- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ARM КОМПАНИЙН IPO ЗАХИАЛГА 10 ДАХИН ДАВЖ БИЕЛЛЭЭ
ARM КОМПАНИЙН IPO ЗАХИАЛГА 10 ДАХИН ДАВЖ БИЕЛЛЭЭ
Teslа - Өсөлт | Алибаба-Уналт| Ipone 15 - Нээлт | Smucker-Худалдан авалт

🔵ARM компанийн IPO захиалга 10 дахин давж биеллээ.
🔵Smucker компани алдарт Twinkies кекс үйлдвэрлэгч Hostess Brands-ийг 5.6 тэрбум ам.доллараар худалдаж авна.
🔵Тесла компанийн хувьцаа 6%-иар өслөө.
🔵Iphone 15-ын нээлт өнөөдөр болно.
🔵 МХБ-ийн 2023.09.11-ний өдрийн арилжааны тойм

💹 ОНЦЛОХ IPO
ARM компанийн IPO захиалга 10 дахин давж биеллээ
Хагас дамжуулагч, чипний дизайн зохион бүтээгч ARM компани NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, 4.5-4.9 тэрбум ам.долларыг олон нийтээс татан төвлөрүүлэх төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлээд байна.
Санал болгосон:
Хувьцааны үнэ: $47-51
Санал болгож буй хувьцааны тоо: 95.5 сая
Санал болгож буй хэмжээ: $4.5-4.9 тэрбум
Үнэлгээ: $50.2-54.5 тэрбум
Тэгвэл тус компанийн IPO захиалга 10 дахин💹 эрэлттэй байж захиалга давснаар хөрөнгө оруулагчид 2-догч зах зээлд маш өндөр хүлээлтийг тавиад байна.
❗Гэвч үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд нь салбарын дунджаас 4 дахин, Nvidia компанийн үнэлгээний харьцаа үзүүлэлтээс даруй 3 дахин өндөр байна.
|
|

💹 ӨСӨЛТ
Тесла компанийн хувьцаа 6%-иар өслөө.
Даваа гарагт Морган Стэнлигээс Теслагийн Дожо (Dojo) супер компьютер нь роботакси болон програм хангамжийн үйлчилгээнд нэвтэрвэл цахилгаан машин үйлдвэрлэгчийн зах зээлийн үнэлгээг 600 тэрбум ам.доллараар өсөх боломжтой хэмээжээ.
Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй автомашин үйлдвэрлэгч Тесла (NASDAQ:TSLA) 7 сард өөрөө жолооддог автомашинд зориулсан хиймэл оюун ухаан (AI) загваруудыг сургах супер компьютер үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ирэх жил хүртэл Дожод (Dojo) 1 тэрбум гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

Тиймээс Морган Стэнлигийн зүгээс Теслагийн хувьцааны 12-18 сарын таамаглалыг 60%-иар өсгөж, 400 ам.доллар болгон өсгөсөн байна.
Мөн 2040 он гэхэд Теслагийн үндсэн орлогын 60 гаруй хувийг тус хиймэл оюун ухааны үйлчилгээний орлого бүрдүүлнэ гэж таамаглаж байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

Мартах учиргүй!
Жил бүрийн 9 сарын 10-нд “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тохиодог билээ. Монгол Улсын түүхэнд хар толбо үлдээж, хэдэн мянган Монгол хүний халуун амь, бүлээн цусаар будагдсан энэ гашуун түүхийг бид хэзээ ч мартах учиргүй.
Тиймээс Голомт Капитал компанийн хамт олон Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайханыг урьж ”Монголд гарсан улстөрийн хэлмэгдүүлэлт-Сургамж” сэдвээр илтгэл сонсож, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд 1992-1990 оны хооронд 37 мянган хүн хэлмэгдсэнээс улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу 1937-1940 онд 25 мянган хүн цаазлуулсны дотор 17 мянга гаруй нь лам байжээ.
Монголын түүх, шашин шүтлэг, үндэсний үзэл, Монгол хүний мөн чанарыг үндсээр нь устгах “Хэлмэгдүүлэлт”-ийн хар шуурга үеийн үед хэзээ ч бүү тохиог!


💹 ХУДАЛДАН АВАЛТ
Smucker компани алдарт Twinkies кекс үйлдвэрлэгч Hostess Brands-ийг 5.6 тэрбум ам.доллараар худалдаж авна
J.M.Smucker компани Тwinkies брэндийн эзэмшигчийн нэгж хувьцааг 34.25 ам.доллараар худалдан авахаар боллоо. Тус гэрээний хүрээнд Hostess компанийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаандаа 30 ам.доллар болон Smucker компанийн 0.03002 ширхэг хувьцааг авах юм.

❗Түүнчлэн тус хэлцэлтэй адил лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Campbell’s Soup компани Rao’s паста хийх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Sovos Brands-ийг 2.7 тэрбум ам.доллараар худалдан авч байсан бол 7 сард M&M брэндийн эзэмшигч Mars компани Kevin’s Natural Foods-ийг эзэмшилдээ авчээ.
Тус хэлцэлтэй холбогдуулан даваа гарагт Hostess компанийн хувьцааны ханш 18 хувь өссөн бол Smucker компанийн хувьцаа 7.5 хувь буурсан байна.


💹 ТЕХНОЛОГИ
“Apple” компани “Iphone 15” өнөөдөр танилцуулна.
“Apple” компанийн танилцуулах “iPhone 15” загварын хувьд томоохон шинэчлэлтүүд хийгдсэн байна.
Гол шинэчлэл-Цэнэглэгч+Хүрээ
Тус компанийн “iPhone” гар утаснуудад 2012 оноос хойш “Lightning” цэнэглэгчийг ашиглаж ирсэн бол “iPhone 15”, “iPhone 15 Plus” загварууд “USB-C” цэнэглэгч оролттой болно гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Мөн эдгээр загвар нь зэвэрдэггүй ган хүрээний оронд титан хүрээтэй болсноор бага зэрэг хөнгөн болж магадгүй.
Европын Холбооны гишүүн орнууд ухаалаг төхөөрөмжүүдийг нэг төрлийн цэнэглэгчтэй болгох хуулийг өнгөрсөн оны эцсээр эцэслэн баталсан бөгөөд 2024 он гэхэд гар утас, таблет зэрэг электрон төхөөрөмжүүд “USB-C” цэнэглэгч оролттой болох шаардлагатай юм.
2019 оноос хойш тус компани “iPhone Pro” загваруудаа АНУ-д 999 ам.доллароос, том дэлгэцтэй “Max” загваруудаа 1099 ам.доллароос эхлүүлэн худалдаалж байгаа юм. аа 1099 ам.доллароос эхлүүлэн худалдаалж байгаа юм.

Хүнс, худалдаа үйлдвэрлэл, барилга, банк санхүүгийн ТОП компаниудын бонд
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн ТОП компаниудын дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 1 жил
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 545,934,612 төгрөгийн үнийн дүн бүхий 2,292,980 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,116 ширхэг нэгж эрх 3,702,079 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,254 ширхэг үнэт цаас 524,460,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,074,097,331 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.17% хувиар буурч, 34,752.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,180,110,805,021 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
