- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав
Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав
|🪙Алтны огцом өсөлт | 📉Биткойн 73,000$-т хүрлээ | ☀️Нарны эрчим хүчний өсөлт | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |
📉Биткойн 73,000$-т хүрлээ
🪙Биткойны үнэ 73,000 ам.доллараас доош унаж, 2024 оны 11-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ.
Хөрөнгө оруулагчид геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдэж, эрсдэлтэй активуудаас гарсаар байгаа нь биткойнд дарамт үзүүлсэн байна. Үнийн 📉уналт нь АНУ-ын эдийн засгийн чухал мэдээллүүд засгийн газрын хэсэгчилсэн хаалтаас шалтгаалан хойшилсон, мөн криптовалютын салбарын зохицуулалтын тодорхойгүй байдал, зах зээл дэх албадан зарах (liquidation) дарамттай давхацжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ уналт нь ганц шалтгаанаас бус, олон хүчин зүйлийн нийлбэр нөлөө бөгөөд крипто зах зээлийн суурь нөхцөл урт хугацаанд эерэг хэвээр байна. Ялангуяа stablecoin болон tokenized активууд институцийн болон жижиг хөрөнгө оруулагчдын дунд улам өргөн хэрэглээнд орж байгаа нь дунд, урт хугацааны төлөвийг дэмжиж байна гэж дүгнэжээ.

2️⃣ САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%
📈Алтны огцом өсөлт хэт халалт руу орж болзошгүйг BCA анхааруулав
☝️Алт болон бусад үнэт, аж үйлдвэрийн металлуудын зах зээлд ажиглагдаж буй огцом өсөлт нь хэт спекулятив шатанд орж болзошгүй гэж BCA Research-ийн дэлхийн стратегич Питер Березин анхаарууллаа.
🪙Тэрээр алтны үнэ “хэт хурдан, хэт их” өссөн байж болзошгүйг онцолж, валютын ханш сулрах бодит эрсдэл (АНУ-ын төсвийн алдагдал, өрийн дарамт, гадаадын эзэмшил) зах зээлийн гол хөдөлгөгч хүчин болж байгааг дурдсан байна. Гэсэн ч урт хугацааны инфляцын хүлээлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд “дижитал алт” хэмээн нэрлэгддэг Bitcoin энэ өсөлтөд оролцоогүй нь зах зээлийн дохио зөрчилтэй байгааг харуулж байна гэж Березин үзжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп-ын Кевин Уорш-ийг нэр дэвшүүлсэн шийдвэр алтны үнэд доош чиглэсэн дарамт үүсгэж болзошгүйг онцолсон байна. Уорш нь өмнө нь мөнгөний зөөлөн бодлого (QE)-ын эсрэг байр суурьтай байсан нэгэн юм.
BCA Research одоогоор алтанд “long” байр сууриа хадгалж байгаа ч, зах зээл хүчтэй үед ашиг хэсэгчлэн түгжих боломжийг авч үзэж байгаагаа мэдэгдлээ.
Мөнгө (silver)-ний огцом хэлбэлзлийг суурь хүчин зүйлсээс илүү спекуляцийн нөлөө, тэр дундаа Хятадын идэвхтэй арилжаа болон крипто хөрөнгөөс мөнгө рүү чиглэсэн шилжилттэй холбоотой гэж дүгнэжээ.
Түүнчлэн Березин урт хугацаанд технологийн дэвшлээр алтыг хиймлээр үйлдвэрлэх боломж гарвал, ховордолд суурилсан үнэлгээ бараг тэг рүү ойртох онолын эрсдэл байгааг дурдсан ч, үүнийг бодит аюул гэж үзэхэд эрт гэдгийг онцолсон байна.

☀️Нарны эрчим хүчний өсөлт хурдасч, зах зээлийн бүтэц өөрчлөгдөж байна
Нарны эрчим хүчний салбар дэлхий даяар эрчимтэй тэлж, цахилгаан үйлдвэрлэлийн бүтцэд бодит өөрчлөлт авчирч байна. Сэргээгдэх эрчим хүчний өртөг буурч, ⚙️технологийн үр ашиг сайжирснаар нарны эрчим хүч нь зөвхөн🥬 байгальд ээлтэй шийдэл бус, 💵эдийн засгийн хувьд ч өрсөлдөхүйц эх үүсвэр болжээ.

Сүүлийн жилүүдэд utility-scale буюу томоохон нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал огцом нэмэгдэж, зарим бүс нутагт уламжлалт нүүрс, хийд суурилсан цахилгаан станцуудыг орлох түвшинд хүрч байна. Үүнтэй зэрэгцэн айл өрхийн болон бизнесийн дээврийн нарны системийн суурилуулалт эрчимжиж, хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний зардлаа бууруулах, эрчим хүчний хараат бус байдлыг нэмэгдүүлэх боломжтой болж байна.
Гэсэн ч салбарын хурдацтай өсөлт нь тодорхой сорилтуудыг дагуулж байна. Нарны эрчим хүч нь цаг агаар, өдрийн гэрлээс шууд хамааралтай тул эрчим хүч хуримтлуулах систем (battery storage) болон цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл зайлшгүй шаардлагатай хэвээр байна. Зарим зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсч, илүүдэл цахилгаан сүлжээнд дарамт учруулах тохиолдол ч гарч байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

