- Голомт Капитал ҮЦК
- Posts
- "САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД" ЗАРЛАГДЛАА
"САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД" ЗАРЛАГДЛАА
Apple - Танилцуулга | Жо Байден-Авлигын хэрэг?| Birkenstock - IPO | Apple-Хувьцааны уналт

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг авилгын хэрэгт буруутгасан мөрдөн байцаалтыг эхлүүллээ.
🔵Apple компани USB-C цэнэглэгч, Action Button бүхий “iPhone 15” загваруудаа танилцуулсан хувьцааны ханш нь өссөнгүй.
🔵"Сар бүр хүүгээ төлдөг бонд" зарлагдлаа.
🔵Birkenstock Holding - IPO гаргах өргөдлөө өглөө.
🔵TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 27.04 хувьтай байна.
🔵 МХБ-ийн 2023.09.12-ны өдрийн арилжааны тойм

💹 ДЭЛХИЙН АНХААРАЛД
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг авилгын хэрэгт буруутгасан мөрдөн байцаалтыг эхлүүллээ
Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Ерөнхийлөгч Жо Байденыг огцруулах мөрдөн байцаалтыг эхлүүлснээ зарлаад байна.
Тодруулбал, Бүгд Найрамдах намынхан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүний хүү Хантер Байден нарын гадны улс оронтой хийсэн бизнесийн мөрөөр албан ёсны мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна.
Мягмар гарагт Маккарти “Ерөнхийлөгч Байден хууль бус үйлдэл хийснийг нотлох ноцтой сэжүүр байна. Үүний цаана авлига хээл хахуулийн хэрэг нуугдаж байна” хэмээжээ.

2019 онд тус албан тушаалыг хашиж байсан Нэнси Пэлоси Ерөнхийлөгч асан Дональд Трампыг огцруулах мөрдөн байцаалтыг эхлүүлж байсан удаатай юм.

💹 ШИНЭ-IPO
Birkenstock IPO гаргах өргөдлөө өглөө.
Мягмар гарагт Birkenstock Holding АНУ-ын Үнэт Цаас Биржийн Хороонд (SEC) хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлийг хүслээ.
Одоогоор тус компанийн олон нийтэд санал болгох хувьцааны тоо ширхэг болон зорилтот үнэ ханшийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Birkenstock хувьцаагаа NYSE бирж дээр BIRK тикертэйгээр арилжаалахаар төлөвлөж байна.
Birkenstock компанийг 1774 онд Иоханн Адам Биркенсток үүсгэн байгуулсан бөгөөд тус компаний ихээхэн хэсгийг хувийн хөрөнгө оруулалтын сан удирддаг L Catterton пүүс эзэмшдэг байна.

Тус компани 2022 оны санхүүгийн жилд 1.24 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд цэвэр ашиг нь 187.1 сая еврогоор хэмжигдэж байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

💹 GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 26
“Week 26”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг “Goldie” тэргүүлж байгаа бол шинээр оролцогч “OG” нэмэгдэж орж ирлээ. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 27.04 хувьтай байна.

ТОВЧ ТОЙМ
🔵“Week 26”-ийн TOP-100 оролцогчийн багцын 83.54 орчим хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол үлдсэн 14.78 орчим хувь нь бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.
🔵TOP-100 оролцогчийн багцыг бүрдлээр нь авч үзвэл 30.72 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 13.54 нь суурь материал, 11.39 хувь нь технологи, үлдсэн хувьд нь харилцаа холбоо, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг салбарын компаниуд орж байна.
ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Өнгөрсөн 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian Automotive /NASDAQ:RIVN/, Tesla /NASDAQ: TSLA/, Meta platform Inc /NASDAQ: META/, Sundial Inc /NASDAQ: SNDL/ болон Apple Inc /NASDAQ:AAPL/ орж байна.

💹 ТЕХНОЛОГИ
Apple компани USB-C цэнэглэгч, Action Button бүхий “iPhone 15” загваруудаа танилцууллаа.
Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өнгөрсөн шөнө “Wonderlust” нэрийн дор зохион байгуулж, iPhone 15 загварын ухаалаг гар утасныхаа 4 өөр хувилбар, Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй AirPods Pro чихэвч, iOS 17, watchOS 10, macOS Sonoma үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.
🟣iPhone 15, iPhone 15 Plus: iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай, цэнэглэгч портоо Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна.
“iPhone 15” стандарт загварууд нь хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголттой аж.
💲“iPhone 15”, “iPhone 15 Plus” загваруудын хувьд үнэ нь өнгөрсөн оныхтой адил 799 болон 899 ам.доллароос эхэлж байгаа аж

🟣iPhone Pro: Pro загварын эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлснээр хамгийн хөнгөн жинтэй төдийгүй дэлгэцийн хүрээ өмнөхөөсөө нимгэрэхэд нөлөөлсөн байна.
Хар, цагаан, хөх титан, байгалийн титан (natural titanium) гэсэн дөрвөн сонголттой юм байна.
💲iPhone 15 Pro хувилбар $999, iPhone 15 Pro Max хувилбар $1,199 эхлэх үнээр баасан гарагаас захиалга авч, 22-ны өдрөөс худалдаанд гарна.
🟣Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2: “Аll-day” буюу бүтэн өдөр ажиллах багтаамж бүхий батарейтай болсноос гадна
💲Series 9 загварын GPS хувилбар $399, GPS болон үүрэн холбооны хувилбар $499 үнээр 9 сарын 22-нд худалдаанд гарна.
🟣USB-C порттой AirPods Pro: AirPods Pro чихэвчиндээ USB-C стандартын цэнэглэгч порт нэмсэн бөгөөд чихэвчний хайрцгийг сонголтоор авч болох юм байна.
🟣iOS 17, watchOS 10, macOS Sonoma: Apple компанийн бүтээгдэхүүнүүдийн үйлдлийн системийн хувьд iOS 17, watchOS 10, iPadOS 17 шинэ хувилбарууд 9 сарын 18-нд, macOS Sonoma систем 9 сарын 26-нд шинэчлэгдэнэ.
ГЭВЧ❗
Apple шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан ч хувьцааны ханш нь өссөнгүй.
Гар утасны зах зээлийн эрэлт буурч байгаа энэ үед iPhone Pro Max-ын үнийг өсгөсөн ч iPhone Pro загварын үнийг өнгөрсөн жилийнхтэй ижил хэвээр үлдээсэн нь хөрөнгө оруулагчдыг гайхшруулсан байна.
Сүүлийн үед Хятад, АНУ хооронд үүсээд буй асуудал болон дэлхийн гар утасны зах зээлийн өсөлтийн удаашрал, инфляц өндөр байгаа үед үнээ өсгөөгүй нь хөрөнгө оруулагчдад таалагдаагүй бололтой.
Apple Inc (NASDAQ:AAPL) сүүлийн арилжаагаар бараг 2%-иар унасан байна.

"САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД" ЗАРЛАГДЛАА
Голомт Капитал компани хөрөнгө оруулагчдад
Уул уурхай
Барилга
Худалдаа
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын Монголын ТОП компаниудын өндөр өгөөж, барьцаа баталгаа бүхий бондуудыг тогтмол санал болгон ажиллаж байна.
Тэгвэл энэ удаад харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан “САР БҮР ХҮҮГЭЭ ТӨЛДӨГ БОНД”-ыг санал болгож эхэллээ

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 233,472,776 төгрөгийн үнийн дүн бүхий 712,379 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,985 ширхэг нэгж эрх 8,456,728 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,508 ширхэг үнэт цаас 1,050,683,260 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,760,000 юань буюу 2,740,089,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 4,032,702,364 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 34,548.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,106,753,554,105 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
