөнхий газрын дарга Bill Burns, Батлан хамгаалахын зөвлөх Jake Sullivan оролцох юм байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
📢Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.


МХБ-ийн 2023.10.31-ний өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 226,839,460 төгрөгийн үнийн дүн бүхий 958,675 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,353 ширхэг нэгж эрх 1,340,415 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,022 ширхэг бонд 102,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
"Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,745,657,600 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 307,500 ам.доллар буюу 1,060,398,375 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 476,000 ам.доллар буюу 1,641,462,200 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11,777,898,050 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.23% хувиар өсч, 36,186.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,212,565,053,742 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
