- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢BREAKING NEWS: Nasdaq залруулгын бүсэд орлоо | Goldman Sachs-Зөвлөж байна
📢BREAKING NEWS: Nasdaq залруулгын бүсэд орлоо | Goldman Sachs-Зөвлөж байна
📍Уоррен Баффет-Apple-аа зарж байна | Goodbye soft landing, hello emergency landing | Таны хуримтлал -"10-21%*


Nasdaq залруулгын бүсэд (Correction territory) орлоо
АНУ-ын 7 сарын ажлын байрны тайлан эдийн засаг удааширч буйг илтгэснээр баасан гарагт хувьцааны заралт үргэлжилж, зах зээл эрсдэлээс зайлсхийх горимд шилжлээ.
Nasdaq Composite индекс 2.4%-иар буурч, 16,776 нэгжид хүрэн, 7 сарын дээд амжилтаас 10%-иар доошилсноор залруулгын (correction) бүсэд орсон байна.

S&P 500 индекс 1.8%-иар, Dow индекс 611 нэгж буюу 1.5%-иар тус тус уналаа.
Рассел 2000 индексийн хувьд 7 сараас хойш хамгийн ихээр унасан байна.
АНУ-ын хоёр жилийн Төрийн сангийн өгөөж 3.87% болж, 2023 оны 5 сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол 10 жилийн өгөөж 3.795%-д хүрсэн нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт байлаа.
Технологийн хувьцаанууд өмнө нь бондын өгөөжийн бууралтаас ашиг хүртэж байсан ч, энэ удаад хувьцааны ханшийг унана гэсэн хүлээлт зах зээлийг хөдөлгөсөн байна.
CME FedWatch Tool-ийн мэдээлснээр Холбооны Нөөцийн Сан 9 сард хүүгээ 50 суурь нэгжээр бууруулах магадлал 73.5%-д хүрээд байна.
Энэ нь ХНС сүүлийн саруудаас илүү эдийн засагт санаа зовж байгааг илтгэж байгаа юм.


Goodbye soft landing, hello emergency landing
Даваа гарагт Азийн зах зээлд АНУ-ын ажил эрхлэлтийн тайлангийн дүн тааруу гарснаар тогтворгүй байдал үүслээ. Үүнээс болж баасан гарагт болсон зах зээлд огцом хөдөлгөөн гарсан байна.
Мөн Японы Төв банк бодлогын хүүг өөрчлөөгүй, Хятадын эдийн засгийн сул мэдээллүүд, АНУ-ын технологийн салбарын ашиг орлогын бууралт зэрэг нь зах зээлийн уналтад нөлөөлж байна.

Баасан гарагт Японы хөрөнгийн биржийн MSCI Asia индекс 2.5%, Nikkei 225 индекс 5.8%, Topix индекс 6.1%-иар унасан нь томоохон уналтууд байлаа.
АНУ-ын хоёр жилийн сангийн өгөөж 30 суурь нэгжээр буурсан нь банк санхүүгийн хямралаас хойших хамгийн огцом уналт байлаа.
VIX хэлбэлзлийн индекс хоёр дахин өсөж, иенийн ханш ам.доллартай харьцахдаа бараг 5%-иар өссөн байна.


Goldman Sachs ам.доллароор нэрлэгдсэн бондыг сонгох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өглөө
Зөвлөмж:
Goldman Sachs-аас зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалж, хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулагчдад, дотоодын валютаар нэрлэгдсэн бондоос илүү ам.доллароор нэрлэгдсэн бондыг сонгохыг зөвлөж байна.
Шалтгаан:
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зах зээлийн тогтворгүй байдал нь ам.долларын ханшийг өсгөж, хөгжиж буй орнуудын бондод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Энэ нь хөгжиж буй орнуудын эдийн засагт эрсдэл дагуулж болзошгүй юм.

Нөлөө:
Тиймээс, ам.доллараар нэрлэгдсэн бондууд илүү тогтвортой, ашигтай байх магадлалтай байгаа учраас хөрөнгө оруулагчдад ашигтай сонголт байх боломжтой юм. Харин хөгжиж буй орнуудын дотоодын валютаар нэрлэгдсэн бондууд эрсдэлтэй байж болох тул анхааралтай байх шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалжууд:
Market Watch: Goldman Sachs-ийн зөвлөмжийг тусгасан нийтлэл.
Financial Times: Зах зээлийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтын стратегийн талаархи анализ.
Reuters: Хөгжиж буй орнуудын эдийн засгийн талаархи мэдээлэл.


Уоррен Баффетийн Berkshire Hathaway компани Apple-ын хувьцааныхаа талыг заржээ
Хоёрдугаар улирлын эцэст Уоррен Баффетийн тэргүүлдэг Berkshire Hathaway (NYSE) компанийн Apple дахь эзэмшил 84.2 тэрбум доллар болж буурсан нь хувьцааныхаа 50 орчим хувийг худалдсантай холбоотой.
Гэсэн ч Apple-ийн хувьцаа нь Беркширийн хөрөнгө оруулалтын багцын хамгийн том хэсэг хэвээр байна.
Уоррен Баффет 5 сард болсон Беркширийн жилийн уулзалтаар энэ шийдвэр нь татварын бодлоготой холбоотой гэдгийг онцолж байсан юм.

Тодруулбал, цаашид хөрөнгийн ашгийн татвар нэмэгдэх үед Apple-ийн эзэмшлээ бууруулах нь Беркширийн хувьцаа эзэмшигчдэд ашигтай гэж тэр тайлбарлаж байсан.
Өнгөрсөн улиралд хиймэл оюун ухааны инновацад хоцорч байна гэсэн болгоомжлолын улмаас Apple хувьцааны үнэ буурсан юм.
Гэхдээ хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарт анхаарч байгаагаас Apple-ийн хувьцааны үнэ 23%-иар өсөж, шинэ дээд амжилт тогтоогоод байна.
Мөн Баффет Bank of America дахь эзэмшлийн хувиа ч бууруулж эхэлсэн байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

ТАНЫ ХУРИМТЛАЛ “10-21%”
Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530


ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

/2024.07.31-ний өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/
Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК


МХБ-ийн 2024.08.02-ны өдрийн арилжаа
2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 833,671,828 төгрөгийн үнийн дүн бүхий 851,159 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 35,708 ширхэг нэгж эрх 22,872,408 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 630 ширхэг үнэт цаас 31,500,000 төгрөгөөр
Багцын арилжаагаар 1,305,665 ширхэг үнэт цаас 500,000,805 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,486,644,480 төгрөгөөр
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,978,660 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,742,200 ам.доллар буюу 12,651,854,292 төгрөгөөр
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 7,065,600 ам.доллар23,887,804,416 төгрөгт арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 48,778,490,975 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.66% хувиар өсөж, 50,228.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,386,695,558,943 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
