• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ⚖️ХУВЬЦААНЫ ӨВЛӨХ ЭРХ? 📍АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА | 🟡BBB+ 💵ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

⚖️ХУВЬЦААНЫ ӨВЛӨХ ЭРХ? 📍АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА | 🟡BBB+ 💵ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

⚖️ХУВЬЦААНЫ ӨВЛӨХ ЭРХ? 📍АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА | 🟡BBB+ 💵ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

Simple III бонд: Захиалга дүүрсэн үед шууд хаагдах нөхцөлтэй

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Тус бондын анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхлэх бөгөөд захиалга дүүрсэн нөхцөлд шууд хаагдах нөхцөлтэй юм.

📢Тиймээс танд амжиж хөрөнгө оруулалтаа хийхийг сануулъя!

Simple III бондын нөхцөл:

  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг 

  • Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн:  20 тэрбум

  • Хүүгийн татвар : 5%

  • Бондын зэрэглэл: BBB+ /Mongolian Investment Raiting Agency/

Simple III бондын танилцуулга 👇

ХАЙЛУУР ЖОНШНЫ БАЯЖМАЛ АМЖИЛТТАЙ АРИЛЖИГДЛАА.

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийн дагуу Монголын Хөрөнгийн Биржээр нүүрс, төмрийн баяжмал, хайлуур жонш, зэсийн арилжаа албан ёсоор эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн 6-р сарын 7-ны өдөр “Монголросцветмент” ТӨҮГ-аас нийлүүлсэн 4,355 тонн хайлуур жоншны баяжмалыг биржээр арилжаалж, экспортод амжилттай гаргасан байна.

Арилжаагаар худалдан авагч тал нь 1,567,800 ам.доллар буюу 5.3 тэрбум төгрөгөөр худалдан авчээ.

Цаашид Уул уурхайн биржээр арилжаалагдах хайлуур жоншны баяжмалын эрэлт нэмэгдэх төлөвтэй байна.  

 

НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ӨВЛӨХ ЭРХ?

Өвлөх эрхийн хууль, зүйн үндэслэл?

· Монгол улсын Үндсэн хуулиар иргэдэд өөрийн хөрөнгөө өв залгамжлуулах эрхийг олгосон байдаг ба нас барагчийн гэр бүл, ойр дотнын хүмүүс энэ эрхийг хэрхэн эдлэх талаар Иргэний хуульд хоёр төрөл болгож нарийвчлан зааж өгсөн. Үүнд:

o Гэрээслэлээр өвлөх: Өвлүүлэгч хөрөнгөө хэнд өвлөгдөхийг зааж өгч нотариатаар баталгаажуулсан баримтыг үндэслэн хөрөнгө өвлөх;

o Хуульд зааснаар өвлөх: Гэрээслэл бичигдээгүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу Нотариатад хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах замаар хөрөнгө өвлөх;

o Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж шүүх зарласан бол өв нээгдэнэ.

o Өвийн харилцаанд гол баримт өвлөх гэрчилгээг олгох асуудлыг нотариат хариуцаж гүйцэтгэдгээрээ онцлогтой.

Өвлөх эрхтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ? Өв нээгдсэнээр дараах хүмүүс доорх дарааллын хүрээнд өвлөх эрх эдлэх эрх үүснэ. Үүнд:

· Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

· Дээрх өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.

· Дээр дурдсан өвлөгч нар байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө.

· Дээр дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.

Өвлөх эрхээ хэрхэн эдлэх вэ?

· Гэрээслэлээр эсхүл хуульд зааснаар өвлөж байгаа аль ч тохиолдолд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат /Нотариат байхгүй бол нотариатын эрх бүхий сумын Засаг даргын тамгын газрын дарга болон Монгол Улсын дипломат төлөөлөгч, консулын газар гэрчилнэ./-д гаргана. Ийнхүү нотариатаас өвлөх боломжтой бүхий л хөрөнгийн жагсаалтыг шүүн гарган өгч өвлөх эрхийн гэрчилгээг олгодог.

· Ийнхүү тодорхой ажиллагааг явуулсны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгодог байна. Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжтой болно.

 

Өвлөж буй хувьцааг хэрхэн шилжүүлж авах вэ?

· Монгол улсад нээлттэй арилжаалагдаж буй бүх хувьцаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-д бүртгэгдэж, хадгалдаг.

· Өвлөх эрхийн гэрчилгээг авсан бол ҮЦТХТ-д хүсэлтээ гаргаж өвлөгдөж буй хувьцаа түүний ногдол ашиг зэргийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжтой.

· Бүрдүүлэх материалын жагсаалтыг ҮЦТХТ-өөс дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

⚖️ Өв залгамжлалын өргөдлийн маягтыг бөглөх;

⚖️ Өвлөх эрхийн гэрчилгээ;

⚖️ Өвлөгчийн иргэний үнэмлэх;

⚖️ Гүйлгээний шимтгэл төлсөн баримт;

⚖️ Бусад;

Өв залгамжлалын гүйлгээний үйлчилгээний хөлс

ҮЦТХТ-ийн журмаар өвлөх үнэт цаасны нийт үнийн дүнгээс дараах шимтгэл авахаар журамласан. Үүнд:

· Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд: 1 хувь

· Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд: 3 хувь

· Өвлүүлэгчийн дансанд байршсан ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, үнэт цаас борлуулсан бэлэн мөнгийг өвлөх болон гэрээслэх тохиолдолд үнийн дүнгээс: 1 хувь

 

 

Японы 1-р улирлын эдийн засгийн өсөлт -1.8 хувь гарлаа

 

Япон улсын өрхийн хэрэглээ болон байгууллагуудын зарцуулалт тааруу байгаа нь эдийн засагт томоохон сорилт болж байна. 2024 оны эхний 3 сарын байдлаар Япон улсын бодит ДНБ 1.8 хувиар буурсан ба тухайн улсын нийт хэрэглээний зарцуулалт 0.7 хувиар сүүлийн 4 улирлын турш буураад байгаа бол бизнесүүдийн зарцуулалт 0.7 хувиар мөн адил буураад байна.

Japan Originals GIF by Japan

Энэ нь инфляц өндөр байгаа ч эрэлт бага байгааг илтгэж буй бөгөөд эрх баригчдын хувьд стагфляц үүсэх эрсдэлийг харгалзах шаардлагатай болж байна. Шинжээчдийн хүлээлтээр Японы төвбанк бодлогын хүүгээ ирэх 10-р сараас эхлэн өсгөх төсөөлөлтэй байна. 

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Энэ зун газрын тосны эрэлт ихсэх төлөвтэй байна.

Өнгөрсөн даваа гарагт газрын тосны үнэ хүчтэй өсөлтийг үзүүлж 1 өдрийн дотор 3 хүртэлх хувийн өсөлтийг үзүүлснээр энэ зун шатахууны эрэлт өсөх хүлээлтийг ихэсгэж байна. Шинжээчдийн дунд бодлогын хүүг бууруулна гэсэн хүлээлт нэмэгдсээр байгаа билээ. 

oil GIF

Ковидын дараах жилүүдэд инцфляцийн өсөлтийг багасгахын тулд ХНС-аас хэрэгжүүлсэн бодлогын хүүгийн хүчтэй байдал нь иргэд болон бизнес эрхлэгчдийн зээл авах зардлыг нэмэгдүүлсэн бөгөөд эдийн засгийн өсөлтийг удаашруулсан юм. Энэ нь газрын тосны эрэлт буурах үндэс болдог. 

Goldman Sachs-ын судлаачид газрын тосны үнийг 86 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаагаа хэлсэн бөгөөд энэ зун тээвэрлэлтийн компаниудын эрэлт хүчтэй байгааг тэмдэглэжээ. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.10-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 216,332,242 төгрөгийн үнийн дүн бүхий 555,236 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Баянтээг ХК (BTG +14.13%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK +3.96%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF +3.57%)

  • Сэндли ББСБ ХК (SEND -5.79%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -5.67%)

  • Адуун чулуун ХК (ADL -5.30%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,350 ширхэг нэгж эрх 1,897,656 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг бонд 2,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,667,274,240 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу  781,184,250 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 13,312,000 юань буюу 6,215,106,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 17,883,794,948 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34% хувиар буурч, 42,766.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,077,629,970,381 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!