- Голомт Капитал ҮЦК
- Posts
- APPLE КОМПАНИ 📢 WATCH SERIES 9 БОЛОН WATCH ULTRA2-ЫН ХУДАЛДААГ ЗОГСООНО.
APPLE КОМПАНИ 📢 WATCH SERIES 9 БОЛОН WATCH ULTRA2-ЫН ХУДАЛДААГ ЗОГСООНО.
US Steel - Зарагдана | Nio - Xөрөнгө оруулалт | Тун удахгүй - Шинэ ХБҮЦ| Бондын захиалга тогтмол авч байна

💠 Голомт Капитал ҮЦК “Lemon Press Awards 2023”-ЫН “Онцлох үнэт цаасны компани”-иар тодорлоо
💠 Ган үйлдвэрлэгч US Steel 14.9 тэрбум ам.доллараар зарагдана.
💠Apple компани Watch Series 9 болон Watch Ultra-ын худалдааг зогсооно.
💠Абу Дабигийн засгийн газрын сан Nio-д томоохон хөрөнгө оруулна.
💠Газрын тосны үнэ 4% өссөн шалтгаан
💠Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай
💠МХБ-ийн 2023.12.18-ны өдрийн арилжаа

🏆Голомт Капитал ҮЦК “Lemon Press Awards 2023”-ЫН “Онцлох үнэт цаасны компани”-иар тодорлоо
Тухайн жилийн бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards"-аас 3 дахь жилдээ шалгарууллаа.
🍋"Lemon Press”-ийн зүгээс тодорхой шаардлага тавин 5 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодруулж, шилдгүүдийг шалгаруулах эрхийг уншигчдадаа үлдээсэн юм.
Улмаар тус шалгаруулалтад манай редакцын баг болон нийт 1,137 уншигч оролцож, шилдгүүдийг тодруулсан байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК НИЙТ САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОГЧДООС 31%-ИЙН САНАЛ АВЧ ОНЦЛОХ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ-ИАР ШАЛГАРЛАА.
🍋LEMON PRESS AWARDS 2023-Н ЭЗЭД:
Хөрөнгө оруулагчдад ээлтэй компани: ИНВЕСКОР ББСБ ХК
Онцлох үнэт цаасны компани: ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
Онцлох ceo: Ж.Болд | ТҮМЭН ШУВУУТ ХК
Онцлох компани: ХААН БАНК ХК
Онцлох хүн: Р.МӨНХТУЯА | ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал
БИДЭНД ӨНДӨР ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН НИЙТ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА.😀

🔎ТЭЛЭЛТ
Ган үйлдвэрлэгч US Steel 14.9 тэрбум ам.доллараар зарагдана.
Японы ган үйлдвэрлэгч Nippon Steel компани Пеннсильвани мужид төвтэй US Steel компанийг 14.9 тэрбум ам.доллараар худалдан авахаар болжээ.
Мөн 120 гаруй жилийн түүхтэй тус компанийг худалдан авахаар Cleveland-Cliffs [NYSE: CLF], ArcelorMittal [NYSE: MT] болон Nucor [NYSE: NUE] зэрэг компаниуд үнийн саналаа өгсөн байна.

Дэлхийд 4-т орох хамгийн том ган үйлдвэрлэгч Nippon Steel компани тус худалдан авалтыг хийснээр үйлдвэрлэлээ 100 сая тонноор нэмэгдүүлэх бөгөөд АНУ дахь зах зээлээ өргөжүүлэх боломжтой юм.

ПАТЕНТЫН МАРГААН
Apple компани Watch Series 9 болон Watch Ultra2-ын худалдааг зогсооно.
Олон улсын худалдааны комиссын (ITC) эмнэлгийн технологийн компани Масимотой хийсэн патентын маргаан шийдвэрлэгдсэнээр Apple (NASDAQ:AAPL) Apple Watch загваруудаа АНУ-д худалдаалахаа зогслоо.
Хэвлэлд мэдээлснээр патентын маргааны улмаас Apple Watch Series 9 болон Apple Watch Ultra 2 загварыг 12-р сарын 21-ний пүрэв гарагийн 15:00 цагаас хойш Apple-ийн вэбсайтаас худалдаж авах боломжгүй болох бол 12 сарын 24-өөс дэлгүүрээс худалдан авах боломжгүй болох юм байна.

Гэхдээ цусан дахь хүчилтөрөгчийн мэдрэгчгүй Apple Watch SE-ийн загварууд ямар ч асуудалгүй худалдагдах юм байна.
Apple компанийн зүгээс ОУЦХБ-ын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Apple Watch-ыг хэрэглэгчид ашиглах боломжтой байлгахын тулд хууль эрх зүйн болон техникийн олон сонголтуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

📊 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Абу Дабигийн засгийн газрын сан Nio-д томоохон хөрөнгө оруулна
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio Inc компани Абу Дабигийн засгийн газрын хөрөнгө оруулалтын сан болох CYVN Holdings-той 2.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, CYVN Holdings компани Nio-ийн шинээр гаргаж буй нийт 294,000,000 ширхэг хувьцааг нэгжийн үнийг 7.5 ам.доллараар худалдан авна.

Ингэснээр тус компанийн нийт үнэлгээ 2.2 тэрбум ам.доллар болох бөгөөд CYVN Holdings компани Nio-ийн 20.1 хувийг дангаар эзэмших юм байна.
Тус хөрөнгө оруулалт нь 12 сарын сүүлийн 7 хоногт хэрэгжих хүлээлттэй байгаа бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтыг цахилгаан автомашины зах зээлийн өрсөлдөөнд давуу тал олж авах, Европ дахь автомашины борлуулалтаа идэвхжүүлэхэд зарцуулах юм байна.

🔅 ШАЛТГААН
Газрын тосны үнэ 4% өссөн шалтгаан
Улаан тэнгист Исламын Yemen-чүүд буюу Houthi бүлэглэл газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцууд руу дайралт хийсний улмаас АНУ, Европ, Британийн газрын тосны компаниуд болон тээвэрлэгчид Улаан тэнгисээр тээвэрлэлт хийхээс зайлсхийж байна.
Газрын тосны магнат BP компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс газрын тос болон байгалийн хийн тээвэрлэлтээ түр зогсоожээ.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Азийн зах зээл нээгдэхэд газрын тосны ханш 4%-иар өссөн байна. Хэдийгээр түр хугацааны нийлүүлэлтийн саатлууд үүссэн ч ирэх онд эрэлт бэрхшээл дагуулж болзошгүйг Оандагийн шинжээч Craig Erlam сануулж байгаа юм.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

📊 COMING SOON
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас /ХБҮЦ/ – Бондоос илүү хөрвөх чадвартай
Тун удахгүй - Шинэ ХБҮЦ
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь бондтой харьцуулахад эргэн төлөгдөх мөнгөн урсгал нь үе шаттай тул хөрвөх чадвар илүү сайн байдаг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь компанийн дампуурлаас ангид тул үйл ажиллагаанаас нь шалтгаалах эрсдэл багатай.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны ард буй хөрөнгийн багц нь ихэвчлэн тараан байршсан олон хөрөнгөнөөс бүрддэг. Тиймээс нэг төрлийн хөрөнгөөс хамаарах эрсдэлийг бууруулдаг давуу талтай юм.
ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.
🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗
Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2023.12.18-ны өдрийн арилжаа
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 347,519,371 төгрөгийн үнийн дүн бүхий 946,180 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,450 ширхэг нэгж эрх 15,517,362 төгрөгөөр арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,376,033,280 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 7,168,000 юань буюу 3,448,954,880 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 12,188,024,893 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.19% хувиар өсч, 39,026.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,403,814,224,965 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

0