• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢APPLE ӨӨРИЙН IPHONE16 ГАР УТСАНДАА БОЛОН БНХАУ ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДДЭЭ BAIDU AI-ИЙГ СУУЛГАНА.

📢APPLE ӨӨРИЙН IPHONE16 ГАР УТСАНДАА БОЛОН БНХАУ ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДДЭЭ BAIDU AI-ИЙГ СУУЛГАНА.

📍хөрөнгө оруулалт | 🔎IPHONE16 | 💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊13%-16.5%

APPLE ӨӨРИЙН IPHONE16 ГАР УТСАНДАА БОЛОН БНХАУ ДАХЬ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДДЭЭ BAIDU AI-ИЙГ СУУЛГАНА.

 

БНХАУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Apple компани хайлтын системийн томоохон тоглогч BAIDU-ын хиймэл оюун ухааны системийг Iphone 16 болон бусад БНХАУ-д борлуулагдах бүтээгдэхүүнүүддээ ашиглах аж.

 

Apple нь Baidu-ын Ernie Bot-ийг Iphone16-даа хэрэглэх ба БНХАУ-аас гадн зарагдах өөрийн бүтээгдэхүүнүүд дээрээ өөрийн хөгжүүлсэн AI-ыг ашиглах аж. Энэхүү мэдээнээс шалтгаалж Baidu компанийн хувьцааны ханш Хонг-Конг бирж дээр 6%-иар өсөж 100.7 HKD-д хаагдсан байна.

 

Гүйцэтгэх захирал Tim Cook БНХАУ-д зочилж, Шанхайд Apple брендийн дэлгүүрээ нээсний дараагаар БНХАУ дахь нийлүүлэгчид болон зах зээл, үйлдвэрлэлийн бааз сууриа бэхжүүлэх оролдлогуудыг хийсээр байна. 

 

Lucid компани 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авна.

 

Саудын Арабын хөрөнгө оруулалтын сангаас (PIF) 1 тэрбум долларыг тансаг зэрэглэлийн цахилгаан машин үйлдвэрлэгч Lucid компанид хөрөнгө оруулах тухай мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа өслөө.

Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Lucid-ийн 60 хувийг эзэмшдэг Саудын Араб улс эдийн засгаа газрын тосны хамааралаас гаргах санаачилгын хүрээнд тус компанид хөрөнгө оруулалт хийсээр байна.

 

Хөрөнгө оруулалтыг АНУ-ын үнэт цаасны зохицуулагчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй дурдсан ба хөрөнгө оруулалтын сангийн нэг салбар болох Ayar Third Investment Company хөрвөх давуу эрхийн хувьцааг худалдан авах замаар хийнэ.

Автомашин үйлдвэрлэгч 4-р улирлын санхүүгийн тайландаа 2024 онд 1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ оны сүүлээр Gravity SUV автомашинаа худалдаанд гаргахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдэж байсан. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Reddit платформын хувьцааны ханш IPO-ийн дараа 76 хувь өсөөд байна.

Олон нийтийн платформ Reddit-ийн хувьцааны ханш Даваа гарагт 30 хувийн өсөлттэйгөөр хаагдлаа. Reddit Inc компани өнгөрсөн долоо хоногт IPO-оо амжилттай гаргач750 сая ам.доллар босгосон ба нэгж хувьцааны ханш 34 ам.доллараар үнэлэгджээ. Харин Пүрэв гарагт  хоёрдогч арилжаа эхэлсэн өдрөө 48 хувиар өсжээ.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн анхаарал хандуулахуйц IPO-ийн дунд дата төвүүдийн тоног төхөөрөмж нийлүүлэгч Astera Labs орсон байна. Astera Labs хувьцаа гаргаснаараа анхдагч зах зээл дээр 712.8 сая ам.доллар босгож чадсан бөгөөд тус компанийн хувьцааны ханш арилжааны эхний өдрөө 72 хувийн өсөлтийг үзүүлжээ. 

"БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ 

 

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

 

COMING SOON...

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2

ГАДААД АРИЛЖААНЫ УРАЛДААН 

Бүртгүүлэх холбоосоор орж мэдээллээ бөглөсөн тохиолдолд бид тантай эргэн холбогдох болно:


 

МХБ-ийн 2024.03.25-ны өдрийн арилжаа

 

2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 414,781,099 төгрөгийн үнийн дүн бүхий 812,633 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Хар тарвагатай ХК (TVT +14.99%)

  • Монгол керамик ХК (KEK +14.99%)

  • Баянтээг ХК (BTG +14.96%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Сэндли ББСБ ХК (SEND -5.00%)

  • Махимпекс ХК (MMX -4.90%)

  • Талх чихэр ХК (TCK -3.88%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 193,567 ширхэг нэгж эрх 30,367,175 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 198,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,216,400,000 төгрөгөөр арилжаалагдлаа.

 

Энэ өдөр нийт 11,661,746,274 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.54% хувиар буурч, 44,273.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,661,908,725,361 төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!