- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА📘“BLUEBOOK-6” ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ 🤗
ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА📘“BLUEBOOK-6” ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ 🤗
🤗Ногдол ашиг-30 компани| 📊Sono бонд-Дараагийн транч | 📍Capital One -Худалдан авалт | 💵Switch 2-Танилцуулга хойшлов

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА “BLUEBOOK-6” ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ
Голомт Капитал компани Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.
Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлыг



Нийт 30 компани ногдол ашиг олгох шийдвэрээ зарлаад байна.
Одоогоор Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 30 хувьцаат компани ногдол ашиг хуваарилахаа зарлаад байгаа бөгөөд нийт 466 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Тодотгоход, арилжааны банкнууд хувьцаат компани болохоос өмнө Монголбанкнаас ногдол ашиг хуваарилах банкнуудын шийдвэрийг эцэслэн шийдвэрлэдэг байсан бол хувьцаат компани болсны дараа ч энэхүү бодлого үргэлжилж байна.
Ногдол ашиг хуваарилахаа зарласан компаниуд


📊 ЭТТ ХК-ИЙН НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК 1072 хувьцаа эзэмшигч бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг олгоно.
Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт сайжирснаар 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ.

Хэзээ олгох вэ? -----------------------------------------
Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит орсны дараа буюу 2024 оны 03/25-04/8-ны хооронд олгохоор болжээ.
Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг буюу нийт 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг ногдол ашиг олгосон юм.

ДАНС НЭЭХ АЯН
🤗 Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлсээр байна.

📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.

ДАНС НЭЭХ ЗААВАР
Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.
Шаардагдах бичиг баримт:
Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)
Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар


Хэрэглээний зээл олгодог Capital One зээлийн карт гаргагч Discover Financial Services-ийг худалдаж авна.
Capital One компани зээлийн карт гаргагч Discover Financial Services (NYSE:DFS)-ийг 35.3 тэрбум ам.доллараар худалдан авна гэж мэдэгджээ.
Capital One-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ричард Фэйрбанк АНУ-ын зээлийн картын үйлчилгээ үзүүлдэг хамгийн том хоёр компанийг нэгтгэх энэхүү ажиллагаа нь бусад томоохон төлбөрийн сүлжээний компаниудтай өрсөлдөхүйц сүлжээг бий болгох зорилготой гэж мэдэгдлээ.

ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Ричард Фэйрбанк
Хувь эзэмшил хэрхэн өөрчлөгдөх вэ?-------------------------
Энэ нэгдлийн үр дүнд Discover-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаа бүрдээ Capital One-ийн 1.0192 ширхэг хувьцааг авах болно. Энэ нь баасан гаригийн Discover-ийн хувьцааны хаалтын ханшаас 26.6%-иар илүү өндөр үнэтэй юм.
Мөн Capital One-ийн хувьцаа эзэмшигчид компанийн 60 хувийг, Discover-ийн хувьцаа эзэмшигчид 40 хувийг эзэмших нь ээ.
Capital One нь 52.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд 2022 оны байдлаар АНУ-ын зээлийн картын зах зээлийн хэмжээгээр дөрөв дэх том тоглогч бол Discover зургаад ордог юм.

Өрсөлдөгчид-------------------------
Тэд гол өрсөлдөгчдөө Visa (NYSE:V), Mastercard (NYSE:MA), American Express (NYSE:AXP) болон бусад төлбөрийн сүлжээнүүд гэж харж байна.



АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийснээр нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд 1 сая гаруй харилцагчтай тэргүүлэх финтек санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч юм.
IPO хийснээс хойш хүүгийн орлого нь 242 хувиар, цэвэр ашиг нь 28.6 хувиар өсөөд байна.
Ард Кредит ББСБ нь нийт 84 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 106 төгрөгөөр үнэлэн гаргаж байгаа ба нийт 8.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ.
Ингэснээр тус компани 30 хувиа олон нийтэд санал болгож байна.

Биелэлт-------------------------------------------------------
Үүнээс 80 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 20-иос доошгүй хувийг олон нийтэд санал болгоно.
Стратегийн хөрөнгө оруулагч нь 100 сая төгрөгөөс доошгүй дүнгээр захиалга өгөх боломжтой бөгөөд хувь тэнцүүлэхгүйгээр захиалгаа 100% биелүүлэх, 6 сарын хугацаад тусгаарлах нөхцөлтэй.
Харин олон нийтийн хувьд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, 500 мянган төгрөгөөс дээш захиалгыг хувь тэнцүүлнэ.
Нэмж дурдахад Ард Кредит нь идэвхтэй ногдол ашиг хуваарилагч хувьцаат компани юм.
Захиалга авах хугацаа: 2024.02.15-2024.02.21 байна.


Jd.Com Британийн жижиглэн худалдааны Сurrys-ийг худалдан авна.
Хятадын зохицуулалт чангарч, хэрэглэгчдийн эрэлт удааширч байгаа учраас JD.com групп бизнесээ гадаадад төрөлжүүлэхээр төлөвлөжээ.
JD.com компани Их Британид байрладаг 28,000 орчим ажилчинтай, 823 дэлгүүртэй Currys электрон барааны жижиглэнгийн худалдааны компанийг худалдаж авахаар хэлэлцэж байна.

JD.com компани тус компанийн хувьцааг бэлэн мөнгөөр авах санал яригдаж байгааг мэдээлснээр Currys-ийн хувьцаа Лондонгийн хөрөнгийн биржийн арилжаагаар 37%-иар өссөн байна.
Гэвч Их Британид сүүлийн жилүүдэд Хятадтай адилхан хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудаж байгаа ба 2023 оны хоёрдугаар хагаст эдийн засаг нь уналтад ороод байгаа юм.


Nintendo компани Switch 2 тоглоомын танилцуулгаа хойшлууллаа
Өчигдөр тоглоом хөгжүүлэгч Nintendo компани Switch 2 тоглоомын танилцуулгаа хойшлуулснаа мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 5.84% буурсан байна.
Одоо хэрэглэгдэж буй Switch тоглоом нь 7 жилийн өмнө худалдаанд гарсан бөгөөд шинэ хувилбарын борлуулалтын хүлээлт энэ санхүүгийн жилд 15.5 сая ширхэг байгаа юм.

Гэтэл шинэ загвар нь 2025 оны эхээр гарах болсноор шинэ жилийн борлуулалт өндөртэй үеийг өнгөрөөснөөр компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай
Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.


“SONO” БОНД ТРАНЧ 1,2,3-ЫН НИЙТ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь Соно Финтек ББСБ ХХК-тай хамтран гаргасан “SONO” бондын 1,2, 3 дугаар транчийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.

Соно Финтек ББСБ ХХК-ийн “Соно” зээлийн аппликэйшн нь хэрэглээний зээлийг хялбар, хүртээмжтэй шийдлээр хүргэдэг нь өрсөлдөөний гол давуу тал болдог бөгөөд 800 мянган харилцагчтай тэргүүлэгч финтек апп юм.
МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.
2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.
Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.
Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2024.02.19-ны өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 928,070,412 төгрөгийн үнийн дүн бүхий 5,800,997 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,721 ширхэг нэгж эрх 2,468,951 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 45 ширхэг үнэт цаас 4,456,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 12,865,380 ширхэг үнэт цаас 1,093,557,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 328,350 ам.доллар буюу 1,113,812,452.50 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 409,500 ам.доллар буюу 1,389,085,425 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 463,050 ам.доллар буюу 1,570,735,058 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 6,102,185,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.96% хувиар буурч, 44,139.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,782,336,725,242 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
