- Голомт Капитал ҮЦК
- Posts
- МИК-ИЙН САНАЛ БОЛГОСОН 📢 “EXCHANGE OFFER”-ЫГ БОНД ЭЗЭМШИГЧДИЙН 80.3% НЬ ЗӨВШӨӨРЛӨӨ
МИК-ИЙН САНАЛ БОЛГОСОН 📢 “EXCHANGE OFFER”-ЫГ БОНД ЭЗЭМШИГЧДИЙН 80.3% НЬ ЗӨВШӨӨРЛӨӨ
Биткойны ETF - Зөвшөөрлөө | NIKKEI 225 индекс - Өслөө | Ам.долларын бондын өгөөж 6.48%-14.69%

МИК-ийн санал болгосон “EXCHANGE OFFER”-ыг бонд эзэмшигчдийн 80.3% нь зөвшөөрлөө.
Монголын Ипотекийн Корпорациас олон улсын зах зээлд гаргасан бонддоо 2 төрлийн “Exchange offer”-ийг 2024 оны 1 сарын 4-ний өдөр зарласан билээ.

Саналыг хураангуйлбал:
Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бонд тутамд шинэ 1050 ам.долларын бонд эзэмшүүлэх
Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 1000 ам.долларын бондын 700 ам.долларыг шинэ бондоор солих, 300 ам.долларыг бэлнээр өгөх, нэмэлтээр exchange төлбөр болох 40 ам.доллар өгөх
📍Тэгвэл өчигдөр хуучин бондын нөхцөлийг шинэ бондын нөхцөл рүү хөрвүүлэх “Exchange offer”-ын хариу гарсан байна.
Тус компанийн ирэх сарын 8-нд хугацаа нь дуусах 8.85 хувийн хүүтэй бонд эзэмшигчдийн 80.37 хувь буюу нийт 170.431 сая ам.долларын бонд эзэмшигчид тус нөхцөлийг зөвшөөрсөн байна.
Хуучин бондын нөхцөлөөс шинэ бондын нөхцөл рүү хөрвүүлэх “settlement day” буюу төлбөр тооцоог хийх өдөр энэ оны 1 сарын 18-нд болох юм.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ЗӨВШӨӨРӨЛ
Үнэт цаас, биржийн хороо биткойны ETF-г зөвшөөрлөө.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос 11 спот биткойн биржээр арилжаалагддаг санг зөвшөөрсөн гэж засгийн газрын агентлаг өчигдөр мэдэгдэв. Зөвшөөрөлд Grayscale, Bitwise, Hashdex зэрэг ETF-ууд багтсан байна.
Энэхүү мэдээ нь Үнэт цаас биржийн хорооны X буюу хуучнаар Твиттер хаягийг хакердсаны дараа гарсан мэдээлэл юм.
Grayscale-ийн зүгээс тус хорооноос Grayscale Bitcoin Trust спот биткойн ETF зөвшөөрөл авснаа баталжээ.

Энэхүү шийдвэр нь биткойны зах зээлд хувьсгал хийж, байгууллагын болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад шууд өмчлөх шаардлагагүйгээр дэлхийн хамгийн том криптовалютыг авах боломжийг олгож байгаа юм.

Биткойн 45,706 ам.долларт хүрч өссөн бол ETF-ийн зөвшөөрлийг хүлээсэн сүүлийн 3 сарын хугацаанд 67%-иар өссөн байна.

📊 ИНФЛЯЦ
Өнөөдөр АНУ-ын 12 сарын инфляцын мэдээллийг зарлана
Өнөөдөр Монголын цагаар 21 цаг 30 минутанд АНУ-ын 12 сарын инфляцын тоон мэдээллийг зарлана. Шинжээчид АНУ-ын хэрэглээний үнийн индекс 12 сард 3.2 хувь буюу 11-р сараас 0.1 хувиар өндөр гарна гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ын төв банк инфляцын түвшинг 2 хувьд хүргэх зорилттой ажиллаж байгаа бөгөөд одоогийн өндөр байгаа бодлогын хүүгийн түвшинг хадгалах замаар зорилтдоо хүрэхээр ажиллаж байгаа юм.
Харин CME Group-ийн бодлогын хүүгийн хүлээлтийн судалгаагаар энэ оны 3 сард АНУ-ын төв банк бодлогын хүүг 0.25 хувиар буулгах хүлээлттэй байгаа юм байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ИНДЕКС
NIKKEI 225 индекс 1990 оноос хойших оройн цэгтээ ирлээ
Мягмар гарагт Японы Nikkei 225 хувьцааны индекс технологийн компаниудын өсөлттэй холбоотойгоор өсөж сүүлийн 30 гаруй жилийн хугацааны буюу эдийн засгийн хөөсний эрин үеэс хойших оройн цэгээ эвдлээ.
Тэгвэл АНУ-ын Засгийн бондуудын өгөөж унасны дараа Nasdaq 100 индекс өнгөрсөн долоо хоногийн уналтаас сэргэсэн бол нөгөө талд Токиогийн хувьцаанууд 1.2%-иар өсөж 33,763.18-д хүрсэн нь 1990 оны 3-р сараас хойш тохиогоогүй үзүүлэлт юм.

Зах зээлийн стратегич Аяко Сера хэлэхдээ " Nikkei 225-ын сүүлийн 30 жилийн дээд үзүүлэлт нь компанийн засаглалын шинэчлэл, Уоррен Баффетыг авах хүртэл удаан хугацаанд хямд байсан" гэжээ.
Nikkei 225 болон Topix аль аль нь өнгөрсөн онд жилийн 25%-иас дээш өсөлттэй гарсан нь сүүлийн 10 жилийн хамгийн сайн үзүүлэлт юм.
Японы эрх баригчид компаниудыг хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг сайжруулахыг шахаж, олон арван жил үргэлжилсэн дефляци бүдгэрсний улмаас 2023 онд хөрөнгийн зах зээл нь дэлхийн хамгийн том өсөлттэй зах зээлд багтаж байв.

Японы валютын ханш харьцангуй хямд хэвээр байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжийн орлого нь валютын хэлбэлзэлд бага өртөмтгий болсон тул хөрөнгө оруулагчид 2024 онд Японы зах зээлийг өсөлттэй байж магадгүй гэж үзэж байна.

📊 БАЙР СУУРЬ
TikTok платформыг хөгжүүлэгч ByteDance компани тоглоом салбарын байр сууриа тэлнэ
ByteDance компани тоглоомын салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэ хүрээнд ByteDance компанийн тоглоом хөгжүүлэлтийн хэлтэс болох Nuverse нь Хятадын томоохон компаниудын нэг болох Tencent компанид тоглоомын эрхийг худалдаалах тал дээр хэлэлцээр хийгдэж байна.

БНХАУ-ын LatePost мэдээллийн агентлаг мэдээлснээр Nuverse тус компанид “Crystal of Atlan” болон “Earth: Revival” зэрэг тоглоомын эрхийг шилжүүлж магадгүй байна.
Nuverse хэлтсийг ByteDance компани 2019 онд салбарын тэргүүлэгчид болох Tencent болон NetEase нартай өөрсөлдөхүйц бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд үүсгэн байгуулжээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МХБ-ийн 2024.01.10-ны өдрийн арилжаа
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 353,483,486 төгрөгийн үнийн дүн бүхий 644,910 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,938 ширхэг нэгж эрх 7,912,383 төгрөгөөр арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,108,360,960 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 382,800 ам.доллар буюу 1,305,114,492 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 382,800 ам.доллар буюу 1,305,114,492 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 11,079,985,813 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.8% хувиар буурч, 41,449.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,143,942,903,770 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
