ХҮҮГЭЭ ӨНДӨРТ ӨРГӨ!

Apple-ийн найдлага-iPhone 15 | Simon & Schuster-ийг худалдлаа | 2023 оны 7 сары инфляц - 9.2 хувь

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Paramount компани Simon & Schuster-ийг KKR-д 1.62 тэрбум доллараар худалдахаар болжээ.  | Тус компанийн удирдлагууд Simon & Schuster-ийг зарсан мөнгөөр компанийнхаа өрийг төлөхөд зарцуулна гэж мэдэгджээ.

  • "iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурсан бөгөөд шинээр танилцуулагдах "iPhone 15"-д найдлага тавьж байна. | “iPhone 15”-ийн “Pro” хувилбар нь титан их биетэй, дэлгэцийн гадуурх хүрээ нь өмнөхөөс 30 хувиар нарийн, USB-C цэнэглэгчтэй, илүү хурдан процессортой байна гэсэн мэдээлэл байгаа юм.

  • 2023 оны 7 сард инфляц 9.2 хувьтай гарав. | Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

  •  Теслагийн санхүүгийн захирал Зак Киркорн Cybertruck худалдаанд гарахын өмнө албан тушаалаасаа буулаа | Tesla-д Элон Маскийг орлох тодорхой албан тушаал байхгүй ч удирдах зөвлөлийн гишүүд Киркорныг Маскийн залгамжлагчаар томилох талаар хэлэлцсэнийг The Wall Street Journal мэдээлж байсан юм. 

  • МХБ-ийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.77% хувиар буурч, 35,828.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,719,648,273,508 төгрөг боллоо.

 

УНАЛТ

"iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурсан бөгөөд шинээр танилцуулагдах "iPhone 15"-д найдлага тавьж байна.

Урьдчилсан байдлаар 9 сарын 22-нд танилцуулагдах товтой байгаа "iPhone 15" худалдаанд гарахад зургаан долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед "Apple" компанийн орлого буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал,  өнгөрсөн улиралд "iPhone"-ийн борлуулалт 2.4 хувиар буурч, 39.7 тэрбум ам.доллар болсон нь гар утас, компьютер, таблетын эрэлт саарсантай холбоотой юм.  

Тус компаниас "АНУ-д ухаалаг гар утасны зах зээл сүүлийн хэдэн улирлын турш уналттай байгаа" хэмээн мэдэгджээ. Мөн цаашид ч борлуулалт буурах төлөвтэй байна гэсэн байна.

Удахгүй танилцуулагдах “iPhone 15”-ийн “Pro” хувилбар нь титан их биетэй, дэлгэцийн гадуурх хүрээ нь өмнөхөөс 30 хувиар нарийн, USB-C цэнэглэгчтэй, илүү хурдан процессортой байна гэсэн мэдээлэл байгаа юм.

 

ХУДАЛДАА

Paramount компани Simon & Schuster-ийг KKR-д 1.62 тэрбум доллараар худалдахаар болжээ. 

Paramount Global компани хэвлэлийн Simon & Schuster компаниа 1.62 тэрбум доллараар хувийн хөрөнгө оруулалтын KKR-д худалдахаар тохиролцсоноо даваа гарагт орлогын тайлангаа тавих үеэрээ мэдэгдлээ. Paramount-ын нийт орлого 2% буурч, 7.6 тэрбум ам.доллар болссон телевизээс олдог сурталчилгааны орлого буурсантай холбоотой юм.

Тиймээс тус компанийн удирдлагууд Simon & Schuster-ийг зарсан мөнгөөр компанийн өрийг төлөхөд зарцуулна гэж мэдэгджээ. Энэ мэдээлэл гарсны дараа хөрөнгийн зах зээл хаагдах үед Paramount-ын хувьцаа ойролцоогоор 4%-иар өссөн байна.  

Анх Paramount Global компани Simon & Schuster-ийг өрсөлдөгч компани болох Penguin Random House- д 2.2 тэрбум доллараар худалдах гэж байсан ч холбооны шүүгч татгалзсаны улмаас бүтэлгүйсэн билээ.

ХҮҮГЭЭ ӨНДӨРТ ӨРГӨ!

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай бонд, ХБҮЦ /Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/ нийт 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлээд байна.

Мөн ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 50 гаруй хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Одоогоор Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6%-тай байгаа бол бид танд илүү өндөр өгөөж, ТОП компаниудын барьцаа баталгаа бүхий бондуудыг санал болгож байна.

ҮНДСЭН НӨХЦӨЛ

Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Puttable bond буюу бонд эзэмшигч хүссэн үедээ бондоо зарж мөнгөжүүлэх боломжтой бонд, Зээлжих зэрэглэл бүхий бонд, хувьцаанд хөрвөх бонд зэрэг олон шинэлэг үнэт цааснуудыг санал болгож байна.

ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Гадаад худалдаа

2023.07 сарын байдлаар гадаад худалдааны бараа эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллар буюу 22.2 хувиар өссөн байна.

Инфляци

2023 оны 7 сард инфляц 9.2 хувьтай гарснаас хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Алт

Төв банк 2023 оны 7 сард 1,176 килограмм үнэт металл худалдан авчээ. Үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 215,352.28 төгрөг байжээ.

ТОМИЛГОО

 Теслагийн санхүүгийн захирал Зак Киркорн Cybertruck худалдаанд гарахын өмнө албан тушаалаасаа буулаа 

Цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компанийн Санхүүгийн захирал Зак Киркорн дөрвөн жилийн дараа ажлаа хүлээлгэж өглөө. Өнгөрсөн хугацаанд тэрээр Элон Маскийн хүсэл зорилтуудыг бодитой болгохын төлөө шаргуу ажилласан нэгэн билээ. Түүний албыг Нягтлан бодох бүртгэл хариуцсан захирал Вайбхав Танежа хашихаар болж байна.

Tesla-дЭлон Маскийгорлох тодорхой албан тушаал байхгүй ч удирдах зөвлөлийн гишүүд Киркорныг Маскийн залгамжлагчаар томилох талаар хэлэлцсэнийг The Wall Street Journal мэдээлжээ.

Тухайн мэдээлэл цацагдсаны дараа буюу  үдээс хойшхи арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 2% орчим буурав.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?

ХҮССЭН ЦАГТАА ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

Дэлхийд рейтингээрээ 3-т эрэмблэгддэг Interactive Brokers нь платформыг ашиглаж дэлхийн 33 орны 150 хөрөнгийн биржийн арилжаанд 24 валют ашиглан оролцох боломжийг Голомт Капитал компани олгож байна.

Мөн IBKR платформ дээр худалдан авах боломжтой санхүүгийн хэрэгслүүдийн дунд хувьцаа, ETF, опцион, фьючерс, спот валютын хос, криптовалют, алт, бонд, хамтын сан (mutual fund), хамгаалалтын сан (hedge fund), алгоритмын арилжаа болон идэвхтэй багцууд ордог.

☝️ Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ДОТООДЫН АРИЛЖАА8

МХБ-ийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн арилжааны мэдээ

 

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 298,852,092 төгрөгийн үнийн дүн бүхий 1,212,588 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Өндөрхаан ХК (ONH +14.95%)

  • Багануур ХК (BAN +14.81%)

  • Шивээ овоо ХК (SHV +14.29%)

ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Монгол Базальт ХК (MBW -7.48%)

  • Инвескор ББСБ ХК (INV -6.77%)

  • Монинжбар ХК (MIB -5.66%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,892 ширхэг нэгж эрх 2,022,918 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 305,875,010 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.77% хувиар буурч, 35,828.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,719,648,273,508 төгрөг боллоо.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!