- Голомт Капитал ҮЦК
- Posts
- APPLE КОМПАНИ 📍APPLE WATCH УХААЛАГ ЦАГТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНД ЯЛЛАА.
APPLE КОМПАНИ 📍APPLE WATCH УХААЛАГ ЦАГТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНД ЯЛЛАА.
Honda-🚗750,000 автомашинаа эргүүлэн татна | Ford Motor - 📊Өсөлт | Дилерүүдийн өдөр🎉

📊ШИЙДВЭР
Apple компани Apple Watch ухаалаг цагтай холбоотой маргаанд яллаа.
Apple компани Apple Watch ухаалаг цаг болон зүрхний хэм хэмжигч аппликэйшнтэй холбоотой үүссэн маргаантай холбогдох шүүх хуралд ялалт байгууллаа.

Үйл явдал хэрхэн өрнөв?------------------------------------------------------
Цахиурын хөндийн старт-ап AliveCor компаниас Apple-ийг Шерманы монополийн эсрэг хууль болон Калифорни мужийн шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн гомдол гаргасан юм.
Калифорни мужийн шүүгч Жеффри Уайт тус хэргийг үндэслэлгүй хэмээн тооцож Apple компани хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ.
Тус шийдвэрийн эх хувилбар нь олон нийтэд компанийн мэдээллийн нууцлалын хүрээнд дэлгэгдээгүй ч ирэх долоо хоногт танилцуулагдах юм байна.

Гэхдээ------------------------------------------------------
AliveCor компаниас Apple Watch үйлдвэрлэгчийн эсрэг өгсөн патентийн зөрчилтэй хэргүүд шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна.

📊ЗАСНА
📍Honda 750,000 автомашинаа эргүүлэн татна.
Мягмар гарагт Хонда Мотор компани ослын агаарын дэр нь санамсаргүйгээр нээгдэж болзошгүй гэмтэлтэй байж болох АНУ-д байгаа 750,000 автомашинаа эргүүлэн татах болсноо мэдэгдэв.
Мөн Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба (NHTSA)-аас урд талын зорчигчийн суудлын жин мэдрэгч хагарч, богино холболт үүсэж болзошгүй тул ослын агаарын дэр зориулалтын дагуу дэлгэгдэж чадахгүй байна гэж мэдэгджээ.

Хамрагдах машинууд------------------------------------------------------
Тиймээс тус компани 2020-2022 онд үйлдвэрлэгдсэн Honda (NYSE:HMC)-ын Pilot, Accord, Civic маркийн автомашинууд, мөн 2020, 2021 онд үйлдвэрлэгдсэн Honda CR-V болон Паспорт маркийн автомашинуудаа эргүүлэн татах юм.
Дилерүүд эдгээр машины суудлын жин мэдрэгчийг сольж өгөх юм байна.

Өмнө нь------------------------------------------------------
Хонда компани өнгөрсөн 12 сард түлшний насосны эвдрэлийн улмаас дэлхий даяар 4.5 сая автомашин үүнээс АНУ-аас л гэхэд 2.54 сая автомашинаа эргүүлэн татсан юм.

📊ӨСӨЛТ
Ford Motor компани 2024 онд 10-12 тэрбум ам.долларын ашигтай ажиллана.
Ford Motor компанийн 4-р улирлын тайлан хүлээлтийг давжээ.
Тухайлбал, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 29 центэд хүрч хүлээлтийг 2 дахин давсан бол автомашин борлуулалтын орлого нь 43.2 тэрбум ам.долларт хүрч 7.68 хувиар дээгүүр гарсан байна.
Өнгөрсөн мягмар гарагийн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр тус компанийн хувьцаа 4.14 хувиар өсөж 12.07 ам.доллар дээр хаагдсан байна.

Тэгвэл энэ жилийн хувьд------------------------------------------------------
Энэ жилийн хувьд Ford Motor компани хүү болон татварын өмнөх ашиг нь 10-12 тэрбум ам.доллар байх тооцололтой байгаа бол үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтад ойролцоогоор 9 тэрбум ам.доллар зарцуулахаар байна.
Ногдол ашиг------------------------------------------------------
Түүнчлэн Ford Motor компани нэгдүгээр улиралд 15 центийн ердийн ногдол ашгаас гадуур нэмэлтээр нэгж хувьцаанд 18 цент тараахаар болжээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |

Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн анхны арилжаа зохион байгуулагдсан "ДИЛЕРҮҮДИЙН ӨДӨР"-ийн мэнд хүргэе!
1991 оны 5 сард "Өмч хувьчлах тухай хууль" батлагдсанаар үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох, хувьцааг нь цэнхэр тасалбараар худалдаалах ажлыг зохион байгуулахаар тогтож Монголын хөрөнгийн бирж болон аймаг, нийслэлд нийт 29 брокер, дилерийн компаниудыг үүсгэн байгуулсан билээ.
Улмаар 1992 оны 2 сарын 7-нд МХБ дээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн анхны арилжаа буюу "Монгол шаазан" пүүсийн 1 сая төгрөгийн хувьцааг хувьцааг худалдсанаас хойш тус өдрийг "Дилерүүдийн өдөр" хэмээн тэмдэглэх болсон түүхтэй.

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмр оруулж буй нийт дилерүүддээ "Дилерүүдийн өдөр"-ийн мэнд хүргэе!

МХБ-ийн 2024.02.06-ны өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 329,484,278 төгрөгийн үнийн дүн бүхий 2,560,387 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 25,890 ширхэг нэгж эрх 14,497,242 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 52 ширхэг бонд 5,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,920,000 юань буюу 8,464,512,000 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 204,750 ам.доллар буюу 696,113,145 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 9,509,806,665 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 42,251.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,231,471,336,412 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
