- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "BLUEBOOK-5" 📘 ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ
"BLUEBOOK-5" 📘 ТОВХИМЛОО ТАТАЖ АВААРАЙ
JPMorgan - Анхааруулга | АНУ - Инфляц 3.2% | Goldman Sachs - Өөдрөг төсөөлөл | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

💠АНУ-ын 10 сарын инфляц 3.2% гарлаа.
💠Goldman Sachs-ын шинжээчид өөдрөг байна.
📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ
💠JPMorgan-ы захирал хүү өсөхөд бэлтгэлтэй байхыг анхааруулав.
💠 Nike-д 31 жил ажилласан Маркетингийн захирал нь солигдлоо.
💠МХБ-ийн 2023.11.13-ны өдрийн арилжаа

📊 ИНФЛЯЦ
АНУ-ын 10 сарын инфляц 3.2% гарлаа.
АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргадаг хэрэглээний үнийн индекс 9 сард 3.7% байсан бол 10 сард 3.2% болж буурсан нь газны үнийн уналтаас шалтгаалжээ. Харин хүнс, эрчим хүч зэрэг ханшийн хувьд тогтворгүй бүтээгдэхүүнийг тооцдог CPI-ийн жилийн суурь үзүүлэлт 4.0%, сарын үзүүлэлт 0.2% өссөн байна.

Өчигдөр энэхүү мэдээлэл гарсны дараа АНУ-ын хөрөнгийн биржийн фьючерс ханш огцом өсжээ.
Ийнхүү АНУ-ын 10 сарын инфляци хүлээлтээс буурсан нь Холбооны Нөөцийн Сангийн дэлхийн хамгийн том эдийн засаг дахь үнийн дарамтыг бууруулахаар хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч байгааг харуулж байна.
ХНС инфляцийг зорилтот түвшин болох 2 хувьд хүргэх гол зорилго тавьж байгаа юм.

Хэдийгээр инфляц буурч байгаа ч таамагласнаас удаан байгаа нь бодлого боловсруулагчдын санааг зовоож байна. Тиймээс Жером Пауэлл өнгөрсөн долоо хоногт шаардлагатай бол 12 сард болох хурлаар хүүгээ өсгөнө гэж мэдэгдээд байгаа билээ.

📊 ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ
Goldman Sachs-ын шинжээчид өөдрөг байна.
Хөрөнгө оруулалтын Goldman Sachs компани ирэх оны эдийн засгийн өсөлтийг 2.6 хувь буюу Bloomberg-ийн шинжээчдийн хүлээлт болох 2.1 хувиас өндрөөр таамаглажээ.
⏳Үүнд, мөнгөний хатуу бодлого дуусаж байгаа, орлого өсөж өсөлт өндөр байгаа, худалдан авагчдын идэвх сайн байгаа нь нөлөөлнө гэж үзсэн байна.
Мөн ирэх онд инфляц одоогийн 3 хувиас буурч 2-2.5 хувьд хүрнэ гэж таамаглажээ.

🎯Мөн АНУ-ын эдийн засгийг 2024 онд 2.1 хувиар тэлэх буюу бусад хөгжсөн улс орнуудын эдийн засгийн өсөлтөөс өндөр байх хүлээлттэй байгааг тайландаа дурджээ.

📊ГУТРАНГИ ТӨСӨӨЛӨЛ
JPMorgan-ы захирал хүү өсөхөд бэлтгэлтэй байхыг анхааруулав.
JPMorgan-ы Гүйцэтгэх захирал Jamie Dimon инфляцын бууралт болон санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүдэд хэт санаа зовниж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр Блүүмбергт өгсөн ярилцлагадаа “Инфляц тийм ч хурдан буухгүйг сануулж, хэдийгээр Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгийн өсөлтийг намжаах эрхтэй болсон ч хүүг бага хэмжээгээр өсгөх боломжтой” гэв.

Jamie Dimon
Dimon өнгөрсөн жил гаруйн хугацаанд эдийн засгийн томоохон уналт тохиож болзошгүйг сануулж байгаа юм. Үүнд мөнгөний хатуу бодлого, глобал түвшний асуудлууд, АНУ-ын хэрэглэгч болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд нөлөөлөх магадлалтай гэж үзэж байна.
📍Тиймээс банкныхаа харилцагчдад 9 сард бодлогын хүүг 7%-д хүргэж өсгөсөн нөхцөлд ч бэлтгэлтэй байхыг сануулсан байна.

ТАНД “BLUEBOOK-5” ТОВХИМЛЫГ ЗОРИУЛЖ БАЙНА🤗
Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон бид харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.
📘Тиймээс бид Монгол Улсад анх удаа буюу 2020 оноос хагас жил тутамд дэлхийн хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх судалгаа, шинжилгээ, ирэх жилүүдийн чиг хандлагыг тодорхойлсон “BLUEBOOK” товхимлын 5 дугаарыг бэлтгэж, хэвлэмэл болон онлайн хувилбараар харилцагчдад хүргээд байна.

📘Та тус товхимлоос дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгаа болон бидний үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжтой.

📊 ТОМИЛГОО
Nike-д 31 жил ажилласан Маркетингийн захирал нь солигдлоо.
Nike-ийн Маркетингийн шинэ захирлаар тус компанид өмнө нь алба хашиж байсан Николь Хаббард Грэм томилогджээ.
Тэрээр 2024 оны 1 сараас эхлэн одоогийн Маркетингийн захирал Дирк-Ян “DJ” ван Хамеренаас ажлыг нь хүлээн авах юм байна.

Тэтгэвэртээ гарч буй хуучин захирал Дирк-Ян ван Хамерен нь олимпийн наадамд оролцож байсан алдартай дугуйчин бөгөөд тус компанид нийт 31 жил, 2018 оноос тус албан тушаалд томилогдож байжээ.

Dirk-Jan “DJ” van Hameren
Компанийн сүүлийн улирлын цэвэр ашиг жилийн өмнөхтэй харьцуулбал 1 хувиар буурсан ч салбартаа дэлхийн тэргүүлэгч борлуулагчийн нэг хэвээр байгаа юм.индээ хүрээд байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.11.13-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 414,601,504 төгрөгийн үнийн дүн бүхий 685,725 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,970 ширхэг нэгж эрх 4,932,438 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 170 ширхэг үнэт цаас 8,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 428,033,942 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.13 хувиар өсч, 37,154.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,228,933,745,573 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
