• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • APPLE ШИНЭ 📱IPAD ТАНИЛЦУУЛЛАА | ХАСБАНКНААС ХУВЬЦААГАА 💵 ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ЭРХТЭЙ

APPLE ШИНЭ 📱IPAD ТАНИЛЦУУЛЛАА | ХАСБАНКНААС ХУВЬЦААГАА 💵 ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ЭРХТЭЙ

🔴Saudi Aramco - Ашиг | 📊 Disney - Palantir | 📍Санхүүжилт - Татах боломж

Хас Банк ХК-ийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

Хас банкны 2024.04.29-ний өдөр зохион байгуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг Хас банканд нэгтгэх хэлбэрээр Хас банкийг өөрчлөн байгуулах тухай” шийдвэр гаргасан.

Хэрэв Хас банк ХК-ийн хувьцаа эзэмшигч, уг өөрчлөн байгуулах асуудлаар эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй бол Компанийн тухай хуулийн 24.1 болон 53.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг Хас банкнаас шаардах эрхтэй болохыг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан болно.

  • Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ: 681.52 төгрөг

  • Хүсэлт хүлээн авч эхлэх хугацаа: 2024.05.07

  • Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2024.06.17 дуустал

Apple шинэ iPad танилцууллаа.

 

АНУ-ын технологийн аварга Apple компани 2022 оны 10 сараас хойш шинэчлэгдээгүй iPad-ийн шинэ загвараа танилцууллаа. 

Энэхүү шинэ iPad Pro нь 💵999 ам.долларын үнэтэй бөгөөд Smart Keyboard, нэмэлт гэрийн тусламжтайгаар Macbook-ийг хүртэл орлох боломжтой юм байна.

iPad Pro нь 11 инч болон 13 инч гэсэн хоёр хэмжээтэй, хамгийн нимгэн буюу 5.1 миллиметр зузаантай бүтээгджээ.  

Ингэснээр одоогийн байдлаарх хамгийн үнэтэй бөгөөд дэвшилтэт технологитой таблетаар нэрлэгдэж байна.

📍Шинэ загварын гол онцлог нь M4 чип юм. Apple компанийн зүгээс уг чипийг хиймэл оюун ухаанд зориулсан хамгийн хүчирхэг чип гэж мэдэгдсэн байна.

Тус iPad Pro нь 4K видео бичлэг хийх боломжтой 12 мегапикселийн арын камертай учраас мэргэжлийн видео продюсерууд хүртэл хэрэглэх боломжтой.

Tim Cook Ipad Pro GIF

Мөн тус компани камерын флашийг шинэчилсэн учраас баримт бичгийг сканнердах ажлыг хөнгөвчлөх юм байна.

Шинэ iPad болон дагалдах хэрэгслийг өнөөдрөөс урьдчилан захиалах боломжтой.

Голомт Капитал компани татвар төлөгчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна

 

Төр буй дор татвар буй. Голомт Капитал ҮЦК нь татвар төлөгчийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн бөгөөд жилээс жилд төлөх татварын хувь хэмжээ өсөн нэмэгдэж байна.

 

Энэ хэрээр бид улс орны хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд болон хөрөнгө оруулагчдынхаа хамтаар тус үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажиллахаа илэрхийлж байна.

Disney болон Palantir-ын хувьцааны өсөлтийн тренд эвдэгдэх магадлал өндөр байна

 

Palantir Tech

Өчигдрийн арилжаагаар Palantir Tech компанийн хувьцаа 15.11%-иар унаж 21.4 ам.долларын ханш дээр ирэв.

Шинжээчдийн хүлээлтийн дагуу хэрэв ханш 21.63 ам.доллароос доош унаж хаагдвал уналтын тренд үргэлжилнэ гэж тооцоолж байсан.

Иймд Palantir Tech хувьцаанд богино хугацааны уналт үргэлжлэх магадлалтай ба хамгийн ойрын дэмжлэгийн бүс 20.3 ам.долларт байна. 

 

Disney 

Тус компанийн хувьд идэвхтэй хэрэглэгчдийн тоо буурснаас гадна санхүүгийн тайлан нь шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйн улмаас богино хугацаанд унаад байна.

Тэгвэл өчигдрийн арилжаагаар Disney компанийн хувьцаа 9.51%-иар унаж 105.4 ам.долларын ханш дээр ирлээ. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох 110.3 ам.долларын ханшийг доош сэтэлсэн тул уналтын тренд үргэлжлэх магадлалтай байна.

Нөгөө талаас 100 өдрийн хөдөлгөөнт дундаж ханш нь дэмжлэгийн бүс болох магадлалтай байгаа ба тухайн бүс нь 105.6 ам.долларын түвшинд байгаа юм.

Иймд өнөөдөр оройны арилжаагаар хувьцааны ханш уналттай хаагдвал хэсэг хугацаанд уналтын тренд үргэлжлэх хандлагатай байна. 

КОМПАНИУДАД САНХҮҮЖИЛТ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

СЗХ, МҮХАҮТ, МХБ болон үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй андеррайтерийн компаниудын төлөөлөл хамтран “ТОП-100” аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх “Нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж байгаа билээ.

Голомт Капитал ҮЦК-ийн хувьд өнөөдөр компаниудад хөрөнгийн зах зээлд нээлттэй болон хаалттай бонд гаргах, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын талаарх цогц мэдээллийг өглөө.

Бид цаашид ч сонирхсон хэн бүхэнд олон нийтийн компани болохын ач холбогдол, компанийн засаглалын тогтолцоогоо хэрхэн сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг татах зэрэг мэдээллийг тогтмол өгөхөөр ажиллаж байна.

МЭДЭЭЛЭЛ АВАХ: 7012-1530

Газрын тосны ханш өндөр байгаа ч Saudi Aramco-ийн ашиг буурлаа

 

Дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч Саудын Арабын Aramco компанийн ашиг шинжээчдийн хүлээлтийг давсангүй.

Тус компанийн нэгдүгээр улирлын цэвэр ашгийн хэмжээ 27.27 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 14 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шалтгаан

Хэдийгээр газрын тосны ханш өссөн ч цэвэр ашиг буурсан нь борлуулалтын хэмжээ болон ашгийн маржин багассантай холбоотой.

Компани өнгөрсөн даваа гарагт Arab Light маркийн газрын тосны ханшийг нэмсэн нь ирэх саруудад газрын тосны эрэлтийг өсгөнө гэж таамаглаж байна.

oil GIF

Гэсэн ч өнгөрсөн саруудад зах зээл дээрх байгалийн хийн арилжааны идэвх буурч, олборлолтын зардал ихэссэнээр салбарын бусад компаниуд болох Chevron, Exxon болон Shell нарын ч улирлын ашиг унахаар байна.

 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-5

 

Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 5 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 26.77%-тай байна.

Харин ТОП-100 харилцагчийн өгөөж 5 дахь долоо хоногт (04/26-05/03) 6.67% байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн өгөөж болох 0.45%-иас өндөр байна.

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

 

  • JD.com (NYSE:JD)

  • Xpeng Auto (XPEV:NYSE)

  • Alibaba Group Holdings (NYSE:BABA)

 

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

 

  • Ishares Bictoin Trust (NYSE:IBIT)

  • 3M Co (NYSE:MMM)

  • Baoshan Iron and Steel (SSX:600019)

Эхний 5 долоо хоногийн үр дүнг харвал уралдаанд оролцогчдын нийт багцын 61.0%-ийг Азийн хувьцаанууд, 25.6%-ийг Хойд Америкийн хувьцаанууд бүрдүүлж байна. Тэр дундаа 57.9%-ийг БНХАУ-ын хувьцаанууд, 25.0%-ийг АНУ-ын биржийн хувьцаанууд эзэлж байна. 

 

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

 

МХБ-ийн 2024.05.07-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 276,610,296 төгрөгийн үнийн дүн бүхий 772,615 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.96%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +7.31%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +6.08%)

  • Гермес центр ХК (HRM -10.07%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -7.15%)

  • Би ди сек ХК (BDS -4.52%)-

  • Хөрөнгө оруулалтын сангийн 46,009 ширхэг нэгж эрх 29,248,493 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 224 ширхэг үнэт цаас 11,249,900 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,808,000 юань буюу 11,156,666,880 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,278,423,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 16,754,198,609 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 42,996.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,046,960,510,365 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!