- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Bank of America🤝Зөвлөнө
Bank of America🤝Зөвлөнө
| Монос Хүнс ХК 📉Хувьцааны үнэ | Японы бодлогын хүү🏦Зах зээл | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

Bank of America: 🪙Крипто ETF, ETP-ийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгнө

Bank of America ирэх оны 1 сарын 5-аас Private Bank, Merrill, Merrill Edge-ийн зөвлөхүүдээрээ дамжуулан харилцагчдадаа 🪙крипто ETF бусад ETP бүтээгдэхүүний зөвлөгөөг албан ёсоор өгөх нь ээ.
👆Энэ шийдвэр нь Трампын криптод ээлтэй бодлоготой давхцаж байгаа юм. Мөн байгууллагууд криптог шууд барихаас илүү ETF, ETP-аар дамжуулан илүү аюулгүй, зохицуулалттайгаар эзэмших сонирхол нэмэгдэж буйтай холбоотой.
Merrill-ийн CIO Крис Хайзи эрсдэл даах чадвартай, инноваци сонирхдог хөрөнгө оруулагчдад криптод 🤝1-4% орчим хуваарилалт хийж болохыг онцлов. Гэхдээ биткойн 11 сард 💵18 мянган доллароор буюу 2021 оноос хойших хамгийн том уналтаа хийгээд байна.
Merrill-ийн тэмдэглэлд крипто-г урт хугацаанд үнэ цэн нэмэгдэх боломжтой ч спекуляцийн давалгаа ханшийг хэт хөөргөж болдог гэж анхааруулжээ.

Японы төв банк 🏦хүүгээ өсгөвөл зах зээл доргиж магадгүй

Энэ сард Bank of Japan бодлогын хүүгээ 💹💹0.5%-иас 0.75% болгон нэмэх магадлал маш өндөр байна. Засгийн газраас ч энэ шийдвэрийг дэмжихэд бэлэн байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр 1 сараас хойших Японы анхны хүүгийн өсөлт болно.
Мэдээ гарснаар 10 жилийн JGB-ийн өгөөж 18 жилийн дээд тааз болох 📊1.93%-д хүрсэн.
🏦BOJ-ийн шийдвэр нь цалингийн шинэ статистик, Fed-ийн ирэх долоо хоногийн бодлого, зах зээлийн нөлөөллөөс хамаарна.
Японы “саармаг хүүгийн түвшнийг” тодорхойлоход хүндрэлтэй байгаа ч 📊1-2.5% орчим гэж BOJ тооцоолж байна.


Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.



МОНОС ХҮНС ХК: ҮЙЛДВЭРЛЭЛ ӨНДӨР БАЙГАА Ч ХУВЬЦААНЫ ҮНЭ📉4 ЖИЛИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монос Хүнс ХК-ийн MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалттай танилцсан юм.
Тус компани 💰30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр үйлдвэр, агуулах, тоног төхөөрөмжийн өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 🤗3 дахин нэмсэн, борлуулалтын орлого нь 2022 оныхоос 💹68% өссөн, ажилчдын цалин 💹50% нэмэгдсэн зэрэг амжилттай ажиллаж байна.
Мөн хуванцар савлагааны хэрэглээг жилд 172 тонн хүртэл бууруулжээ.
👆Гэвч эдгээр бодит өсөлт, үйлдвэрлэлийн өргөтгөл, нийгмийн хариуцлагын олон төсөл хэрэгжсэн ч Монос Хүнс ХК-ийн хувьцааны ханш сүүлийн 4 жилийн доод түвшинд хүрээд байна.
📊Учир нь энэхүү эерэг өөрчлөлт нь богино хугацаанд зах зээлийн үнэлгээнд шууд нөлөөлж чадахгүй байна. Үүнд, хөрөнгө оруулагчдын хүлээлт, зах зээлийн орчны нөлөөлж буйг шинжээчид онцолж байгаа юм.


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

