📢БИТКОЙН BTC ХАНШ 💵 50 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ДАВЛАА.

🤗Монложистикс Холдинг ХК -Ногдол ашиг өгнө | 📊АНУ - Инфляцын мэдээлэл зарлагдана | 📍JetBlue - 16 % өсөлт | 💵Монгол Улс- Инфляц 7.6%

Монложистикс Холдинг ХК нэгж хувьцаанд 7.58 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

2023 оны 9 сард IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болсон Монложистикс Холдинг ХК нь 2023 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 💵7.58 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болжээ.

Тэд 2022 онд 9.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2023 онд 8.6 төгрөгийн ашигтай ажилласан байна. Тодруулбал, тус компанийн ашигт ажиллагаа өнгөрсөн оноос 11.6 хувиар буурсан байна.

Тус компани IPO-н үеэр 2023 онд 12.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж төсөөлж байжээ.

Хөрөнгө оруулагчийн хүртэх өгөөж--------------------------------------

📢Гэхдээ Монложистикс компани нийт 3 тэрбум төгрөг буюу ашгийнхаа 35 хувийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд 2024.02.08-ны өдрийн хаалтын ханшаар тооцвол хөрөнгө оруулагчид ногдол ашгаас 📊4.2 хувийн өгөөж хүртэхээр байна.

Хүлээгдэж буй - Онцлох

🔎Өнөөдөр АНУ-ын инфляцын түвшин зарлагдахаар хүлээгдэж байна. 2024 оны 1 сарын инфляцын түвшин 3.8% гарах хүлээлттэй байна.

🔎Өнгөрсөн долоо хоногт S&P500 индекс 1.37%-иар өссөн байна. Ингэснээр түүхэн дээд түвшиндээ хүрч 5000-г даваад байгаа юм.

🔎Diomondback Energy компани Endeavor Energy компанийг худалдаж авсны дараа хувьцааных нь ханш 9% өслөө.

🔎Биткойн BTC ханш 50 мянган ам.долларыг давлаа. Ийнхүү BTC ханш өссөнөөр Coinbase болон MicroStrategy компаниудын хувьцааны ханшийн өсөлтөд эерэгээр нөлөөлөв. 

Money Bitcoin GIF by Mr.Cryply

🔎БНХАУ-д цагаан сарын баярын өдрүүд үргэлжилж байгаа тул баасан гараг хүртэл эх газрын Шанхай, Шенженийн биржүүд ажиллахгүй бол Хонг Конгийн хөнөнгийн бирж өнөөдөр амраад маргааш хэвийн ажиллаж эхлэнэ.

Дотоодын инфляц 5 сар дараалан саарч 7.6 хувьд хүрлээ.

Инфляц 2024 оны 1 сард 7.6 хувьд хүрсэн ба 2023 оны 09-р сараас хойш 5 сар дарааллан саарч хамгийн доод түвшинд хүрлээ. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт саарч 11.7 хувьд хүрсэн нь голчлон нөлөөлсөн байна.

Ийнхүү хэрэглээний үнийн өсөлт буурч Монголбанкны 6+/-2 хувийн зорилтот түвшинд хүрснээр бодлогын хүүг бууруулах суурь нөхцөл бүрдэж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны 3 сард эхний ээлжит хурлаа хийх юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 4.45%-12.50%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэл, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 4.45%-7.05% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 9.79%-.12.50%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

Өнөөдөр АНУ-ын инфляцын мэдээлэл зарлагдана

Өнөөдөр Монголын цагаар 21 цаг 30 минутад АНУ-ын 1 сарын инфляцын тоон мэдээлэл зарлагдана.

Өнгөрсөн оны 12 сард АНУ-ын инфляцын түвшин 3.4 хувьтай гарсан бол шинжээчид 1 сард 2.9 хувь буюу буурсан үзүүлэлттэй гарна гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд инфляцын түвшинг 2 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.

Мөн энэ долоо хоногийн баасан гарагт АНУ-ын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарах юм.

JetBlue компанийн хувьцаа 16 гаруй хувиар өслөө

Өчигдөр активист хөрөнгө оруулагч Карл Айкан агаарын тээврийн JetBlue Airway компанийн 10 гаруй хувийг эзэмшиж буйгаа мэдэгдсэн байна.

Тэрбээр тус компанийн хувьцааг зохистой үнэлгээнээс доогуур түвшинд арилжаалагдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хөрөнгө оруулагч Карл Айкан

Энэ нь Карл Айканы агаарын тээврийн компанитай холбоотой анхны хөрөнгө оруулалт биш юм. 1980 онд Карл Айкан TWA компанийг хувьчилж авсан ч дампуурсан түүхтэй.

Orlando Airport Mco GIF by Orlando International Airport (MCO)

JetBlue компанийн хувьд ковид болон амжилтгүй болсон Spirit Airlines компанитай нэгдлийн дараах сэргэлтийн үеэр зардлаа буруулж үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр ажиллаж байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

МХБ-ийн 2024.02.09-ний өдрийн арилжаа

2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Шивээ овоо ХК (SHV +7.13%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY +5.27%)

  • Хаан банк ХК (KHAN 4.83%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -14.75%)

  • ЛэндМН ББСБ ХК (LEND -1.12%)

  • Мандал Даатгал ХК (MNDL  -1.05%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,452 ширхэг нэгж эрх 560,593 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2,491,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  •  “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,776,088,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 253,575 ам.доллар  буюу 861,150,843 төгрөгөөр,

  •  “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн 1/3 коксжих нүүрс 36,992,000 ам.доллар  буюу 125,626,311,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 139,832,078,386 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.03% хувиар өсч, 42,934.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,445,985,991,437 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!