• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ⚖️ТА ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ 📍ШААРДАХ ЭРХТЭЙ | 🟡BBB+ 💵ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

⚖️ТА ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХЫГ 📍ШААРДАХ ЭРХТЭЙ | 🟡BBB+ 💵ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ

📍NYSE бирж -Алдаагаа засав | 💵Валютын нөөц - Өсөв | | 🚗Jeep plug-in -Борлуулалтаа нэмнэ

SIMPLE III БОНД -BBB+ ҮНЭЛГЭЭ
ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ТОХИРОМЖТОЙ  

Бондын рейтинг гэдэг нь тухайн компанийн бондын эргэн төлөх чадварыг илэрхийлдэг хараат бус үнэлгээ бөгөөд олон улсад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад түгээмэл ашигладаг. ​

MCS группийн охин компани болох Ашид Капитал ББСБ ХХК-ийн гаргаж Simple III бондын рейтингийг Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК тогтоосон бөгөөд BBB+ хэмээн үнэлсэн.

Тус компанийн тодорхойлсон хөрөнгө оруулалтын шатлалын дагуу BBB+ үнэлгээ нь хөрөнгө оруулалтын зэрэглэлд BBB+ хөрөнгө оруулалтын зэрэглэлд хөрөнгө оруулахад тохиромжтой гэсэн ангилал  юм.

 

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

Монгол Улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ.

Өнгөрсөн сард Монгол гадаад валютын нөөц 5,183 сая ам.долларт хүрснийг Монголбанкнаас зарлалаа.

Энэ нь өмнөх сараас 3.97 хувиар, оны эхнээс 5.32 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 33.01 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 3 сард гадаад валютын нөөц 5,250 сая ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч 4 сард 4,986 сая ам.доллар болж буурсан юм. Харин 5 сард дахин өсөлттэй гарлаа.

Хангалттай юу?

Нөөцийн хэмжээ 6 сарын импортын эрэлтийг хангахуйц буюу хангалттай түвшинд байна. Гэсэн ч валютын нөөцийг цаашид улам нэмж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах шаардлага байсаар байна.

Учир нь гадаад валютын нөөц зохистой хэмжээнд байх нь гадаад зах зээлээс ирэх шокийг давах, валютын ханшийн савлагааг тогтворжуулах, импортоор авч буй бараа үйлчилгээний төлбөрийн тогтвортой байдлыг хангах зэргээр тухайн улсын эдийн засагт стратегид нэн чухал ач холбогдолтой байдаг.

 

Та хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг   компаниас шаардах эрхтэй 

Монгол Улсын Компанийн тухай хуульд компанийн төрлийг

  • нээлттэй хувьцаат компани

  • хаалттай хувьцаат компани

  • хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж 3 ангилдаг. 

МХБ-д нээлттэй ХК 174 бүртгэлтэй байна. Үүнээс 35 нь нээлттэй ХК 2005-2024 онд IPO хийж 618,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татсан байна.

Харин 139 нээлттэй ХК нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлагдсан 475 үйлдвэрийн газраас үлдсэн компаниуд юм. 

⚖️Эдгээр компаниуд 23,3 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгүүлсэн бөгөөд 585,341 хүн эзэмшдэг.

Гэвч энэ хувьцаанаас 20,03 тэрбумыг 1,062 хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа бол 3,3 тэрбум хувьцааг 584,279 хүн эзэмшиж байна. 

Эдгээр тоон мэдээллээс харвал жижиг хувьцаа эзэмшигч давамгайлсан зах зээлд тэдний эрхийг хамгаалах зохицуулалт Компанийн тухай хуульд бий юу? гэсэн асуулт гарч ирнэ. 

Тэгвэл Монгол Улсын Компанийн тухай хуульд жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалт байдгаас хувьцаа эзэмшигч хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг тусгаж өгсөн.  

Тодруулбал, тус хуульд зааснаар дор дурдсан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй. Үүнд: 

⚖️Нийлүүлэх, нэгтгэх, хуваах болон хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах

⚖️Компани энэ хуулийн 11-р бүлэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлах шаардлагатай их хэмжээний хэлцэл хийсэн

⚖️Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлтийг оруулсан, эсхүл ийм агуулгатай компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан 

⚖️Компанийн дүрэмд зааснаас бусад тохиолдлууд ордог.  

⚖️Хэрвээ дээрх нөхцөл байдал бий болж, хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардсан үед компани нь зах зээлийн үнээр худалдан авах хуулийн зохицуулалттай байна. 

 

 

NYSE бирж Berkshire Hathaway компанийн хувьцааг унасан мэт харагдуулсан техникийн саатлыг заслаа

 

Өчигдөр NYSE бирж дээр техникийн саатал гарч зарим томоохон хувьцааны арилжааг зогсоосон.

Энэ үеэр АНУ-ын хамгийн үнэтэй хувьцааны нэг Berkshire Hathaway хувьцааны ханш 99.97 хувиар буурсан гэж харагдаж байсан юм.

Тус биржийн эзэмшдэг Intercontinental Exchange компаниас энэ нь ямар нэгэн кибер халдлагатай холбоотой эсэх нь  нотлогдоогүй гэж мэдэгдсэн байна.

Яагаад алдаа гарав?

NYSE биржийн мэдээлснээр ханшийн мэдээг нийтлэх нь Consolidated Tape Association (CTA) хариуцлага алдсаных гэсэн байна. Харин CTA нь шинэ программ хангамж нэвтрүүлсэнтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

ASML компани Бельгийн Imec компанитай хамтран шинэ лабораторио нээлээ.

Дэлхийн томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгч ASML компани Бельгийн чип судалгааны Imec компанитай хамтран Нидерланд улсын Вельдховен хотод шинэ лаборатори байгуулжээ.

Тус лабораторид ASML-ын High NA EUV литографийн төхөөрөмжийг 60 гаруй хувийн дээгүүр үзүүлэлт бүхий нягтаршилтайгаар үйлдвэрлэх бөгөөд 2025-2026 онд олноор үйлдвэрлэхэд бэлэн болох юм байна.

Одоогоор ASML тус төхөөрөмжөө зөвхөн АНУ дахь Intel компанид нийлүүлсэн байна. Intel нь 2025 онд 14A загварын процессороо үйлдвэрлэхэд ашиглах төлөвлөгөөтэй байна. 

ASML компанийн бүтээгдэхүүнийг ТSMC, Samsung, Intel болон SK Hynix зэрэг томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ ашигладаг юм.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Jeep plug-in загварын автомашины борлуулалтыг 2024 онд өсгөнө

Энэ онд Stellantis компани Jeep брэндийн plug-in загварын автомашинаа 160-170 мянган ширхгээр үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.

Энэ нь өнгөрсөн оны борлуулалтыг 40-50 хувиар өсгөсөн төлөвлөгөө бөгөөд Jeep брэндийн анхны цахилгаан автомашин Wagoneer S загварыг зах зээлд нэвтрүүлсэн үетэй давхцаж байна.

Өнгөрсөн онд тус компани plug-in загварын 113,113 цахилгаан автомашин борлуулснаас 67,429 нь Jeep Wrangler загвар, үлдсэн нь Jeep Grand Cherokee загварын машинууд байжээ.

Plug-in загварын автомашинууд нь Тoyota компанийн Prius гибрид загварын автомашинуудын адилаар дотоод шаталтын хөдөлгүүрийг цахилгаан автомашинтай хослуулснаараа онцлогтой.

 

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” бүртгэл хаагдахад 13 хоног үлдлээ


Яагаад гадаад арилжаа гэж?

Хувьцаат компанийг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг бол чөлөөт мөнгөн урсгал юм. Чөлөөт мөнгөн урсгал их байх нь тухайн компанид бизнесээ тэлэх, ногдол ашиг хуваарилах, өр төлбөрөө барагдуулахад нөлөөтэй чухал үзүүлэлт юм.

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.03-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 655,768,909 төгрөгийн үнийн дүн бүхий 839,847 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Ремикон ХК (RMC +13.58%)

  • Шарын гол ХК (SHG +9.82%)

  • Бодь Даатгал ХК (BODI +6.23%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -4.54%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -3.41%)

  • Сүү ХК (SUU -2.21%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,090 ширхэг нэгж эрх 2,206,193 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 150 ширхэг үнэт цаас 15,060,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,510 ширхэг бонд 150,879,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,845,859,200  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 257,400 ам.доллар буюу 870,380,082 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,134,351 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,025,708,260 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,975,680,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,786,558 төгрөгөөр

  • "Тавантолгой" ХК-ийн 17 багц 108,800 тонн 1/3 коксжих нүүрс 11,424,000 ам.доллар буюу 38,629,456,320 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 66,504,919,073 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар өсч, 42,647.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,029,761,359,065 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!